Үндсэн агуулга руу

Ном бүтээл

Увс аймгийн нутаг дахь хүн чулууны судалгаа

2025.03.26  |  Ном бүтээлfX⧉

Б.Буян-Орших. Увс аймгийн нутаг дахь хүн чулууны судалгаа (VI-IX) зуун

Редактор Г.Эрэгзэн. УБ., 2024.420 тал.

Энэхүү бүтээл нь 3 бүлэг 12 зүйл хавсралт хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэг нь тухайн бүс нутагт буй хүн чулууны судалгааны тойм, тархац байршил, ангилал, хадгалалтын байдлыг нарийвчлан авч үзсэн. Хоёрдугаар бүлэгт хүн чулууны дүрсэлбэр буюу хувцас, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсгийн зүйлс, сав суулга зэргийг авч үзсэн. Гуравдугаар бүлэгт хүн чулууны бүтэц зохион байгуулалт буюу хүн чулууны утга учир, тахилын онгон, зэл чулуу, он цаг зэргийг авч үзсэн. Хавсралт хэсэгт Увс аймгийн нутагт буй 235 хүн чулууны гэрэл зураг, гар зураг, тодорхойлолтыг бүрэн багтаасан болно. Энэхүү бүтээл нь Монголын баруун хойд бүс нутаг Монгол Алтайн нурууны салбар уулс, Хархираа Түргэн, Их нууруудын хотгор Ханхөхийн нурууны бүс нутаг буй Түрэг, Уйгурын хүн чулууны хадгалалт хамгаалалт, байршил, дүр дүрсэлбэр, утга учир, он цагийн талаар цэгцтэй ойлголт өгөх бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Уг бүтээлийг археологич, түүхч, судлаач, мэргэжлийн ангийн оюутан залуус, эх түүхээ сонирхогч, олон нийтэд зориулсан бүтээл болно.