Нүүдэлчдийн өв соёл ба спорт
Нүүдэлчдийн өв соёл ба спорт (Эрдэм шинжилгээний эмхэтгэл). Ред. Н.Эрдэнэ-Очир. - УБ., 2024. - 344 тал.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны санаачлагаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дэмжлэгээр ШУА-ийн Археологийн хүрээлэн болон бусад эрдэмтэн судлаачидтай хамтран Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Нүүдэлчдийн спортын өв соёлыг түүхэн эх сурвалж, архивын материал, археологийн дурсгалууд, тэдгээрээс илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүний судалгааны үр дүнг анх удаа эмхэтгэн, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж байна. Энэхүү бүтээлийг нүүдэлчдийн уламжлалт өв соёл, үндэсний спортын түүхийг сонирхон судлагч хэн бүхэнд зориулав.