Үндсэн агуулга руу

Ном бүтээл

Өнгөрснөө ойлгож, ирээдүйгээ хамгаалцгаая

2025.03.26  |  Ном бүтээлfX⧉

Ж.Баярсайхан, Петр Хоммел, Жулиа Кларк, Алиша Вентреска Миллер Өнгөрснөө ойлгож, ирээдүйгээ хамгаалцгаая. Редакор: Г. Эрэгзэн. УБ., 2024. 58 тал.

Энэхүү товхимол, гарын авлага нь олон нийт, хүүхэд залууст соёлын өвийн суурь мэдлэгийг олгох, археологийн судалгааны үнэ цэн, ач холбогдлын талаар үнэн зөв ойлголт, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор бүтээгдсэн. Тэрчлэн соёлын өвөө  хайрлан хамгаалахад бүх нийтийн хичээл зүтгэл чухал болохыг олон нийтэд ойлгуулах, тэднийг идэвхжүүлэх мэдээ, мэдээллийг агуулсан болно. Номын зохиогчоор  ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан,  Английн Ливерпүүлийн их сургуулийн профессор Петер Хоммель, Номад Сайнс ТББ-ын захирал доктор Жулиа Кларк, АНУ-ын Мичиганы их сургуулийн профессор Алиша Вентраска Миллер нар, редактороор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд  профессор Г.Эрэгзэн нар хамтран ажиллажээ. Энэхүү гарын авлага нь 3500 хувь хэвлэгдэж, зорилтод бүлгийн  олон нийтэд үнэгүй тараагдаж буй юм.