Нийтлэсэн
Тус хүрээлэн нь бүс нутаг, олон улсын төвшинд үйл ажиллагаагаа өргөжүүлж 2019 оны байдлаар ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын Аризон, Туссон, Техас, Калифорни, ЮС Дэвис, Ийелийн Их сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн, Боннын Их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэн, Японы Токиогийн Метрополитан, Кюүшү, Эхимэ, Осака, Нийгата Их сургууль, Солонгосын Үндэсний музей, Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Чүнбукийн үндэсний их сургууль, Казахстаны Олон улсын Түрэг академи зэрэг 7 орны 19 байгууллагатай хамтарсан гэрээний хүрээнд 23 эрдэм шинжилгээний төслийг зохион байгуулсан байна.