Шуа-ийн археологийн хүрээлэн ``монгол, байгал, өмнөд сибирь ба умард хятадын эртний соёлууд`` олон улсын xiii эрдэм шинжилгээний хурал
Олон улсын болон салбар шинжлэх ухааны эрдэм шинжилгээ хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгын хүрээнд Монгол, Байгаль, Өмнөд Сибирь, Умард Хятад ба тэдгээртэй хөрш зэргэлдээх бүс нутгийн уламжлалт соёлууд, археологийн судалгааны чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох юм.
Анхны эрдэм шинжилгээний хурлыг 2010 оны 9 сард Улаан-Үд хотноо, 2 дахь хурлыг 2011 онд Эрхүү хотод, 3 дахь хурлыг 2012 оны 9 сард Улаанбаатар хотод, 4 дэх хурлыг 2013 оны 9 сард Чит хотод, 5 дахь хурлыг 2014 оны 9 сард Кызыл хотод, 6 дахь хурлыг 2015 оны 10 сард Хөх хотноо, 7 дахь хурлыг 2016 оны 10 сард Красноярск хотод, 8 дахь хурлыг 2017 оны 10 сард Чаньчунь хотод, 9 дэх хурлыг 2018 оны 9 сард Улан-Үд хотод, 10 дахь хурлыг 2019 оны 10 сард Бээжин хотод, 11 дэх хурлыг 2021 оны 9 сард Абакан хотод, 12 дахь хурлыг 2023 оны 9 сард Эрхүү хотноо зохион байгуулаад байна.
Хурлыг уламжлал ёсоор Төв, Зүүн, Хойд Азийн соёлын судалгааны чиглэлээр дараах салбар хуралдаанаар зохион байгуулна:
- Чулуун зэвсгийн үе
- Хүрэл, түрүү төмрийн үе
- Нүүдэлчдийн Эзэнт гүрнүүдийн үе
- Угсаатан ба соёлын гарал үүсэл
- Эртний газарзүй ба байгаль орчин
- Байгалийн шинжлэх ухааны арга зүйг археологийн судалгаанд ашиглах
Хурлын хүрээнд Орхоны хөндийн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн дурсгалт газрууд болон Монголын Эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотын туурийг үзэж танилцуулах аялал зохион байгуулагдана.
Хэзээ: 2025 оны 9-р сарын 11-16
Хаана: Улаанбаатар, Хархорум QR кодоор хурлын хөтөлбөртэй танилцана уу! |
|