Сан хөмрөг, лабораторийн салбар
ЗОРИЛГО
Археологийн хайгуул, малтлага судалгааны үр дүнд илэрсэн палеоантропологи - палеозоологийн хэрэглэгдэхүүн болох эртний хүн, мал, амьтны ясанд нарийвчилсан судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, үе үеийн археологич, судлаачдын хүч хөдөлмөрөөр буй болсон олон арван мянган олдвор хэрэглэгдэхүүнийг хадгалж хамгаалах, нөхцөл стандартыг бүрдүүлэх, сайжруулах, цахим мэдээллийн санд бүртгэх, археологийн дурсгал, олдворыг сэргээн засварлах, шинэ арга зүй нэвтрүүлэх, судалгааны эргэлтэд оруулах, үзэсгэлэн зохион байгуулж сурталчлан таниулах, орон нутаг дахь судалгааны төв, түшиц газрын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах нь тус салбарын үндсэн зорилго юм.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Монгол орны нутаг дэвсгэрт эртний хүн болон мал, амьтны ясны хайгуул, малтлага судалгааг өргөжүүлэх.
Археологийн малтлагаар илэрсэн хүн, малын ясанд генетик, паталоги, изотопийн хамтарсан судалгаа хийж шинжлэх ухааны эргэлтэд оруулах.
Археологийн олдворын сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлыг хангаж, бүртгэл мэдээллийн санг тогтмол баяжуулж шинэчлэх.
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны арга зүйн дагуу археологийн олдворыг сэргээн засварлах.
АЛСЫН ХАРАА
- Монгол улсын нутгаас илэрсэн археологийн олдворын дийлэнх хувийг хадгалж буй палеоантропологи- археозоологийн сан хөмрөгөө шинэчлэн, бүртгэл болон савлагааг орчин үеийн стандартад нийцүүлэх,
- Монгол орны нутаг дэвсгэрт эртний хүн болон мал, амьтны ясны хайгуул, малтлага судалгааг өргөжүүлэх,
- Эртний хүн болон мал, амьтны ясанд хэмжилт судалгаанаас гадна байгалийн ухааны олон талт шинжилгээг гадаад дотоодын судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэх,
- Археологийн олдворын сэргээн засварлалтад соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны арга зүйн дагуу материалын найрлага, элементийг тодорхойлох, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж бүхий лабораторитой болох.