Үндсэн агуулга руу

Ном бүтээл

Монголын соёлын өв: Археологийн сонгомол дурсгал ба олдвор

2025.03.26  |  Ном бүтээлfX⧉

Монголын тал нутаг олон үеийн туршид нүүдэлчдийн голомт байж, нүүдэлчдийн байгуулсан дэлхийн хэмжээний томоохон төрт улсуудын түүх, соёлын ул мөр бүхий дурсгал, олдворуудыг хөрсөн дороо хадгалан байдгаар онцгой билээ. Монгол нутгаас илэрсэн археологийн дурсгалууд нь харьцангуй бага хөндөгдөж, эх төрхөө хадгалан оршин байдгаар онцгой төдийгүй илэрч буй олдворууд нь түүхийн үнэ цэнтэй мэдээллийг агуулсан хосгүй ховор эд зүйлс байдаг тул археологийн малтлага судалгаа бүр шинжлэх ухааны нээлтэд тооцогдохоор чухал ач холбогдолтой юм. Энэхүү бүтээл нь ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс санаачлан өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд судалгаа шинжилгээний ажил хийгдэж, дэлхий нийтэд танигдсан археологийн дурсгал, тэдгээрээс илэрч олдсон олдвор эд зүйлсээс шилж сонгон хамгийн онцгой хэмээн үзсэн дурсгал, олдворуудыг хамруулсан хэвлүүлснээрээ сурталчилгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой болно.