Үндсэн агуулга руу

Салбарууд

Дундад зууны судалгааны салбар

Дундад зууны судалгааны салбар

ЗОРИЛГО

Дэлхий дахины түүхэнд гүнзгий нөлөө үзүүлсэн Монголын эзэнт гүрний мандсан газар болохын хувьд Монгол нутаг нь дундад эрт болон дундад үеийн түүхэнд холбогдох арвин баялаг дурсгалтай бөгөөд тэдгээр дурсгалын гарал үүсэл, өвөрмөц онцлог, тархалт, угсаа соёлын хамаарал, төр улсын ялгамжтай байдал зэрэг асуудлыг нарийвчлах, Дэлхийн түүхэнд Монголчуудын оруулсан түүх-соёлын хувь нэмрийг археологийн баримтаар тодруулах, судалгааны он цагыг хамрах хүрээ нь Түрэг улсын үеийн буюу НТ VI-XVII зууны сүүл үе хүртэлх үеийг хамруулан үздэг хот суурин, булш оршуулга, тахилга тайлгын онгон, хүн чулуу, хадны зураг, бичээс зэрэг биет дурсгалыг судлах үндсэн зорилготой.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Түрэгийн язгууртны тахилгын онгон, хүн чулуут тахилгын байгууламж, булш оршуулга, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалын судалгаа.
  • Уйгарын хот суурин, бунхант оршуулга, булш, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалын судалгаа.
  • Хятань үеийн хот суурин, булш оршуулга, бичиг үсгийн дурсгалын судалгаа.
  • Монголын эзэнт гүрний хот суурин, булш оршуулга, хүн чулуут тахилын байгууламж, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалын судалгаа.
  • Монголчуудын дэлхийн болон бүс нутагт гүйцэтгэсэн нөлөөлөл, өвийг судлах, орчуулах.
  • Эзэнт гүрний дараах үеийн суурин, сүм хийд, булш, тахилын байгууламжийн судалгаа.

ЦААШДЫН ЗОРИЛТ

  • Дундад эрт болон дундад үеийн хот суурин, булш оршуулга, тахилга тайлгын онгон, хүн чулуу, хадны зураг, бичээс зэрэг дурсгалын судалгааг тасралтгүй үргэлжлүүлэх, ном мүтээлүүдийг хэвлэн нийтлүүлэх,
  • Түрэг, Уйгар, Хятан, Монголын үе, Эзэнт гүрний дараах үеийн археологийн дурсгалын байршил бүхий мэдээллийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлэх,
  • Түрэг, Уйгар, Хятан, Монголын үе, Эзэнт гүрний дараах үед холбогдох дурсгалын шинээр нээж илрүүлэх, малтан шинжлэх, бүс нутгийн онцлог, уламжлалт соёлын ялгаа зэргийг судлах,
  • Монголын эзэнт гүрний түүх соёлын харилцаа, уламжлалын асуудлыг сурвалжийн мэдээтэй харьцуулан археологийн дурсгалын төрөл бүрээр нь нарийвчлан тодруулах, судалгааг эрчимжүүлэх.

Хамт олон

Сосорбарамын ХүрэлсүхСосорбарамын ХүрэлсүхСалбарын эрхлэгч, доктор (Ph.D)
Алтангэрэлийн ЭнхтөрАлтангэрэлийн ЭнхтөрЭрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) дэд профессор
Төмөр-Очирын БатбаярТөмөр-Очирын БатбаярЭрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D)
Гончигийн БатболдГончигийн БатболдЭрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D)
Лхагвадоржийн МөнхбаярЛхагвадоржийн МөнхбаярЭрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр