Чулуун зэвсгийн судалгааны салбар
ЗОРИЛГО
Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт нэн эртний хүн суурьшин амьдарч байсан он цагийг урагшлуулах, чулуун зэвсгийн үеийн дурсгалыг шинээр нээн илрүүлэх, судлан шинжлэх, он цагийн хамаарлыг нарийвчлан тогтоох, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн онцлог хийгээд судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэх, Төв болон Зүүн Хойд Азийг чиглэсэн эртний хүний нүүдлийн зам чиглэлийг тодруулах, дөрөвдөгч галавын үеийн байгаль орчны өөрчлөлт дэх хүний дасан зохицол болон ахуй амьдралын хэлбэрийг тодорхойлж бүс нутгийн өвөг түүхийн асуудлыг шинэ олдвор хэрэглэгдэхүүн, үзэл баримтлалаар баяжуулах нь тус салбарын үндсэн зорилго юм.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Чулуун зэвсгийн үеийн ил бууц, суурины дурсгалын судалгаа
- Соёлт давхаргатай бууц, суурины дурсгалын судалгаа
- Мөстлөгийн дараах үеийн бууц, суурины дурсгалын судалгаа
- Чулуун зэвсгийн үеийн урлагийн дурсгалын судалгаа
- Нэр эртний Хоминидийн үлдэгдэл хийгээд нүүдлийн зам чиглэлийн судалгаа
- Дөрөвдөгч галавын эртний уур амьсгал болон хүрээлэн буй орчны судалгаа
- Эртний анчин түүвэрлэгчдийн ахуй амьдралын хэлбэр, үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн асуудлын судалгаа
ЦААШДЫН ЗОРИЛТ
- Чулуун зэвсгийн дурсгалт газруудын он цагийг хамаарлыг лабораторийн судалгаагаар тодруулах эх хэрэглэгдэхүүн бий болгох, нарийвчлан тогтоох,
- Хуучин чулуун зэвсгийн соёлын бүсчлэлийн асуудлыг үйлдвэрлэлийн арга, төрөл зүйлээр харьцуулан үзэх, найдвартай он цагийн хэрэглэгдэхүүнээр тодруулах,
- Соёлт давхаргатай дурсгалын судалгааг эрчимжүүлж, нэн эртний Хоминид хийгээд амьтан, ургамлын үлдэгдлийг судлах,
- Мөстлөгийн дараах үеийн уур амьсгалын өөрчлөлт нь эртний анчин, түүвэрлэгчдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлснийг шинэ баримт хэрэглэгдэхүүн болон лабораторийн судалгаагаар тогтоох,
- Үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн асуудлыг бодит баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан гаргах, бүс нутгийн соёлын харилцан нөлөөлөл, уламжлал хийгээд залгамж холбоог тодруулах судалгааг эрчимжүүлэх.