Үндсэн агуулга руу

Ном бүтээл

Зүүн Байдлагийн голын сав дахь археологийн дурсгалууд

2025.03.26  |  Ном бүтээлfX⧉

Ч.Амартүвшин, Б.Бадма-Оюу, Л.Ишцэрэн, Г.Галдан, Д.Гарамжав, Ж.Гэрэлбадрах, К.Кияама, К.Мацүшита, М.Нямхүү, Г.Сагава, Т.Сасада, И.Үсүки, С.Күрибаяши, Т.Үчида, Т.Шёожи, Г.Эрэгзэн, Т.Янагимото. Зүүн Байдлагийн голын сав дахь археологийн дурсгалууд. УБ.,2018.-287 тал.-(“Монголын археологийн шинэ судалгаа” цуврал-V).

Энэхүү бүтээл нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Зүүн Байдлагийн гол орчмын геоморфологи, геологийн тогтоц, археологийн нарийвчилсан хайгуул, Хустын булагийн төмөр болон шавар шатаах зуухны малтлага судалгаа, орчны бүсэд хийсэн булш оршуулгын малтлага, XVIII-XIX зууны сум хийдийн туурьд хийсэн хэмжилт, зураглал, тухайн бүс нутгийн түүхэн тойм, угсаатны бүрэлдэхүүн, аман түүхийн судалгаа гэсэн нийт долоон бүлгийг Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Монгол улсын Боловсролын Их сургуулийн 8 судлаач, Япон улсын Эхимэ, Тохокү, Саппоро гакүин, Сайтама, Кокүгакүин, Нара, Токай, Айчи гакүин, Осакагийн их сургууль, Токүшима аймгийн Соёлын өвийн төвийн 10 судлаач хамтран туурвисан юм. Бидний хамтарсан судалгаа нь эртний нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүхийг судлан шинжлэхэд чиглэгдэж байгаа хэдий ч тухайн үеийн үйлдвэрлэл эрхлэгчдийн амьдралын хэв маяг, үхэгсдээ оршуулах зан үйл, өмнөх болон хожмын нүүдэлчдийн угсаа гарал, зан үйлийн залгамж холбоог ямар нэгэн хэмжээгээр цогц байдалтай судлахад чиглэгдсэн юм.