Хүннү ба эртний улсуудын судалгааны салбар
ЗОРИЛГО
Монголын анхны тулгар төр Хүннү гүрний соёлын өвөрмөц онцлог, хамрах хүрээг тодорхойлох, дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинээр авч үзэх, хот суурин, үйлдвэрлэл, төмөрлөг боловсруулалтын судалгааг өргөжүүлэх, Монголчуудын өвөг дээдэс мөн болохыг тогтоох, Сяньби, Жужаны үеийн археологийн дурсгалыг Монгол улсын нутгаас шинээр нээж олох, түүх, угсаа-соёлын тулгамдсан асуудлыг эх сурвалж, олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан судлах нь тус салбарын судалгааны үндсэн зорилго болно.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Хүннү болон эртний улсуудын үеийн булш оршуулгын археологийн судалгаа
- Хүннү болон эртний улсуудын үеийн хот суурины археологийн судалгаа
- Хадны зураг болон эртний улсуудын үеийн хүн чулуу, тахилын онгоны судалгаа
- Хүннү болон эртний улсуудын үеийн төмөр, шавар эдлэл үйлдвэрлэлийн судалгаа
ЦААШДЫН ЗОРИЛТ
- Хүннү болон эртний улсуудын үеийн хот суурины судалгааны ажлыг эрчимжүүлэх, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх,
- Монгол болон бүс нутагт тархсан Хүннү гүрний түүхэнд хамаарах археологийн дурсгалын нэгдсэн сан бүрдүүлэх,
- Хүннү болон эртний улсуудын үеийн түүхэнд холбогдох газруудад хайгуул судалгааг явуулах, шинээр нээж илрүүлэх, нүүдлийн болон суурин амьдралын хоорондын харилцаа, аж ахуйн онцлог, хот байгуулалтын онцлог зэргийг судлах,
- Хүннүгийн археологийн дурсгалын он цагийг тодруулах, эрт үеийн түүхэнд хамаарах дурсгалуудыг тусгайлан судлах, хүрэл болон төмөр зэвсгээс Хүннүгийн үед шилжих шилжилтийн үеийн түүхийг тодруулах,
- Хүннүгийн дараа үед Монгол нутагт оршин тогтнож байсан Сяньби, Жужан зэрэг улсуудын түүх соёлын харилцаа, уламжлалын асуудлыг тодруулах судалгааг эрчимжүүлэх.