Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх төсөл
Л.Ишцэрэн, Т.Сасада
2011 оноос эхлэн Монгол-Японы хамтарсан “Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх” төсөл нүүдэлчдийн төмөрлөг боловсоуулалтыг түүхийн талаарх судалгааг хийж байна. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс үзвэл Монголын эртний төрт улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Монголын эзэнт гүрний үед холбогдох төмөр, шавар эдлэл үйлдвэрлэлтэй холбоо бүхий олон арван дурсгалыг илрүүлэн, сурвалжийн мэдээнд тэмдэглэгдэж үлдээгүй цагаан орон зай болох нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүхийг сэргээн судлах ажлыг амжилттай хийж шинэ баримт хэрэглэгдэхүүнийг бүрдүүлсээр ирлээ.
Тамирын улаан хошууны төмрийн хүдэр хайлуулах зуухны малтлага судалгаа
Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Тамирын голын хойд эрэгт төмрийн хүдэр хайлуулах үед гарсан төмрийн шаар бүхий газарт малтлага судалгааг хийсэн билээ. Тус дурсгалыг 2013 онд археологич Т.Идэрхангай Тамирын голын хөндийд хийсэн хайгуулын явцад газрын өнгөн хөрсөн дээр төмрийн шаар тахрсан байгааг илрүүлжээ. Улмаар 2018 онд судалгааны багийнхан тухайн газар очиж үзэхэд Тамирын улаан хошуу дурсгалаас зүүн тийш 3 км орчим зайд Тамирын голын хойд эрэгт төмрийн хүдэр хайлуулах зуухны үлдэгдэл байгааг тогтоосон юм [Ишцэрэн 2024: 147].
Энэ жилийн малтлага судалгааны явцад Тамирын голын урд эрэг дагууд 4 газарт төмрийн шаарны бөөгнөрөл бүхий зуухны үлдэгдэл байх магадлалтай газар, 1 газарт төмрийн хүдэр буьалж байсан ул мөрийг илрүүлэн олсон билээ.
1-р талбайн малтлага судалгаа: Тамирын улаан хошуунаас хойш татсан усны шуудууны баруун талаас урагш голын эрэг дагууд 4 хэсэг газарт төмрийн шаарны бөөгнөрөлн 1 газар төмрийн хүдэр буталж жижиглэж байсан газрыг илрүүлэн олсонюм.
Хамгийн эхний төмрийн шаар ихээр тархсан талбай Тамирын голоос татсан шуудын баруун дэнж дээр, Тамирын Улаан хошууны зүүн доор байрлах ажээ. Тус талбайг TUK-1 хэмээн тэмдэглэв .
1-р талбай. Төмрийн шаарны бөөгнөрөл бүхий 3 хэсэг газрыг оруулан 12 х 5 м хэмжээтэй талбайг нээж өнгөн хөрсийг авахад хоорондоо зайтай 3 ширхэг зуух дагуул нүхний хамт мэдэгдэж байлаа.
I зуух. Малтлагын талбайн хойд хэсэгт өнгөн хөрсийг авсаны дараа зуухны үлдэгдэл, дагуул нүхний ором бүхий 2 ширхэг хар толбо илэрсэн юм. Зуухны хэсэг 100 см голчтой, харин түүний зүүн талд эргийн налууд 130 см голчтой дагуул нүхний хэсэг илэрсэн зуухны хэсэгт төмрийн шаарны үлдэгдэл тодорхой мэдэгдэх бөгөөд харин дагуул нүхний хэсэгт зуухны шавар ханын үлдэгдэл, төмрийн шаар холилдсон байгаа нь тухайн зуухнаас гарсан хаягдлыг тэнд хийснийг харуулж байна хэмээн үзлээ. Энэ жилийн малтлага судалгааг II, III зууханд хийсэн бөгөөд тус I зуухны өнгөн хөрсийг авч зуухны хэлбэр хэмжээг тодорхойлсноор дуусгав. Ирэх жил үргэлжлүүлэн малтаж дуусгахаао төлөвлөсөн билээ.
II зуух. I зуухны дагуул нүхний харалдаа 410 см орчим зайд тадлбайн төв хэсэгт өнгөн хөрсийг авсны дараа цуварсан байдалтай 2 ширхэг дугуй хар толбо, төмриййн шаарны хэсгүүд гарч ирлээ. Тус хоёр толбоны хойд зүүн талын толбо бол зуух ажээ. Зуух 100 х 60 см хэмжээтэй зууван хэлбэртэй ажээ. Зуухны дотор 25 х 35 хэмжээтэй царцсан төмрийн шаарны үлдэгдэл мэдэгдэх ажээ. Зуух болон дагуул нүхийн таллан зүсэлтийн малтлага хийхэд зуухны дотор царцаж үлдсэн төмрийн шаар нь 65 см гүн бөгөөд гурвалжин буюу доошоогоо урсан царцсан байдалтай ажээ. Зуух дагуул нүх хоёрын хооронд 30 см зайтай бөгөөд зуухны ёроолоос хонгил ухаж дагуул 20 см өндөр нүхээр холбосон байна. Дагуул нүхний хэмжээ 120 х 110 см ба зуухнтай хонгил ухаж холбосон хэсэг 74 см гүн, түүнээс хойшлох тусам 40 см , харин нүхний төгсгөд хэсэг 20 см гүн буюу тогоо хэлбэртэй ухаж хийжээ.
III зуух. Талбайд илэрсэн 3 зуухны хамгийн урд талын буланд эргийн налуу дээр илэрсэн зуухыг III зуух хэмээн дугаарлав. Төмрийн шаарны бөөгнөрөл бүхий хэсэг шатаж түлэгдсэн хар толбо байх ба 100 х 80 см голчтой ажээ. Түүний урд талд 80 см өргөнтэй хэсэг зурвас түлэгдсэн хэсэг байх бөгөөд түүнтэй залгаад 130 см голчтой ажлын хэсэг мэдэгдэж байлаа.
Зуух болон түүний дагуул нүх буюу ажлын хэсгийг зүсэлт хийж малтлахад зуухны хэсэгт царцаж үлдсэн шаар зуухны төв болон хойд хэсэгт үлдсэн бөгөөд түүний доод талаараа хонгил хэсэгт чиглэсэн байдалтай урсаж царцсан ажээ. Хонгил хэсэгт рүү налуулж ухсан бөгөөд 20 см өндөр ажээ. Зуухны хэмжээ 110 х 70 см, гүн 60 см байна. Харин дагуул нүх 100 см голчтой, зуухтай нийлсэн хонгил хэсэг 70 см гүн эсрэг талдаа өндөрсөж 40 см гүн болсон байна). Дагуул нүхнээс төмрийн шаар, зуухны ханын хэсгүүд их хэмжээтэй гарсан билээ.
2-р талбайн хайгуул судалгаа: 1-р талбайгаас баруун тийш Тамирын голын хойд эрэгт 160 орчим метр зайд айлын өвөлжөөний саравчны зүүн дээд талд хэсэг төмрийн шаарны бөөгнөрөл бүхий газар байна. Бид тус талбайг TUK-2 хэмээн нэрлэж төмрийн шаарны бөөгнөрөл бүхий хоорондоо 10 орчим метр зайтай 2 хэсэг газрыг төмрийн зуухны үлдэгдэл байх магадлалтай хэмээн үзсэн юм. Цаг хугацааны давчуу байдлын улмаас тухайн газарт малтлага судалгаа хийлгүй орхисон болно.
3-р талбайн малтлага судалгаа: Тамирын голын хойд эрэгт талд төмрийн шаарны бөөгнөрөл бүхий 2-р талбайгаас баруун тийш 170 орчим м зайд эрэгт төмрийн шаар ихээр тархсан газарт 2 х 2 метр хэмжээтэй талбайд малтлага хийлээ. Өнгөн хөрсийг авсны дараа урд талдаа шатаж түлэгдэн улайссан зуухны шавар ханын хэсэг, зүүн талаараа түлэгдэж харалсан нүхний ором илрэв. Харин зуухны эргэн тойронд дагуул нүхний ором мэдэгдэхгүй ажээ.
Зуух 120 х 10 хэмжээтэй бөгөөд түүний дотор төмрийн шаар болон зуухны шавар тоосго маягийн ханын хэсгүүд гарч байлаа. Зуухны гол хэсгийг дайруулан урд талыг зүсэлт хийж малтахад шавар ханын хэсгүүд дотогш нурж унасан байдалтай гарч байсан ба төв хэсэгт түлэгдэж шатсан шороо 20 см орчим зузаантай байна. Түүний доороос төмрийн шаар, зуухны ханын хэсэг дарагдсан байна. Малтлагын гүн 40 см болоход зуухны ёроол хэсэг гарсан тул малтлагыг зогсоов. Зуухны эргэн тойрон өндөр хэмд халснаас үүдэн шаргал цагаан өнгөтэй болсон байна. Өнгөн хөрсөн дээр мэдэгдэх байдлаа үзвэл зуухны хойд талын хэсэг нилээн эвдрэл ихтэй бололтой байна. Ирэх жил зуухны үлдсэн тал хэсгийг малтахаар төлөвлөж байна.
4-р талбайн малтлага судалгаа: Өмнөх 3-р талбайгаас баруун тийш эрэг дагаад 100 орчим метр зайд төмрийн шаарны бөөгнөрөл бүхий 4-р талбай байрлана. Өнгөн хөрсийг авсны дараа 1-р талбайгаас илэрсэн зуухтай адил хэлбэрийн дагуул нүхтэй зуухны үлдэгдэл 1 ширхэг, түүний хажууд зуухны хаягдал эд зүйлсийг хийж хаясан бололтой гонзгой хэлбэрийн түлэгдэж харалсан толбо илэрсэн.
I зуух. Малтлагын талбайн аруун захад зуух болон түүний дагуул нүх болох хоёр шатаж түлэгдсэн толбо илэрсэн юм. Зуухны газрын өнгөн хөрсөн дээр мэдэгдэх хэмжээ 100 х 70 см зууван дугуй хэлбэртэй байна. Түүний зүүн талд 20 см зайтай 120 х 100 см дагуул нүх илрэв. Зуухны хэсэгт төмрийн шаар баруун урд хэсэгт бөөгнөрч царцсан байдалтай гарч байсан ба түүний эргэн тойрноос модны нүүрс, төмрийн шаарны жижиг хэсгүүд их хэмжээтэй гарч байлаа. Дагуул нүхнээс зуухны хана болон төмрийн шаар гарч байгаа нь зуухыг нураах үед гарсан хаягдлыг тус нүхэн хийсэн болох нь тодорхой байна.
Дагуул нүхний хажууд зүүнээс баруун тийш сунасан хэлбэртэй 100 х 50 см төмрийн шаар, зуухны хана зэрэг эд өлгийн зүйлс агуулсан толбо илэрсэн. Бид тус хэсгийг зуухны хэсэг хэмээн анх үзэж байсан боловч нүхний ирмэн хэсэг төмрийн хүдэр хайлуулх зуухтай адил өндөр хэмт шатаж түлэгдсэн ул мөр байхгүй. Дотроос гарч буй эд өлгийн зүйлс ихэвчлэн зуухны хана, төмрийн шаар зэрэг байгаа нь хаягдал хийх нүх хэмээн үзэхэд хүргэсэн юм. Ирэх жилийн малтлага судалгааны явцад бүтэн малтаж тухайн нүхний учир холбогдлыг тодруулахаар төлөвлөөд байна.
5-р талбайн судалгаа: Төмрийн хүдэр хайлуулах зуух илэрсэн 4-р талбайн хойд талд 20 орчим метр зайд уулнаас буусан жалганы зүүн дэнж дээр төмрийн хүдрийг буталж жижиглэж байсан бололтой газар илэрснийг TUK-5 хэмээн дугаарлав. Тус газарт төмрийн хүдрийг шатааж халаагаад буталж жижиглэн зууханд хйихэд бэлдэж байсан газар хэмээн урьдчилсан байдлаар үзсэн болно. Газрын өнгөн хөрсөн дээр төмрийн хүдрийн буталж жижиглэсэн хэсгүүд ихээр олдож байсан боловч ямар нэг шатаж түлэгдсэн толбо гэхээр зүйлс мэдэгдэхгүй байна. Ирэх жил илүү нарийвчлан малтлага судалгаа хийхээр төлөвлөөд байна.
Дүгнэлт
Монгол-Японы хамтарсан “Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх төслийн хүрээнд Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг Тамирын улаан хошууны төмрийн хүдэр хайлуулах дурсгалд малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Төмрийн хүдэр хайлуулах зуухны малтлага судалгааны хувьд хоорондоо 100-170 орчим метр 4 газарт ул мөрийг илрүүлэн олсон юм. Судалгаанд хамрагдсан 1-р талбайгаас илэрсэн 3 ширхэг зуух бол Хүннүгийн төмрийн хүдэр хайлуулах зуухны III ангилалд хамаарах юм. Урьдчилсан байдлаар НТӨ II-I зуунд холбогдох болов уу хэмээн үзэж байна.
3-р талбайгаас илэрсэн төмрийн хүдэр хайлуулах зуухны үлдэгдэл дагуул нүх байхгүй, шавраар тоосго маягын хана босгож хийж байсны үлдэгдэл зууханд нурж унасан байдалтай гарч байсан тул Хүннүгийн үеийн I хэлбэрийн зуухтай ижил болов уу хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байна. Харамсалтай нь зуухыг бүтэн малтаж дуусгаагүй тул ирэх жил бүрэн гүйцэд малтсанаар бүтэц зохион байгуулалт, он цагийн талаар илүү нарийвчлалтай мэдээлэл авах болмж бүрдэх билээ.
4-р талбайд илэрсэн төмрийн хүдэр хайлуулах зуух бол мөн л Хүннүгийн үед хамаарах III хэлбэрт хамаарч байна. Гэхдээ малтлага судалгаа бүрэн хийгдэж дуусаагүй бөгөөд ирэх жил зуух болон дагуул нүхийг бүрэн гүйцэд малтаж дуусгахаар төлөвлөөд орхисон билээ. Харин түүний хажуу талд илэрсэн зууван хэлбэрийн толбо зуухны хэсэг үү? Хаягдал хаясан нүхний хэсэг үү? гэдгийг ирэх жилийн малтлагаар бүрэн гүйцэд тодорхойлох болно. Мөн төмрийн хүдэр буталж жижиглэж байсан ул мөрийг илрүүлсэн нь бас нэг чухал зүйл болсон билээ. Ирэх жилээс тухайн талбайд малтлага судалгааг үргэжлүүлэн хийх хэрэгтэй хэмээн үзэж байна.
Малтлага судалгаагы төгсгөл бүх малтага хийсэн талбайгаас гарсан шороог буцааж булж нөхөн сэргээлтийг хийсэн билээ.
Байршил: 49.397778, 113.625425