Инновац, хамтын ажиллагааны салбар
ЗОРИЛГО
Археологийн мэдээллийн санг баяжуулах, түүх, соёлын өвийн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын бүтээгдэхүүн бий болгож, эрдэм шинжилгээ, инновац, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь тус салбарын үндсэн зорилго юм.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Археологийн судалгааны мэдээллийн санг баяжуулах.
- Археологи, соёлын өвийн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах.
- Дэвшилтэд технологи, шинэ арга зүйг археологийн судалгаанд нэвтрүүлэх. сургалт семинар зохион байгуулах.
- Эрдэм шинжилгээ, инновац, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
ЦААШДЫН ЗОРИЛТ
- Мэдээллийн сангийн журмыг боловсруулан баталж, үйл ажиллагааг боловсронгуй болгох,
- Археологийн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах, үзвэр, үзэсгэлэн зохион байгуулах, бэлэг дурсгал, цахим бүтээгдэхүүн бий болгох зэрэг инновац, хамтын ажиллагааг хөгжүүлэх,
- Археологийн дурсгалын хадгалалт хамгаалалтыг боловсронгуй болгох бодлого төлөвлөлтийг боловсруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нөхцөлийг судлах, бүрдүүлэх,
- Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх зорилгоор гарааны компани байгуулах,
- Эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшил, хувь хүмүүстэй хамтын ажиллагааг хөгжүүлэх.