Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар
ЗОРИЛГО
Өвөг Монголчуудын угсаа гарал, угсаатны хөгжлийн явцыг археологи, антропологи, генетикийн судалгаагаар нарийвчлан тогтоох, нийгэм-аж ахуй, соёл, шашин шүтлэгийн цогцолбор судалгааг Евразийн хүрэл-төмрийн үеийн соёл иргэншлийн суурь дээр үндэслэж монголын онцлогийг тодорхойлох, мал аж ахуйн үүсэл, хөгжил, төмөрлөг боловсруулалтын хөгжлийн үндсэн зүй тогтлыг илрүүлэн судлах, радиокарбон, рентген-изотоп, газарзүйн мэдээллийн системийн үр дүнг нэгтгэн судлах нь тус салбарын судалгааны үндсэн зорилго болно.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Монголын хүрлийн эхэн ба хөгжингүй үеийн археологийн соёлуудын судалгаа
- Буган хөшөө, хиргисүүрийн археологийн судалгаа
- Монголын хадны зургийн судалгаа
- Дөрвөлжин булш, түрүү төмрийн үеийн археологийн соёлуудын судалгаа
АЛСЫН ХАРАА
- Монголчуудын өвөг түүхийн үеийг археологи, угсаатны судлалын үүднээс цогцоор нь судлах, мал аж ахуй шашин шүтлэгийн хувьд цогц судалгааг явуулах,
- Монгол болон бүс нутагт тархсан хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн дурсгалын нэгдсэн сан хөмрөгийгбүрдүүлэх,
- Евроазийн бүс нутгийн эртний нүүдэлчдийн соёл иргэншил хоорондын харилцааг судлах,
- Хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн дурсгалуудыг шинээр нээж илрүүлэх, эртний нүүдэлчдийн аж ахуй, үйлдвэрлэлийн онцлогийг судлах, нийгэм, хүрээлэн буй орчин, соёлын судалгааг явуулах,
- Монголын хүрэл, төмрийн үеийн археологийн дурсгалуудад нарийвчилсан судалгааг хийх, газар зүйн мэдээллийн нэгдсэн системийн үр дүнг нэгтгэн судлах,
- Түрүү төмрийн үеийн археологийн соёлуудын харилцан хамаарал, түүх соёлын судалгааг улам гүнзгийрүүлэх.