Үндсэн агуулга руу

Ном бүтээл

Хүннүгийн археологи он цагийн асуудал

2025.03.26  |  Ном бүтээлfX⧉

Л.Ишцэрэн. Хүннүгийн археологи: Дурсгалын он цагийн асуудал Олон улсын хурлын тухай. Ред. Н.Батболд. Б.Анхбаяр УБ., 2024. 298 тал.

Хүннүгийн археологийн судалгаа нь 2002 оноос хойш ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл байж ирсэн. Тиймээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол улсад Хүннүгийн археологийн дурсгалын малтлага судалгааны ажил харьцангуй сайн хийгдэж, тэр хирээр судалгааны үр дүнгүүд гарч, энэ чиглэлд Монголын эрдэмтэд, манай улсад хийгдэж буй археологийн судалгааны ажил дэлхийд танигдаж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн юм. Энэ амжилтыг хадгалах, цаашид Хүннүгийн археологийн судалгааны чиглэлээр өөрийн оронд хийгдсэн судалгаа, шинжилгээний үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, таниулах, сурталчлах зорилгоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс санаачлан ерөнхийд нь “Хүннүгийн археологи” Олон улсын хурлыг цуврал болгож зохион байгуулахаар төлөвлөж байна. 2024 оны анхны хурлаар “ХҮННҮГИЙН АРХЕОЛОГИ: Дурсгалын он цагийн асуудал” хэмээх нэрийн доор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 10 сарын 18-19 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион явуулж байна. Уг хуралд 5 орны 40 шахуу эрдэмтэн судлаачид уригдан ирж Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийн асуудлыг хөндөж авч хэлэлцсэн юм. Хурлын илтгэлд хүннүгийн хот байгуулалтын он цаг, булш оршуулгын дурсгалын он цаг, хүннүгийн урлаг, үйлдвэрлэлийн асуудал, хүннүгийн эдийн соёлын он цаг гэх мэт төрөлжсөн судалгааны тухай ярилцлаа. Чингэснээр Хүннү гүрний улс төр, эдийн засаг, урлаг соёл, шашин, хот байгуулалт, үйлдвэрлэлийн түүхийн он цагийн асуудлыг археологийн баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээж харах шинэ хэрэглэгдхүүн болох нь дамжиггүй.

Ийм тодорхой асуудлыг хөндсөн олон улсын цуврал хурлыг өмнө нь зохион байгуулж байгаагүй бөгөөд Монголын археологийн судалгааны шинэ үр дүн, ололтыг олон улсад таниулан сурталчлах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдээр судалгааны ололтыг хүлээн зөвшөөрүүлэх зорилго агуулж буйд тус хурлын шинжлэх ухааны ач холбогдол оршино.