Уйгарын нийслэл орду хот
Уйгурын нийслэл Орду Балык буюу Хар балгас хэмээн алдаршсан хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутаг, Орхон голын баруун эрэгт бий. Энэхүү хот нь VIII-IX зуунд оршин тогтносон нүүдэлчдийн байгуулсан хамгийн том хотын нэг төдийгүй эртний худалдааны замын зангилаа болсон олон хэлийн хүмүүс амьдарч байсан худалдаа, соёлын томоохон төв байжээ. Уйгурын нийслэл Хар балгасын чухал төв хэсгүүдэд Монгол-Германы хамтарсан Орхон экспедиц өргөн хэмжээний судалгаа хийж байна. Судалгааны үр дүнд хотын барилга байгууламж 44 квадрат километр талбайг эзлэн оршиж байгааг тодорхойлжээ. Хотын хоймор хэсэгт орших “Ордон хот”-ын тусгай хэрэмт барилгад малтлага хийснээр эртний худаг, харьцангуй бүтэн хадгалалттай барилга байгууламж, хайрга дэвсэж хийсэн чулуун замын үлдэгдэл зэрэг хотын барилга архитектурын онцлогийг тал бүрээс харах боломжтой хэрэглэгдэхүүнийг илрүүлсэн ба олон хэсэгт хийсэн малтлага судалгааны үр дүнд хотын бүтэц зохион байгуулалтыг эргэн харах, хотын амьдралыг нэхэн сэргээж ойлгох боломж бүрджээ