Үндсэн агуулга руу

Судалгаа

Монгол-Японы хамтарсан «Шинэ зууны» төсөл, 2024

2025.03.26  |  СудалгааfX⧉

Б.Цогтбаатар, Т.Миякэ

Удиртгал

Монгол-Японы хамтарсан "Шинэ зууны" төcлийн судалгааны багийн 2024 оны шинжилгээний үр дүнг тоймлон танилцуулж байна. Xээрийн шинжилгээг 2024 оны 8-р сарын 03-11-ны хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн нутаг Өндөрхаан уулын өвөрт байрлах Уртын амны Хүннүгийн булшны бүртгэл баримтжуулалтын ажил, 8-р сарын 17-ноос 9-р сарын 7 хүртэл 22 хоног Дэлгэрхаан cyмын нутаг дахь Paшaaн дэрс xэмээх газарт байрлах Аваргын балгасны малтлага судалгааны ажлыг явуулсан.  

Хээрийн судалгааны бүрэлдэхүүнд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Сан хөмрөг, лабораторийн эрхлэгч доктор (PhD), профессор Б.Цогтбаатар, доктор (PhD), Г.Лхүндэв, доктор (PhD), Г.Батболд, доктор (PhD), Ц.Амгалантөгс, Хэнтий аймгийн соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Л.Бүрэнтөгс, Ц.Өнөрбаяр, Японы Нийгата Их Сургуулийн доктор (PhD), профессор Н.Ширайши, Шүкүтокү Их Сургуулийн доктор (PhD), Т.Мияке, Эхимэ Их Сургуулийн доктор (PhD), Т.Сасада нараас гадна туслах ажилтан нар нийт 18 хүн оролцсон.

Хайгуул судалгаа

Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн хүрээнд 2024 оны 8-р сарын 03-11-ны хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн нутаг Өндөрхаан уулын өвөрт байрлах Уртын амны Хүннүгийн булшны бүртгэл баримтжуулалт болон Өндөрхаан уулын орчимд бэсрэг хайгуул судалгааны ажил хийсэн. Тухайлбал агаарын зургийн ажиглалтад тэмдэглэгдсэн Өндөрхаан уулын өвөрт орших шороон хэрмийн үлдэц мэт ул мөрийг нягтлан үзэж, хожуу үеийн түр суурьшлын ор үлдэц болохыг тогтоож, орчны бүсэд хийсэн бэсрэг хайгуулын явцад Уртын амны Хүннүгийн булшны цогц дурсгалыг үзэж, нарийвчилсан бүртгэл баримтжуулалт хийсэн болно.

Уртын аманд байрлах дурсгалуудыг анх 2009 онд Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид анхлан бүртгэн баримтжуулж нийт 1 хиргисүүр, 2 дөрвөлжин булш, 1 тахилын онгон, 100 орчим хүннү булш хэмээн тоймлон бүртгэжээ. Мөн тус дурсгалт газрыг 2020 оны БСШУЯ-ны 161-р тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад оруулсан байна.

Бид энэ удаагийн хайгуул судалгааны явцад тус аманд байрлах Хүннү булшны нарийвчилсан хэмжилт бүртгэл, дэвсгэр зургийг үйлдсэн. Ийнхүү Өндөрхаан уулын өвөр Уртын аманд нийт 111 тооны хүннү булш, Түрэгийн үед холбогдох тахилын байгууламж 6ш байгааг бүртгэн баримтжуулсан нь цаашдын судалгаа, хадгалалт хамгаалалтад чухал ач холбогдолтой ажил болов.

“Аваргын балгас”-нд хийсэн 2024 оны малтлага судалгаа.

Аваргын балгас нь Монголын эзэнт гүрний анхны эзэн Чингис хааны ордон байсан бөгөөд түүхэн баримт бичиг дээр “Хэрлэнгийн их орд” гэж гардаг. Туурь нь зүүнээс баруун тийш 1200 орчим метр, хойноос урагш 500 орчим метр урттай. Түүний төвд Чингис хааны сүнс шүтэх (Шаофан) газар гэж үздэг 1-р барилгын суурийн шороон дов байна.

2024 оны малтлагын судалгааг 1-р барилгын суурийн шороон дов (Ex24-01), мөн довыг тойрсон сувгийн баруун хойд хэсэг (Ex24-02), туурийн зүүн булан дахь замын ул мөр (Ex24-03) гэх гурван газарт хийсэн.

Ex24-01:  1-р барилгын суурийн шороон дов нь хойд зүгээс урагшаа 27 м, зүүнээс баруун тийш 22 м, 1м өндөртэй тэгш өнцөгт дов юм. Бид 2001-2004, 2023 онд мөн довд малтлага хийсэн. Өмнөх судалгаагаар энэ довыг ямар замаар баригдсан дарааллыг илрүүлсэн.

Эхлээд довыг барихын өмнө газрыг тэгшилж, шавар тавьсан. Tэгшилсэн газар дээр шороо, элс дагтаршуулж овоолж барилгын суурийн довыг босгосон. Энэ довын дээр түүхий тоосго ашиглан барилга барьсан. Цаг хугацаа өнгөрөхөд барилга нурж, нуранги болжээ. Дахиад л нурангийн дээр шороо, элс дагтаршуулж овоолж, түүхий тоосгоор барилга барьжээ. Xэсэг хугацааны дараа барилга нурж, нуранги болсон. Энэ довд өөр өөр үеийн хоёр барилгын давхацсан ул мөртэй.

Эхний барьсан доод үеийн барилгыг “доод барилга”, дараачийн дээд үеийн барилгыг “дээд барилга” гэж нэрлэдэг. Радио нүүрстөрөгчийн он цаг (C14) нь дээд барилгыг HT 1300 орчим онд, доод барилгыг HT 1230 орчим онд барьсан болохыг харуулж байна.

  Mөн довын гол хэсэгт ойролцоогоор 3 м голчтой, 0.5 м гүн хонхор байсан. 2023 онд хийсэн судалгааны явцад энэ хонхрыг ухсан. Малтлагын үр дүнд үндэслэн энэхүү хонхор нь довын газрын гүнд aгуй шиг том зай байсан бөгөөд тэр нь нурж, хөрс живж, довын голд том хонхор үүссэнийг ойлгосон.

2024 оны 6-р сард Шинжлэх ухааны академийн газарзүйн хүрээлэнтэй хамтран довын төв хэсэгт геофизикийн судалгаа хийсэн. Үүний үр дүнд газрын гүнд ойролцоогоор 3 метрийн гүнд хүчтэй aномалтaй хэсэг (3 м урт х 1 м өргөн) тогтоогдсон байна. Авс шиг тусгай юм байж магадгүй гэж таамагласан.

Тиймээс 2024 оны 8-р сард мөн довын төв хэсэгт малтлага хийсэн. Малтсан талбай нь 43 м2, хамгийн гүн нь 4 м орчим байсaн. Эхлээд геофизикийн хайгуулаар илэрсэн aномалигийн шалтгааныг тодруулж чадсан. Энэ нь хүний ​​гараар бүтсэн зүйл биш, байгалийн зүйл бөгөөд газар доорх усыг хөлдөөж, гэсгээх явцад үүссэн бөөн шавартай холбоотой бололтой.

Өөр илэрсэн нь барилгын суурийн довын зүүн талаас төв хэсгийн гүн газaр руу тонуулчид орсон ташуу нүхийг малтлагаар батлагдсан. Энэ нүхийг бүрэн ухаж чадаагүй ч 5 метр гаруй гүнтэй гэж тооцоолжээ. Энэ нүхнээс тээрмийн чулуу, модны жижиг хэсгүүд олдсон. Энэ модыг ашиглан C-14 он цагийг судалгаагаар тонуулчид орсон нь 18-р зууны эхэн үед болсон болохыг харуулж байна. Довын төвийн хонхор нь мөн тонуулчид оруулсан нүх нурах үед үүссэн гэж үзэж болно. 

Ex24-02: Энэ довын эргэн тойронд дотор хана, гадна хана гэж нэрлэгддэг давхар тэгш өнцөгт шороон хэрэм байдаг. 2019 онд хийсэн малтлагаар хана тус бүрийн дагуу нарийхан, гүехэн суваг олдсон. Mөн cувгаас нүүрс, үнстэй хамт олон шаазангийн xагархaй, малын яс, төмөр эдлэл олдсон байна.

2024 онд дотоp хананы баруун буланд 12м х 8м хэмжээтэй судалгааны талбай байгуулж, мөн хэсэгт 40 м2 малтлага хийсэн. Дотор хананы гадна талд 1.8 м өргөн, 0.5 м гүн суваг олдсон. Cувгийн хөндлөн огтлол нь "V" хэлбэртэй байсан.

Cувгийн ёроолоос малын яс, ваар шаазангийн xагархaйтaй хамт нүүрс, үнс олдсон (доод үе). Доод үеээс дээш 0.4 м зузаантай элсний давхарга байсан. Салхи, борооны улмаас энэ элс суваг руу орж дүүргэсэн. Дүүргэгдсэн сувгийн дээгүүр улаан шавар тарааж тэгшилсэн.

Мөн шавар дээр 0.2 м орчим зузаан үнсэн давхарга байсан. Тэдний дотор нүүрс, малын яс бөөнөөр олдсон (дээд үе). 2019 онд гарсан C-14 он цагийг дурдахад дээд үе нь 14-р зууны эхний хагаст, доод үе нь 13-р зууны сүүл хагаст үүссэн гэж үзэж болно.

Малтсан малын төрлүүд нь хонь/ямаа, үхэр, адуу байсан бөгөөд хонь/ямаа нь дээд ба доод үед хамгийн олон тоо олдсон. Дээд үеийн үхэр, адуу зэрэг бод малын харьцаа доод үеэс өндөр байсан. Хонины насыг харахад зарим нь 2 орчим настай, зарим нь 6 сартай залуу байсан. Залуу малын тоо их байгаа нь сонирхолтой.

Олдсон ясны ихэнх нь эрүү, хавирга, хөлийн яс байсан. Хөлийн яс нь хонь/ямаанд хамгийн их олддог. Бод бa бог малын аль алинд нь бугалга, хүзүүний яс олдоогүй.

Олдсон бүх яснууд шатaaсан байжээ. Ясны гадаргуу хар өнгөтэй болж, зарим яснууд маш хүчтэй шатaаж хайлж байсан. Xөлний ясыг уртаар хувааж, чөмөг гаргасны дараа шатаасан бололтой.

Дээд үеэс хүний ​​нэг араа шүд, доод үеэс нүүрсжүүлсэн улаан буудайн үр тариа олдсон. Жиндэжений зуухны цагаан болон хөх цэцэгт (Чинхуа) шаазангийн хэсгүүд дээд үеэс олдсон. Доод үеэс Лонгцюань зуухны шаазангийн таваг олдсон. Tүүнээс гадна төмрийн ембүү, ширмэн цөн хэлтэрхий, шилэн савны xагархaй, шил ба оюу гоёл чимэглэлүүд олдcoн.

Ex24-03: Дрон ашиглан дээрээс харахад Аваргын балгасны зүүн хойд хэсэгт зүүн хойд зүгт (N60°E) үргэлжилсэн хуучин зам харагдаж бoлнo. Mөн замыг зөв өнцгөөр огтлолцох 6.5 м урт х 1.0 м өргөнтэй транш тогтоож ухсан.

Газар доор 0.3 м-ийн гүнд бага зэрэг хатуу болсон гадаргуу байсан. Үүнийг замын гадаргуу гэж үздэг. Хоёр талдаа суваг байсан нь зам 4.3 м өргөнтэй байсныг илтгэнэ. Cувгийн өргөн нь тодорхойгүй боловч хойд талын cувгийн гүн 0.3 м, урд талынх нь 0.7 м байсан. Cувгийн дотроос үнс, нүүрс, малын яс, загасны яс, шаазангийн хэсгүүд олдсон.

Дүгнэлт

Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн 2024 оны хээрийн судалгааны ажлын удирдамж, төлөвлөгөөний дагуу эхний ээлжид 8-р сарын 03-11-ны хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн нутаг Өндөрхаан уулын өвөрт орших шороон хэрмийн үлдэц  ул мөрийг нягтлан шалгаж, орчны бүсэд бэсрэг хайгуул судалгааны ажил хийсэн. Тухайлбал агаарын зургийн ажиглалтаар тэмдэглэгдсэн Өндөрхаан уулын өвөрт орших шороон хэрмийн үлдэц мэт ул мөр нь хожуу үеийн түр суурьшлын ор үлдэц болохыг тогтоож, орчны бүсэд хийсэн бэсрэг хайгуулын явцад Уртын амны Хүннүгийн булшны цогц дурсгалыг үзэж, нарийвчилсан бүртгэл баримтжуулалт хийсэн болно.

Энэ дурсгалыг анх 2009 онд Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид  нийт 1 хиргисүүр, 2 дөрвөлжин булш, 1 тахилын онгон, 100 орчим хүннү булш байна хэмээн тоймлон бүртгэжээ. Мөн тус дурсгалт газрыг 2020 оны БСШУЯ-ны 161-р тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад оруулсан байна.

Бид энэ удаагийн хайгуул судалгааны явцад Уртын амны Хүннү булшны нарийвчилсан хэмжилт бүртгэл хийж, нийт 111 тооны хүннү булш, Түрэгийн үед холбогдох тахилын байгууламж 6  ш байгааг тогтоон дэвсгэр зургийг  үйлдсэн нь цаашдын судалгаа, хадгалалт хамгаалалтад ач холбогдолтой ажил болов.

Тус төслийн дараагийн төлөвлөгөөний дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь “Аваргын балгас”-ын туурийн талбайд 8-р сарын 17-ноос 9-р сарын 7-ны өдрийг хүртэл малтлага судалгааны ажил гүйцэтгэв.

2001 онд хийсэн судалгааны явцад 1-р барилгын төв хэсгээс 4 м голчтой дугуй хэлбэрийн хонхор буюу нүхний ул мөр илэрсэн бөгөөд тухайн үед тонуулчид хожим ухсан ул мөр гэж таамагласан. Иймд энэ жилийн малтлага судалгааны зорилго нь уг нүхийг дахин нягталж үзэх байсан. Тус төслийн хүрээнд 2024 оны 6-р сард ШУА-ийн Газарзүй, геоэкологийн  хүрээлэнгийн судлаачидтай хамтран тус довын төв хэсэгт геофизикийн тандалт судалгаа хийсний үр дүнд газрын гүнд ойролцоогоор 3 метрийн гүнд 3м урт х 1м өргөн нүх байж болохыг тогтоосон ба түүнийг шалгах малтлага судалгааг 43м2 талбайг хамруулан 4м орчим гүнд хийсэн. Малтлагын явцад энэ хөндий нүх нь хүний ​​гараар бүтсэн зүйл биш, байгалийн хүчин зүйлээр үүссэн болохыг тогтоосон.  Мөн малтлагын явцад тус барилгын суурь буюу довын зүүн талаас төв хэсгийн гүн рүү чиглэсэн ташуу чиглэлтэй нүх илэрсэн ба энэхүү нүх нь хожуу үеийн тонуулчдын ул мөр болох нь батлагдсан. 1-р барилгын туурь нь Чингис хааны дурсгалд зориулсан тахилын сүм байсан нь илүү тодорхой болов.

Ex24-02-ын сувгаас олдсон олдворууд нь 1-р барилгын тахилгын зан үйлтэй холбоотой бөгөөд 1-р барилгын дов дээр өргөлийн идээ будаа шатааж тэнгэрийн эзэн хаанд утааг илгээх (Шаофан) зан үйлийн үлдэгдлийг сувaгт хаясан  ба уг зан үйлийг хийсэн үеийг лабораторийн шинжилгээний дүнгээр XIII зууны сүүлч (дooд үе), XIV зууны эхэн үе (дээд үе) хэмээн хоёр хувааж болно.

Ex24-03- хэсгээс тодруулсан эрт үеийн зам нь Хэрлэнгийн Их ордын зохион байгуулалтын бүтцийг тодруулахад чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн малтлагын үр дүнд малын яс, төмрийн бэлдэц (ингот), ширмэн цөнгийн хэлтэрхий, шил ба оюу гоёл чимэглэл,  шилэн савны xагархaй, алдарт Жиндэжень (Jingdezhen)-ий зуухны цагаан болон хөх цэцэгт (Чинхуа) шаазангийн хэсгүүд дээд үеэс, доод үеэс Longquan зуухны шаазан таваг хагархай хэдий ч харьцангуй том хэсэг олдсон нь он цагийн хамаарал болон оршин суугчдын зэрэг зиндаа, зан үйл, хэрэглээг тодорхойлох баримт болно.

Байршил: 47.097981, 109.168764