Нүүдэлчдийн төрт улс Хүннүгийн түүх ба соёлын өв
ШУА-н Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г. Эрэгзэн, Солонгосын судлаач Ян Ши-Өн нарын бүтээл "Нүүдэлчдийн төрт улс Хүннүгийн түүх ба соёлын өв” ном 2024 оны 6-р сард Япон хэлээр хэвлэгдэн гарчээ. Хүннүгийн археологийн судалгааны сүүлийн үеийн үр дүнг нэгтгэн Хүннүгийн төрт улсын түүх, гадаад харилцаа, үйлдвэрлэл, олдворын талаар өгүүлсэн эл бүтээл "twitter" хуудаснаа "Түүх-Газарзүйн онцлох ном"-н жагсаалтын 15-р байрт орж уншигч, судлаач нараас өндөр үнэлгээ аваад байна.