Үндсэн агуулга руу

Ном бүтээл

МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВ: АРХЕОЛОГИЙН СОНГОМОЛ ДУРСГАЛ БА ОЛДВОР-I бүтээл хэвлэгдэн гарлаа.

2026.02.24  |  Ном бүтээлfX⧉

“Монголын соёлын өв: археологийн сонгомол дурсгал ба олдвор” бүтээл нь монгол, англи 2 хэлээр бичигдсэн танилцуулга бичвэр, археологийн дурсгал, олдворуудын гэрэл зураг бүхий ном, түүнд тулгуурлан бүтээсэн онлайн танилцуулга хувилбар гэсэн 2 хэсгээс бүрдэж байна. Энэ бүтээлд оруулсан дурсгал, олдворуудыг одоогоор манай улсын нутагт бүртгэгдсэн 20 гаруй мянган дурсгалаас “Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоол”-оор баталсан “Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д багтсан археологийн дурсгалуудыг сонгон оруулсан болно.

Энэхүү бүтээл нь Монголын археологийн салбарын 100 гаруй жилийн судалгааны дүнд илрүүлэн олсон онцгой дурсгал, тэдгээрийн археологийн малтлага судалгааны явцад илрүүлсэн хосгүй үнэт олдвор, эд зүйлсээс шилж, сонгосон дурсгал, олдворуудыг хамруулсан тул салбарын судалгааны ололт, амжилтын гол үр дүнг хураангуйлсан товч танилцуулга юм. Мөн эдгээр сонгомол дурсгал, олдворууд нь Монголын эртний соёлын хосгүй үнэт өв тул Монгол Улсыг сурталчлан танилцуулах гарын авлага, эх хэрэглэгдэхүүнээр ашиглах бүрэн боломжтой хэмээн найдаж байна.