Үндсэн агуулга руу

Ном бүтээл

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь археологийн дурсгал

2025.03.26  |  Ном бүтээлfX⧉

С.Далантай, Я.Цэрэндагва. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь археологийн дурсгал. Ред. Г.Эрэгзэн. УБ., 2024. 248 тал

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс цуврал болгон гаргаж буй “Монгол орны археологийн дурсгал” цуврал бүтээлийн энэ удаагийн дугаарт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь археологийн дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ. Тус бүтээлд 2023 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт хийсэн археологийн хайгуул судалгааны ажлын үр дүнд тулгуурлан доод палеолитын үеэс XIX зуун хүртэлх хугацаанд хамаарах 1006 дэсийн 1200 гаруй дурсгалыг хамруулсан байна. Баяндэлгэр сумын нутагт бүртгэгдсэн археологийн дурсгалыг  он цагийн хамаарлаар нь ангилж 6 бүлэг 42 зүйл болгон бичиж, судалгааны тойм, үүрэг зориулалт, дурсгалт газруудын онцлог, он цаг, харилцан хамаарал зэрэг судалгааны олон асуудлыг нэгтгэн гаргажээ.