Үндсэн агуулга руу

Мэдээ

Шинжлэх ухааны академийн их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн магистрын хөтөлбөрийн элсэлт эхэллээ!

2026.09.21  |  МэдээfX⧉
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРҮҮД
Хиймэл оюун
Археологи
Усны нөөц, усжуулалт
Селекц, үрийн аж ахуй

ШУАИС-Д СУРАЛЦАХЫН ДАВУУ ТАЛ

Туршлагатай эрдэмтэн, судлаачдаар удирдуулах: ШУА-ийн эрдмийн зэрэг, цолтой, туршлагатай багш, судлаачдаар сургалт, судалгааны ажлаа удирдуулж, тэдний хэрэгжүүлж буй судалгааны ажилд оролцох;
Төсөл, хөтөлбөрт оролцох боломж: Эрдэм шинжилгээний байгууллагуудад хэрэгжиж буй гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт оролцож, санхүүгийн дэмжлэг авах болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой;
Мэргэжлийн лабораторид судалгаа хийх: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн лабораториудад дадлага хийж, судалгааны ажил гүйцэтгэх;
Орчин үеийн хөтөлбөрөөр суралцах: Шинжлэх ухааны үр дүнд суурилан тогтмол шинэчлэн сайжруулдаг, олон улсын түвшинд нийцсэн хөтөлбөр, агуулгаар суралцах;
Сургалт–судалгааны нэгдсэн экосистем: Сургалт, судалгааны нэгдсэн орчинд суралцаж, судалгаа, инновац, манлайллын ахисан түвшний ур чадвараа хөгжүүлэх боломжтой.

БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Бүртгэлийн хугацаа: 2026.09.01–2026.09.27
Та амжиж бүртгүүлээрэй: https://umas.edu.mn/admissions
Холбоо барих: 7000-8558, 99132712

UMAS — Судалгаанд суурилсан боловсрол, инновацид суурилсан хөгжил

Хураах

— Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences-н хамт.