Үндсэн агуулга руу

Бидний тухай

Хамтын ажиллагаа

Гадаад хамтын ажиллагаа

Тус хүрээлэн нь АНУ, ОХУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНХАУ, БНТУ, Франц, Итали, Казахстан, Унгар, Польш, Монако, Канад зэрэг дэлхийн 16 улсын 40 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, музей, лаборатори, судалгааны төвүүдтэй олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд жил бүр 30 гаруй ОУ-ын хамтарсан экспедицийг тогтмол зохион байгуулдаг. Мөн тусгай үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг тогтмол хамтран зохион байгуулахаас гадна эрдэмтэн судлаач солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх дадлага, магистр, докторын сургалтууд зэрэг олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлдэг.

Дотоод хамтын ажиллагаа

ШУА-ийн Археологийн хүрээлэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт соёлын өв, археологийн дурсгалын судалгааг гүйцэтгэдэг мэргэжлийн үндсэн байгууллага юм. Тус хүрээлэн нь соёлын өвийн судалгаа, хадгалалт хамгаалалт, инновац хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааг олон нийтэд сурталчлан таниулах, үзэсгэлэн, цахим бүтээгдэхүүн, инновац хөгжүүлэлтийн чиглэлээр төрийн байгууллагууд, яамд, ЮНЕСКО-ийн үндэсний комисс, их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд, улс, орон нутгийн музей, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, хэвлэл мэдээллийн сувгууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвх санаачилгатай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хэлбэрүүд:

  • Эрдэм шинжилгээний мэдээлэл, баримт солилцох
  • Эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх
  • Хамтарсан хурал, үзэсгэлэн, уулзалт зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээний хамтарсан бүтээл туурвих, хэвлүүлэх
  • Эрдэм шинжилгээний сургалт, солилцоо, хүний нөөц бэлтгэх
  • Инновацын үйл ажиллагааг хөгжүүлэх