Нийтлэсэн
НЭГ: СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ
ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙН ЗАРЧИМ
1.1. Нийтлэг үндэслэл, шаардлага, ач холбогдол
Засгийн газрын 2019 оны 8-р сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын дагуу ШУА-ийн зарим хүрээлэнгүүдэд бүтцийн өөрчлөлт хийгдэж Археологийн хүрээлэн бие даасан үйл ажиллагаа явуулах болсон. Тус хүрээлэнд Монголын археологийн мэргэжлийн боловсон хүчний 70-аас илүү хувь нь төвлөрөн ажилладаг ба хүрээлэнгийн судлаачдын судалгаа нь улсын нийт нутаг дэвсгэрийг хамардаг тул Монгол Улсын археологи, соёлын өвийн салбарын тэргүүлэх зэргийн төрийн байгууллага юм. Тиймээс тус хүрээлэнгийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Соёлын өвийн салбарын хөгжилд томоохон үүрэг, оролцоотой байх учиртай.
Төрийн албаны хуулийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө /цаашид Стратеги төлөвлөгөө гэх/-г боловсруулсан бөгөөд Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлалын тухай хууль, Шинжлэх Ухааны Академийн Эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Соёлын өвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн нийтлэг шаардлагад нийцүүлэн Төрөөс Шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого, Соёлын өвийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн мөрийн хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичгүүд болон дээд байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан боловсруулав.
Археологийн салбарын үйл ажиллагаа нь 2017 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаас баталсан Түүх, археологийн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөний дагуу хийгдэж ирсэн. Харин энэ оны 8-р сард Засгийн газраас баталсан бүтцийн өөрчлөлтөөр Археологийн хүрээлэн бие даан зохион байгуулагдснаар үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, улс орны соёлын өвийн салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, өөрийн байгууллагын байр суурийг бэхжүүлэх, судлаач ажилтнуудын судалгаа шинжилгээний ажлыг бодлого, төлөвлөгөөтэйгээр хийх шаардлага бий болсон. Ийм шаардлагын үндсэн дээр Археологийн хүрээлэнгийн 2020-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулсан.
Стратегийн төлөвлөгөө боловсруулснаар Археологийн хүрээлэнгийн өнөөгийн байгаа түвшинг тодорхойлж, ирээдүйд хийх ажлыг шат дараатайгаар төлөвлөх боломж бүрдэх юм. Түүнээс гадна стратеги төлөвлөгөө боловсруулах нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бодлогыг тодорхойлж, түүнд уялдуулан дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааны хүрээ, хязгаарын тогтоох, боловсон хүчин хүний нөөцөө хэрхэн зохицуулах, санхүү хөрөнгө оруулалтаа тооцоолох, боломжийг хайх зэрэг олон талын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
1.2. Төлөвлөгөө боловсруулсан үндсэн зарчим, аргачлал
Төрийн албаны тухай хуулийн 53-р зүйл (Стратеги төлөвлөгөө)-ийг үндэслэн Археологийн хүрээлэнгийн үйл ажиллагааний стратеги төлөвлөгөөг 2020-2024 оныг хамруулж 4 жилээр боловсруулав.
Стратеги төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг баримтлаж, Монгол Улсын Хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, Шинжлэх Ухааны Академийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, дэвшүүлж буй зорилтууд нь хоорондоо харилцан уялдаатай байхаар тодорхой судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан. Энэхүү төлөвлөгөө нь манай байгууллагын алс хэтийн зорилго, зорилтыг тодорхойлох үндсэн баримт бичиг бөгөөд богино хугацаанд хэрэгжүүлэх бизнесийн төлөвлөгөө биш юм. Байгууллагын бизнесийн төлөвлөгөө буюу хийх ажлын хуваарийг нь энэхүү стратегийн төлөвлөгөөний дагуу жил жилд нь тусгайлан боловсруулна.
Археологийн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа байгууллагын онцлогийг харгалзан дараах 4 зүйлийг үндсэн хүчин зүйл хэмээн авч үзэж, зорилт, зорилго, төлөвлөгөөг тус бүрд нь эдгээр 4 зүйлээр тодорхойлж авч үзсэн. Үүнд:
1. Эрдэм шинжилгээ, судалгаа
2. Үйл ажиллагаа
3. Хүний нөөц, дотоод боломж
4. Санхүү, эдийн засгийн нөхцөл
Төлөвлөгөөг боловсруулахдаа суурь хүчин зүйл буюу байгууллагын өнөөгийн байдал, орчин нөхцөл, давуу болон сул талыг дээрх 4 хүчин зүйлсийн хүрээнд тодорхойлж, дараа нь зүйл тус бүрээс сул талыг хэрхэн давуу тал болгох боломж, нөхцөлийг төсөөлснөөр хийх, хэрэгжүүлэх ажлын зорилго, зорилт, төлөвлөгөөг боловсруулав.
Археологийн хүрээлэн нь эрдэм шинжилгээ, суурь судалгааны ажил эрхлэдэг 4 салбар, хадгалалт хамгаалалт, мэдээллийн сан, сурталчилгааны ажил эрхлэдэг 2 салбартай үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Тиймээс эдгээр салбаруудын онцлогийг харгалзан зорилт, хийх ажлын төлөвлөгөөг салбар тус бүрээр тусгайлан тодорхойлж, эцэст нь тэдгээрийг нэгтгэж, Монгол Улсын Шинжлэх ухаан, соёлын салбарын бодлого, хэтийн зорилт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Яам болон Шинжлэх Ухааны Академийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан авч үзснээр Археологийн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан юм.
ХОЁР: ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2.1. Хүрээлэнгийн өнөөгийн байдал
Монгол нутаг дахь археологийн дурсгалыг XIX зууны сүүлчээс гадаадын судлаачид анхлан бүртгэн тэмдэглэсэн байдаг бол шинжлэх ухааны үндэстэй судалгааг ХХ зууны эхэн үеэс хийж эхэлжээ.
1921 оны 11 дүгээр сарын 9-нд Ардын Засгийн газрын шийдвэрээр эрдэм номын ажлыг эрхлэх Судар бичгийн хүрээлэнг байгуулснаар эдүгээгийн Шинжлэх Ухааны Академийн эх суурь тавигдсан бөгөөд уг байгууллагын нэгэн чухал үүрэг нь эртний түүхийг судлан шинжлэх, дурсгалуудыг сурвалжлан олох ажил байлаа.
Судар бичгийн хүрээлэнгээс 1924 оны 8 дугаар сарын 7-нд батлан гаргасан “Хуучны зүйлийг сахин хамгаалах дүрэм” бол Монгол улсад археологийн биет дурсгал, түүх, соёлын үнэт зүйлсийг судлан шинжлэх, хадгалж хамгаалах талаар гаргасан анхны хууль зүйн баримт бичиг байв. Энэхүү дүрмийг Монгол улсын хэмжээнд дагаж баримталж байснаас гадна гадаад оронтой байгуулсан эрдэм шинжилгээний гэрээ, хэлэлцээрт тусган мөрдөж байжээ.
1961 оны 10 дугаар сарын 13-нд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулахад өмнө нь “Түүх-эдийн засгийн судлах газар” нэртэй байсан эрдэм шинжилгээний байгууллага нь Түүхийн хүрээлэн болон өргөжиж ШУА-ийн үндсэн хэдэн хүрээлэнгийн нэг болон зохион байгуулагджээ. Тус хүрээлэнгийн анхны гурван нэгжийн нэг нь Археологи-этнографийн тасаг бөгөөд даргаар нь доктор Н.Сэр-Оджав (1923- 1990) томилогдон ажиллаж байв.
1978 онд БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологи-этнографийн тасгийг Археологи болон Этнографийн сектор болгон өөрчлөн зохион байгуулжээ. Археологийн секторын эрхлэгчээр 1978-1981 онд академич Д.Дорж, 1981-1990 онд доктор Н.Сэр-Оджав, 1990-1998 онд академич Д.Цэвээндорж нар, эрдэм шинжилгээний ажилтнаар Д.Наваан, Т.Санжмятав, Х.Лхагвасүрэн, З.Батсайхан, Г.Мэнэс, Д.Эрдэнэбаатар, Б.Энхбат нарын эрдэмтэд, археологичид ажиллаж байв.
Тус Археологийн сектор нь 1998 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв болон өргөжиж, эрхлэгчээр академич Д.Цэвээндорж томилогдсон ба доктор Д.Баяр, Л.Билэгт, Д.Эрдэнэбаатар, Б.Цогтбаатар, Б.Гүнчинсүрэн, Я.Цэрэндагва, У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, М.Баярсайхан нар эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв. 2002 онд бие даасан хүрээлэн байгуулагдах хүртэл А.Энхтөр, Ч.Ерөөл-Эрдэнэ, Н.Батболд, Д.Болдхуяг, Н.Эрдэнэ-Очир нарын эрдэм шинжилгээний ажилтнууд нэмэгдэж нийт 15 ажилтны бүрэлдэхүүнтэй болсон байна.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв нь Монгол улсад тухайн салбар шинжлэх ухааны суурь судалгааг хөгжүүлэх, ялангуяа гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилтэй улс орны эрдэмтэн, судлаачидтай хамтран төсөл хэрэгжүүлэх, судалгааны хэрэглэгдэхүүн, бааз суурийг өргөтгөх, боловсон хүчнийг бэхжүүлэх бодлого явуулж бодит үр дүнд хүрсэн тул Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 159 дүгээр тогтоолоор Археологийн хүрээлэнг үүсгэн байгуулжээ.
Хүрээлэнгийн захирлаар академич Д.Цэвээндорж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Б.Цогтбаатар нар томилогдон ажилласан. Засгийн газрын тогтоолын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 304 дүгээр тушаал, ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2002 оны 12 дугаар тогтоолоор Археологийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг захиргаа, аж ахуй болон эрдэм шинжилгээний 4 нэгжтэйгээр, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Монголын нэн эрт, эрт, дундад үеийн археологийн дурсгалыг судлах, авран хамгаалах, сурталчлах, Археологи, палеоантропологи, остеологийн лаборатори байгуулан ажиллах, Гадаад улстай хамтарсан судалгаа явуулах, Археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх бусад байгууллагыг арга зүйн удирдлагаар хангахаар тодорхойлсон байна.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Археологийн дурсгалыг авран хамгаалах секторыг байгуулж, улмаар ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2009 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Археологийн хүрээлэнгийн бүтцийг дахин шинэчлэн баталж, Чулуун зэвсгийн судалгааны сектор, Хүрэл ба түрүү төмрийн археологийн судалгааны сектор, Хүннүгийн археологийн судалгааны сектор, Дундад зууны археологийн судалгааны сектор, Палеоантропологи-палеозоологийн сектор, Археологийн дурсгалыг авран хамгаалах судалгааны сектор, Музей-лаборатори гэсэн бүтэцтэй байхаар зохион байгуулжээ. Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2002-2007 онд Б.Цогтбаатар, 2007-2011 онд Б.Гүнчинсүрэн, 2011-2012 онд Я.Цэрэндагва, 2012-2015 онд Б.Гүнчинсүрэн томилогдон ажиллаж байв.
2014 онд Монгол Улсын Засгийн газрын 27 дугаар тогтоолоор Түүхийн хүрээлэн болон Археологийн хүрээлэнг нэгтгэж Түүх, археологийн хүрээлэнг байгуулсан бөгөөд захирлаар академич С.Чулуун, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Н.Ганбат нар томилогдон ажиллажээ. Түүх, археологийн хүрээлэн нь Хүрэл, төмрийн судалгааны салбар, Хүннү ба эртний түүхийн судалгааны салбар, Дундад зууны судалгааны салбар, Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбар, Угсаатны судлалын салбар, Археологийн мэдээллийн сан ба авран хамгаалах салбар, Түүхийн баримт мэдээллийн төв, Археологийн судалгааны төв гэсэн үндсэн 8 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулсан.
2019 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар Түүх, археологийн хүрээлэнг бүтцийн өөрчлөлтөд хамруулж Археологийн хүрээлэнг ШУА-ийн харьяанд 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин байгуулсан юм.
Хүрээлэнгийн захирлаар доктор, дэд профессор Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Н.Эрдэнэ-Очир нар томилогдон ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Археологийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг Захиргаа, аж ахуй болон эрдэм шинжилгээний 6 салбартай байхаар баталсан байна.
Тус хүрээлэн нь
• Чулуун зэвсгийн судалгааны салбар,
• Хүрэл ба төмрийн үеийн судалгааны салбар,
• Хүннү ба эртний улсуудын судалгааны салбар,
• Дундад зууны судалгааны салбар
• Мэдээллийн сан, археологийн өвийн менежментийн алба,
• Сан хөмрөг, лаборатори гэсэн бүтэцтэй.
38 эрдэм шинжилгээний ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрхлэгчээр доктор, профессор Б.Гүнчинсүрэн, Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгчээр доктор, дэд профессор Ц.Төрбат, Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрхлэгчээр доктор Н.Батболд, Дундад зууны судалгааны салбарын эрхлэгчээр доктор, дэд профессор А.Энхтөр, Мэдээллийн сан, археологийн өвийн менежментийн салбарын эрхлэгчээр Ч.Амартүвшин, Сан хөмрөг, лабораторийн эрхлэгчээр доктор, дэд профессор Б.Цогтбаатар нар тус тус ажиллаж байна.
Тус хүрээлэнгийн удирдах дээд байгууллага нь Эрдмийн зөвлөл бөгөөд ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Археологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Эрдмийн зөвлөлийн даргаар захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, нарийн бичгийн даргаар доктор Н.Эрдэнэ-Очир, гишүүдэд академич Д.Цэвээндорж, доктор Ч.Амартүвшин, Б.Бадма-Оюу, Н.Батболд, Ц.Болорбат, Б.Гүнчинсүрэн, Б.Цогтбаатар, Ц.Төрбат, Я.Цэрэндагва, А.Энхтөр, академич С.Чулуун, профессор А.Очир, Д.Эрдэнэбаатар, У.Эрдэнэбат, Л.Эрдэнэболд, доктор Д.Сүхбаатар, С.Энхбат нарыг батламжилжээ.
Ийнхүү Монгол Улсын төр засаг, шинжлэх ухааны төв байгууллагын бодлого, шийдвэрээр Археологийн хүрээлэн байгуулагдан, “Монгол улсын үндсэн хууль”, “Шинжлэх ухаан технологийн тухай”, “Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, “Шинжлэх Ухааны Академийн дүрэм”, “Соёлын өвийн судалгаа хийх журам” болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын конвенциудын хүрээнд Монгол болон бүс нутгийн нэн эрт, эрт, дундад үеийн археологийн дурсгалыг судлах, авран хамгаалах, сурталчлах, мэдээллийн сан үүсгэх, археологийн өвийн менежментийн бодлого боловсруулах, гадаад улстай хамтарсан судалгаа явуулах, археологийн хайгуул, малтлага судалгаа гүйцэтгэх, бусад байгууллагыг арга зүйн удирдлагаар хангах гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
2.2. Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны суурь түвшин
Тус хүрээлэн нь эрдэм шинжилгээний 38 ажилтантай. Үүнээс чулуун зэвсгийн судалгааны чиглэлээр 10, хүрэл ба түрүү төмрийн үеийн судалгааны чиглэлээр 5, Хүннү ба эртний улсуудын судалгааны чиглэлээр 6, дундад зууны судалгааны чиглэлээр 6, палеоантропологийн чиглэлээр 2, палеозоологийн чиглэлээр 2, сэргээн засварлалтын чиглэлээр 2, сан хөмрөгийн бүртгэл, хадгалалтын асуудлыг хариуцсан 3, мэдээллийн сан, археологийн өвийн менежментын асуудлыг 3 ажилтан хариуцан ажиллаж байна. Эрдэм шинжилгээний ажилтнуудаас академич, шинжлэх ухааны докторын зэрэгтэй 1, доктор (Ph.D) зэрэгтэй ажилтан 16, үлдсэн 21 ажилтан магистрын зэрэгтэй юм. Магистрын зэрэгтэй ажилтнуудаас 11 ажилтан докторантурт суралцаж байна. Докторын зэрэгтэй 16 ажилтнаас 3 нь профессор цолтой, 3 нь дэд профессор цолтой ажээ. Эрдэм шинжилгээний ажилтнуудын дундаж нас 35 бөгөөд хамгийн ахмад нь 70 настай бол залуу нь 24 настай юм. Нийт ажилтнуудын 70-с илүү хувь нь 30-40 насныхан эзлэх тул харьцангуй залуу боловсон хүчинтэй байгууллага болно.
Археологийн хүрээлэнд улсын төсвөөс цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийн санхүүжилт өгдөг. Хүрээлэнгийн ажилтнууд ШУТС-ын санхүүжилттэй суурь судалгааны 5 төсөл, 1 цөм төслийг хэрэгжүүлж байгаа ба ШУА-ийн 1 грант зэрэг улсын төсвөөс нэмэлт санхүүжилт авч байна. Хүрээлэнгийн ажилтнууд энэ жилийн хувьд гадаадтай хамтарсан 25, дотоодын санхүүжилтээр 6 хээрийн судалгааны ажил хийжээ. Мөн 50 орчим авран хамгаалах судалгааны ажил хийсэн байна. Эдгээр хээрийн судалгааны ажлын санхүүжилт нь харилцан адилгүй бөгөөд гадаадтай хамтарсан төслүүдийн хувьд 100 хувь хамтрагч тал хариуцдаг. Дотоодын хээрийн судалгааны ажлууд нь ШУТС-аас олгосон суурь судалгаа, цөм төсөл зэргийн санхүүжилт, орон нутгийн төрийн байгууллагууд, зарим хувь хүмүүсийн хөрөнгийн дэмжлэгээр хийгдсэн. Авран хамгаалах судалгааны ажлууд нь захиалагч компани, байгууллагуудын шууд санхүүжилттэй юм.
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын суурь түвшин буюу ажлын үзүүлэлтийг тооцох зүйл нь эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нэгэн сэдэвт бүтээл, хамтын бүтээл, каталоги, тайлан зэрэг судалгаа шинжилгээний ажлын үр дүнд нийтлүүлсэн хэвлэлүүд юм. Тиймээс эдгээр хэвлэн нийтлэгдсэн ном бүтээлийн статистик мэдээлэлд тулгуурлан эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын үзүүлэлтийг бодитоор тооцох боломжтой байна. 2019 оны бүтээлийн жагсаалт бүрэн гараагүй тул 2016-2018 оныг хамруулан сүүлийн 3 жилийн дундаж үзүүлэлтээр хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын суурь түвшинг тооцож үзэхэд дараах байдалтай байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус хүрээлэнд 37 эрдэм шинжилгээний ажилтан тогтвор суурьшилтай ажилласан байна.
Хүснэгт 1. Хүрээлэнгийн ажилтнуудын 2016-2018 онд хэвлүүлсэн
эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн тоон үзүүлэлт
|
Эрдэм шинжилгээний өгүүлэл |
Илтгэл |
||||||||||
2016 |
2017 |
2018 |
2016 |
2017 |
2018 |
|||||||
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
|
Алдармөнх П. |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
3 |
Амарболд Э. |
|
|
|
|
|
|
|
2 |
|
4 |
|
3 |
Амартүвшин Ч. |
|
|
1 |
1 |
1 |
2 |
|
4 |
|
5 |
|
3 |
Амгалантөгс Ц. |
|
2 |
1 |
|
2 |
1 |
3 |
1 |
1 |
1 |
3 |
4 |
Ангарагдөлгөөн Г. |
|
2 |
2 |
|
|
2 |
1 |
2 |
|
2 |
1 |
1 |
Бадма-Оюу Б. |
|
|
1 |
3 |
1 |
|
|
|
2 |
1 |
|
5 |
Базаргүр Д. |
|
|
|
1 |
1 |
2 |
|
1 |
|
|
|
3 |
Батбаяр Т. |
|
|
|
1 |
1 |
|
|
1 |
|
5 |
|
2 |
Батболд Г. |
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
2 |
Батболд Н. |
|
|
1 |
|
|
1 |
1 |
4 |
1 |
2 |
1 |
6 |
Батдалай Б. |
|
|
1 |
|
|
2 |
|
3 |
|
2 |
1 |
2 |
Баярсайхан М. |
|
|
|
1 |
|
1 |
|
|
|
|
|
|
Болорбат Ц. |
|
|
1 |
|
|
|
2 |
1 |
2 |
1 |
2 |
2 |
Галдан Г. |
|
|
|
|
|
1 |
|
2 |
|
2 |
|
2 |
Гантулга Ж. |
2 |
|
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
3 |
Гүнчинсүрэн Б. |
3 |
|
3 |
4 |
2 |
1 |
4 |
3 |
1 |
6 |
9 |
2 |
Далантай С. |
|
|
1 |
1 |
1 |
|
|
4 |
1 |
4 |
1 |
4 |
Дэлгэрмаа Л. |
|
2 |
|
|
|
|
|
1 |
|
1 |
|
1 |
Ишцэрэн Л. |
|
|
1 |
2 |
|
1 |
1 |
3 |
3 |
1 |
4 |
6 |
Лхүндэв Г. |
|
|
1 |
1 |
|
1 |
|
3 |
|
1 |
|
3 |
Мандах Д. |
|
|
|
|
|
|
1 |
|
|
1 |
|
3 |
Мөнхбаяр Л. |
|
|
1 |
|
|
1 |
|
2 |
|
2 |
|
3 |
Мөнхтулга Р. |
2 |
|
4 |
1 |
2 |
2 |
|
4 |
|
7 |
|
2 |
Нандинцэцэг Н. |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
Одсүрэн Д. |
|
|
7 |
4 |
|
4 |
|
3 |
|
5 |
|
3 |
Төрбат Ц. |
|
8 |
|
2 |
1 |
|
3 |
7 |
7 |
5 |
5 |
6 |
Хүрэлсүх С. |
|
|
1 |
|
|
1 |
|
|
|
|
|
2 |
Цогтбаатар Д. |
1 |
|
1 |
1 |
|
|
2 |
3 |
|
3 |
|
|
Цэвээндорж Д. |
|
|
|
|
|
1 |
1 |
2 |
|
|
|
1 |
Цэрэндагва Я. |
|
1 |
|
4 |
|
|
|
|
|
3 |
|
2 |
Цэлхагарав Ц. |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
Энхболд С. |
|
|
|
|
|
1 |
1 |
3 |
|
5 |
|
1 |
Энхтөр А. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Эрдэнэ Б. |
|
|
|
|
|
|
|
1 |
|
2 |
|
1 |
Эрдэнэ-Очир Н. |
|
|
|
1 |
1 |
2 |
1 |
3 |
|
3 |
|
2 |
Эрдэнэцэцэг Р. |
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
Эрэгзэн Г. |
|
1 |
|
1 |
3 |
2 |
3 |
7 |
1 |
9 |
2 |
10 |
Дүн |
8 |
16 |
29 |
29 |
16 |
33 |
24 |
72 |
20 |
89 |
29 |
93 |
Хүснэгт 1. Хүрээлэнгийн ажилтнуудын 2016-2018 онд хэвлүүлсэн
Нэгэн сэдэвт болон хамтын бүтээл, каталогийн тоон үзүүлэлт
|
Нэгэн сэдэвт бүтээл |
Хамтын бүтээл |
Каталоги |
|||||||||||||||
|
2016 |
2017 |
2018 |
2016 |
2017 |
2018 |
2016 |
2017 |
2018 |
|||||||||
|
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Гадаад |
Дотоод |
Алдармөнх П. |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
1 |
|
1 |
|
|
|
|
Амарболд Э. |
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
Амартүвшин Ч. |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
2 |
1 |
|
2 |
|
|
|
|
Амгалантөгс Ц. |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
Ангарагдөлгөөн Г. |
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
Бадма-Оюу Б. |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
1 |
|
2 |
|
|
|
|
Базаргүр Д. |
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
Батбаяр Т. |
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Батболд Г. |
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Батболд Н. |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
1 |
|
1 |
|
|
|
1 |
Батдалай Б. |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Баярсайхан М. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Болорбат Ц. |
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
Галдан Г. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
Гантулга Ж. |
|
1 |
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
1 |
Гүнчинсүрэн Б. |
|
|
1 |
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Далантай С. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
1 |
Дэлгэрмаа Л. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ишцэрэн Л. |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
Лхүндэв Г. |
|
|
|
1 |
|
|
|
1 |
|
1 |
|
|
|
1 |
|
|
|
|
Мандах Д. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Мөнхбаяр Л. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
Мөнхтулга Р. |
|
|
|
1 |
|
1 |
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
Нандинцэцэг Н. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Одсүрэн Д. |
|
|
|
|
|
1 |
|
1 |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
Төрбат Ц. |
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
1 |
|
3 |
1 |
|
|
1 |
Хүрэлсүх С. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цогтбаатар Д. |
|
|
|
|
|
|
|
4 |
|
2 |
|
|
|
|
|
|
|
1 |
Цэвээндорж Д. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цэрэндагва Я. |
|
1 |
|
2 |
|
|
|
3 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
Цэлхагарав Ц. |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Энхболд С. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
1 |
|
|
|
|
Энхтөр А. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Эрдэнэ Б. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Эрдэнэ-Очир Н. |
|
1 |
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
2 |
|
|
|
1 |
Эрдэнэцэцэг Р. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Эрэгзэн Г. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
3 |
|
1 |
1 |
1 |
Дүн |
0 |
3 |
1 |
5 |
0 |
13 |
0 |
13 |
0 |
7 |
2 |
12 |
0 |
26 |
1 |
1 |
1 |
8 |
2016-2018 онуудад нийт 37 эрдэм шинжилгээний ажилтан гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 131 өгүүлэл (давхардсан тоогоор) хэвлүүлсэн байна. Үүнийг задлан үзвэл, 2016 онд гадаадад 8, дотоодод 16, 2017 онд гадаад 29, дотоодод 29, 2018 онд гадаадад 16, дотоодод 33 тооны эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ. Харин эрдэм шинжилгээний ажилтнууд гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурал, семинарт 327 илтгэл (давхардсан тоогоор) хэлэлцүүлжээ. Үүнийг оноор нь задлан авч үзэхэд 2016 онд гадаадад 24, дотоодод 72, 2017 онд гадаадад 20, дотоодод 89, 2018 онд гадаадад 29, дотоодод 93 илтгэл хэлэлцүүлсэн байна. Тэгвэл сүүлийн 3 жилийн байдлаар тус хүрээлэнгийн ажилтнууд 16 нэгэн сэдэвт бүтээл, 21 хамтын бүтээл, 17 каталогид зохиогчоор оролцон ажиллажээ.
Дээрх тоон үзүүлэлтээс харахад эрдэм шинжилгээний өгүүллийн хувьд нийт тоон үзүүлэлтийг ажилтны тоотой харьцуулахад 1 хүнд 3.5, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн тоо 1 хүнд 8.8, нэгэн сэдэвт болон хамтын бүтээлийн тоог нэгтгэн үзэхэд 1 хүнд 1 ноогдохоор байна. Түүнээс гадна эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн тоо жил ирэх тусам жигд өсөлттэй байгаа ба гадаадад хэвлүүлсэн өгүүллийн тоо ч чамлахааргүй тоон үзүүлэлттэй гарч байна.
Гэвч энэ тоон үзүүлэлтийг хүн тус бүрээр нь авч үзэх юм уу, эсвэл зохиогчийн давхардлаар нь ялгаж үзэхэд нилээд сонирхолтой үзүүлэлт гарна. Тухайлбал, 3 жилийн хугацаанд нэг ч эрдэм шинжилгээний өгүүлэл бичээгүй ажилтан 6, нэгэн сэдэвт бүтээлд оролцоогүй ажилтан 22, хамтын бүтээлд оролцоогүй ажилтан 16 байгаа нь ажилтнуудын дунд идэвхигүй, сул хүмүүс цөөнгүй байгааг харуулна. Энэ тоон үзүүлэлтийг эрдэм шинжилгээний ажлыг бичихэд оролцсон оролцоогоор буюу өгүүллийн хэд дэх зохиогчоор оролцсон байдлаар нарийвчлан авч үзвэл идэвхитэй судалгааны ажил хийдэг, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, илтгэл хэлэлцүүлдэг ажилтнууд нийт ажилтны 3/1 хувьд хүрэхгүй ажээ. Энэ үзүүлэлт нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын суурь түвшин хэдийгээр боломжийн хэмжээнд байгаа ч ажлын ачаалал цөөн ажилтны нуруун дээр тогтож, сул хүмүүс их байгааг харуулж байна.
Эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг тооцоход сүүлийн жилүүдэд гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн байдлыг чухалд тооцдог болсон. Археологийн салбарын хувьд одоогоор олон улсын ямар сэтгүүлийг чансаа өндөртэйд тооцох талаар стандартчилсан зүйл үгүй тул энэ аргаар тооцоход хүндрэлтэй юм. Тус хүрээлэнгийн ажилтнууд ихэвчлэн АНУ, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ, БНХАУ-ын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өөрсдийн бүтээлийг хэвлэн нийтлүүлж ирсэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд хүрээлэнгийн ажилтнууд 48 өгүүлэлд зохиогчоор оролцон бүтээлээ хэвлэн нийтлүүлжээ. Энэ тоон үзүүлэлтийг оноор нь ялгаж үзэхэд 2016 онд 8, 2017 онд 29, 2018 онд 16 өгүүлэл хэвлүүлсэн байна. Гадаадад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд хүрээлэнгийн 2 ажилтан 3 өгүүлэлд 1-р зохиогчоор, 3 ажилтан 6 өгүүлэлд 2-р зохиогчоор, 5 ажилтан 6 өгүүлэлд 3-р зохиогчоор, 14 ажилтан 32 өгүүлэлд 4 ба түүнээс хойшх зохиогчоор оролцсон байна. Олон улсын жишигт өгүүллийн эхний болон удаах зохиогчоор оролцсныг хүлээн зөвшөөрдөг. Энэ жишгээр авч үзэхэд ердөө 3-4 ажилтан өгүүлэл хэвлүүлж идэвхитэй ажилласан байдал харагдана.
2.3. Үйл ажиллагааны SWOT шинжилгээ
Байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулахын тулд өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэн дүгнэж, давуу болон сул талаа тодорхойлон, түүнээс бий болгож болох боломжоо олж харахын зэрэгцээ болзошгүй аюулыг давхар тооцоолох шаардлагатай байдаг. Энэ бүхнийг тооцоолоход SWOT (Strengths, weaknesses, opportunities, threats) шинжилгээний аргыг өргөн хэрэглэдэг байна. Археологийн хүрээлэнгийн одоо байгаа нөхцөл байдлыг тодорхойлж, цаашдийн боломж, нөхцөл, болзошгүй аюулыг дараах байдлаар авч үзэв. Үүнд:
а. Давуу тал (Strengths)
Боловсон хүчний нөөц сайтай, бэлтгэгдсэн хамт олон
• Монгол улсын хэмжээнд археологийн мэргэжлийн боловсон хүчний 70 орчим хувь тус хүрээлэнд ажиллаж байна.
• Монголын археологийн үе тус бүрээр мэргэжилтэн бэлтгэсэн, бэлтгэж байгаа. 20 орчим жилийн өмнөөс гадаадын өндөр хөгжилтэй орнуудад залуу судлаачдын илгээж, чадварлаг боловсон хүчний нэгэн үеийг бий болгосон.
• Нийт эрдэм шинжилгээний ажилтны 3/1-ээс илүү хувь нь докторын зэрэг хамгаалсан ба эрдмийн зэрэггүй ажилтнуудын дийлэнх нь зэрэг хамгаалах сургалтанд сууж байна. Магистраас доош зэрэгтэй ажилтан байхгүй.
• Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх өөрийн гэсэн дэг сургууль буюу шавь сургалтын уламжлалтай.
• Хээрийн судалгааны ажлын туршлагатай, ямар ч төрлийн экспедиц зохион байгуулах чадвартай ажилтнуудтай.
• Чулуун зэвсэг гэх мэт зарим чиглэлээр Монгол улсын хэмжээнд цорын ганц мэргэшсэн салбар нэгжтэй.
• Ажилтнуудын дундаж нас 35 ба түүнээс доош, залуу боловсон хүчинтэй.
Үйл ажиллагаа жигдэрсэн, гадаад хамтын ажиллагаа сайтай
• Улсын хэмжээнд хийгдэж буй археологийн судалгааны ажлын дийлэнхи хувийг хийж гүйцэтгэдэг.
• Дэлхийн 10 гаруй орны 40 гаруй их дээд сургууль, музей, эрдэм шинжилгээний байгууллага, лабораториудтай хамтарсан төслийг хэрэгжүүлж бүс нутгийн хэмжээнд жишиг тогтоож чадсан.
• Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу археологийн авран хамгаалах судалгааны 80 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж ирсэн.
• Соёлын өвийг хадгалах, хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагатай.
• Археологийн уламжлалт арга зүй дээр өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт арга зүйг нутагшуулж чадсан.
Судалгааны эх хэрэглэгдэхүүн хангалттай, өөрийн сан хөмрөгтэй
• Монгол улсын археологийн олдвор эх хэрэглэгдэхүүний дийлэнхи хувь тус хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
• Хүрээлэнд хадгалагдаж буй археологийн дурсгалын мэдээллийн сан нь мэргэжлийн түвшиний хамгийн том мэдээллийн бааз юм.
• Хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй палеоантропологи, палеозоологийн эх хэрэглэгдэхүүн нь монголчуудын угсаа гарвал, эрхлэх аж ахуйг тодруулах, цаашлаад бүс нутгийн эртний оршин суугчдын генетик, изотопын судалгааны хамгийн том эх хэрэглэгдэхүүн, судалгааны материаллаг бааз болно.
• Хүрээлэнд хадгалагдаж буй хосгүй үнэт болон үнэт олдворууд нь дэлхийн томоохон музейнүүдэд зохион байгуулагдсан үзэсгэлэнд дэлгэгдэж өөрийн орныг сурталчилж байсан.
• Малтлага судалгааны явцад илэрсэн дурсгалыг сэргээн засварлах чиглэлийн бэсрэг лабораторийг бий болгоод 10 гаруй жилийн нүүрийг үзсэн ба тодорхой туршлагатай болсон.
Судалгааны материаллаг бааз бий болсон
• Гадаадтай хамтарсан төсөл, авран хамгаалах судалгааны ажлын хүрээнд сүүлийн үеийн судалгааны тоног төхөөрөмж авч, судлаачдыг ч шаардлагатай багаж хэрэглэлээр хангаж ирсэн тул тодорхой материаллаг баазыг бий болгосон.
• Улсын төсөв, гадаадын тусламж дэмжлэгээр орон нутагт судалгааны төвүүдийг байгуулсан.
б. Сул тал (Weaknesses
Хүрээлэнгийн үйл ажиллагаа
• Мэргэжлийн түвшинг сайжруулах хяналт байхгүй, суурь судалгааны ном бүтээл, чансаа өндөртэй эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд бодит дэмжлэг сул байна.
• Хүрээлэнгийн салбар нэгжийн уялдаа холбоо сул, эрдэм шинжилгээний ажилтны судалгааны сэдвийн давхардалт их эсвэл судалгааны чиглэл орхигдсон байдалтай.
• ШУА-ийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагаа сул ба дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр дутагдалтай байна.
• Их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр болон хүрээлэнгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг зарим талаар уялдуулах талаар ямар нэгэн ажил хийгээгүй.
• Хүрээлэнгийн сан хөмрөг, лабораторийн орчинг сайжруулах чиглэлд зарим ажил хийгдсэн боловч зөвхөн гал унтраах төдий ажил болсон. Цаашид үүнийг системтэйгээр өөрчлөх шаардлагатай.
• Сан хөмрөгт олдвор хүлээн авах, гаргах журам батлагдаагүй, тогтолцоо бүрэн бий болоогүй тул судлаачдын гар дээр олдворууд хадгалагдах, хугацаа хоцрон сан хөмрөгт шилжих, сэргээн засварлал, хадгалалтын байдалд хяналт сул зэрэг асуудлууд бий.
• Олон нийтэд хандсан сурталчлан таниулах, зөв ойлголтыг бий болгоход хангалттай ажиллаж чадахгүй байгаа.
Боловсон хүчний нөөц, ур чадвар
• Хэрэгжүүлж байгаа төсөл, захиалгат ажлын ачаалалтай харьцуулахад боловсон хүчний тоо хангалттай биш.
• Залуу судлаачдын эрдэм шинжилгээний болон нийгмийн асуудлаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь тэднийг идэвхи санаачлагагүй байдалд оруулсан.
• Ажилтнууд хээрийн судалгааны арга зүйд сайн суралцсан хэдий ч суурь судалгааны ажил хийх чадвар сул, дээр нь экспедицид ажиллах сонирхол давамгайлдаг нь лабораторийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажилд сөргөөр нөлөөлдөг.
• Их дээд сургуулиудад цагаар багшлах эрдэм шинжилгээний ажилтны тоо жил ирэх тусам буурч байгаа нь шинэ боловсон хүчнийг бэлтгэхэд сөргөөр нөлөөлж байгаа.
• Залуу ажилтнуудыг мэргэшүүлэх тал дээр бодлого алдагдсан тул судалгаа шинжилгээний ажил нь салбарын зорилтыг хангах тал дээр дутагдалтай.
• Урамшуулалын тогтолцоо тодорхой хэлбэршин тогтоогүй тул ажилтнуудын идэвх санаачлага сул.
• Ажилтнуудыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо байхгүй.
• Салбарын цалин хангамж доогуур тул их дээд сургуульд шинээр элсэн орж буй оюутнууд археологийн мэргэжлийг сонгох нь жил ирэх тусам багасаж, чанартай боловсон хүчин бэлтгэх бодлогод сөрөг нөлөөлөл үүссэн.
• Их дээд сургуулийн багшийн цалин хангамж эрс нэмэгдсэн явдал чадвартай ажилтнуудыг алдахад хүргэж байна.
Ажиллах орчин нөхцөл
• Өрөө тасалгааны хүрэлцээ муу тул нэг өрөөнд 4-с дээш ажилтан суудаг. Цайны болон уулзалтын өрөө байдаггүй.
• Сан хөмрөгийн талбай хүрэлцээгүй болохоор олдвор эд өлгийн зүйлстэй харьцах, олдворын нарийвчилсан судалгаа хийх боломж хомс байдаг.
• Лабораторид микроскопоос эхлээд хэмжилтийн багаж зэрэг гарын дор байх ёстой хэрэглэл хангалтгүй байна.
Санхүүжилт, хөрөнгө оруулалт
• Улсын төсвөөс цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаас өөр хөрөнгө оруулалт хийдэггүй тул хүрээлэнгээс зорилготой судалгаа шинжилгээний ажил хийх боломж хомс.
• ШУТС-ын төсөл хөтөлбөрийн санхүүжилт хэт бага тул ийм төслийн хөрөнгө оруулалтаар хээрийн судалгаа хийх боломжгүй байдаг.
• Соёлын өвийн салбарын хөгжил дор байгаатай холбоотойгоор соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний салбар хөгжөөгүй тул хувийн хэвшилийн хөрөнгө оруулалт татах боломж тааруу байна.
• Хээрийн судалгааны ажилд гадаадын хамтарсан төслийн оролцоо өндөр бөгөөд хамтарсан төслийн санхүүжилт бүрэн гадаад талаас хамааралтай болохоор Монголын талын байр суурь, судлаачдын хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх боломж сул байна.
в. Боломж нөхцөл (Opportunities)
Эрдэм шинжилгээ, судалгааны түвшинг ахиулах боломж
• Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь хээрийн судалгаанд хэт анхаарал хандуулсан, суурь судалгааны гэхээс илүүтэй тайлан, каталоги, эмхэтгэл зэрэг ном бүтээлийг түлхүү хэвлүүлж, түүнд ажилтнуудын цаг завийг их зарцуулж ирсэн байдал ажиглагдсан. Тиймээс хээрийн судалгаа болон суурь судалгааны ажлын зохист харьцааг бий болгож, ажилтнуудын цаг ашиглалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн суурь судалгааны ажлыг бодлогоор дэмжиж, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, салбарын үндсэн чиглэлтэй холбоотой сэдвээр нарийвчилсан судалгаа хийхэд чиглүүлж ажиллах шаардлагатай.
• Суурь судалгааны ном бүтээл хэвлүүлэх, олон улсын зэрэглэл өндөртэй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, мэргэжлийн өндөр түвшиний эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, илтгэл бэлтгэхэд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлвэл амжилт олох боломжтой.
Үйл ажиллагааг сайжруулах боломж
• Дотоодын мэргэжлийн байгууллага, ШУА-ийн хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах шаардлагатай. Ингэснээр олон боломж нээгдэнэ хэмээн харж байна. Тухайлбал, гадаадын лабораториудад өндөр үнэтэй хийлгэж буй дээжийн шинжилгээг дотоодын хүрээлэнгийн лабораторид хийлгэх боломж нээлттэй байна. ШУА-ийн хүрээлэнгүүд болон их дээд сургуулийн зарим лабораторид бидний гадаадад өндөр үнээр хийлгэж буй дээжийн шинжилгээг хийх боломжит тоног төхөөрөмж бий. Дотоод хамтын ажиллагаа нь судлаачдын идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу судлаачидад илүү боломж олгох давуу талтай байж болох юм.
• Хээрийн судалгааны ажлын хуваарилалтыг сайжруулж, ажилтнуудын жигд оролцоог бий болговол идэвхийг сайжруулахад нөлөөлнө.
• Сан хөмрөгийн нөхцөлийг сайжруулахын тулд төсөл хөтөлбөр боловсруулж гадаад, дотоодын сан, хамтран ажилладаг байгууллага зэргээс дэмжлэг авах, мөн музей, судалгааны төвийн цогцолбор байгуулах асуудлаар салбарын яам болон төр засагт танилцуулж, дэмжлэг авах талаар хөөцөлдөх шаардлагатай.
Боловсон хүчнийг зөв ашиглах боломж
• Боловсон хүчин буюу эрдэм шинжилгээний ажилтны судалгааны сэдвийн давхардлыг багасгахын зэрэгцээ орхигдсон судалгааны сэдвийг “эзэнтэй” болгосноор судлаачдын өрсөлдөх чадварыг бий болгоно.
• Эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын үр дүнд статистик дүн шинжилгээ хийж, шаардлагатай судалгааны сэдэвт чиглэсэн боловсон хүчний бодлогыг боловсруулах боломжтой.
• Хамтарсан төслүүдэд ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудаар дамжуулан хоёр орны хамтын ажиллагааг шат ахиулах, судалгааны шинэ төсөл хөтөлбөрүүдийг бий болгох боломжтой.
• Хүрээлэнд шинээр авах эрдэм шинжилгээний ажилтны “босго”-ыг өндөрсгөж, стратеги төлөвлөгөөнд тулгуурлан төлөвлөх боломжтой. Харин мэргэжлийн зохих туршлагатай гэрээт ажилтнуудыг түлхүү ажиллуулах нь зүйтэй.
Гадаад хамтын ажиллагааг ашиглах боломж
• Тус хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагааны олон жилийн туршлагад тулгуурлан цаашид хамтрагч талыг сонгохдоо бүс нутгийн судалгааны туршлага, боловсон хүчний чадамж зэрэг шалгуур үзүүлэлтийг бий болгох боломжтой.
• Гадаад хамтын ажиллагаанд тулгуурлан гурван талын оролцоог хангасан бүс нутгийн хэмжээний судалгааг эхлүүлэх боломжтой.
• Гадаадын их дээд сургуулиудад өөрсдийн судлаачдыг илгээж мэргэжил дээшлүүлэх, зэрэг олгох сургалтанд хамруулах ажлыг үргэлжлүүлэхдээ хүрээлэнгийн стратег төлөвлөгөө, судалгааны чиг хандлага, тулмагдсан асуудал, дутагдалтай байгаа нарийн мэргэжил зэрэг олон талыг анхааран авч үзнэ.
• Хүрээлэнгийн судлаачид гадаадын их дээд сургуулиудад суралцахын зэрэгцээ гадаадын судлаачдыг өөрийн хүрээлэн дээр урьж авчран сургалт, семинар хийлгэх, гадаадын залуу судлаачдыг дэмжих сан бий болгон тэднийг дэмжих ажлыг зохион байгуулах боломжтой.
Санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж
• Засгийн газар, нийслэл, аймаг орон нутгийн төрийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт оролцон санхүүжилт авах.
• Гадаад, дотоодын сан, хөрөнгө оруулалт хийдэг байгууллагуудад төсөл бичиж өрсөлдөх замаар хөрөнгө босгох.
• Гадаадын хамтарч тал, төслүүдээс холбогдох хууль журмын дагуу хандив тусламж авах.
• Археологийн дурсгал болон судалгааг аялал жуулчлалтай холбон эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой.
• Мерчандайзийн гэрээний дагуу соёлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах чиглэлийн гарааны компани байгуулах боломжтой.
г. Болзошгүй аюул, саад (Threats)
Дотоод хүчин зүйл
• Сан хөмрөгийн стандарт бус байдал нь тухайн хадгалагдаж буй олдвор устаж үгүй болох, эвдрэх, хулгайд алдагдах.
• Удирдлагын алдаатай бодлого болон цалин хамгамжийн асуудлаас шалтгаалан чадварлаг эрдэм шинжилгээний ажилтан ажлаас гарах, шилжих.
• Мэдээллийн сан, архив номын сангийн аюулгүй байдлаас алддагдсанаас шалтгаалан тайлан, эх хэрэглэгдэхүүн устах.
Гадаад хүчин зүйл
• Улс төрийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудад саад учирах.
• Улс төрийн тогтворгүй байдал, гадаад харилцааны ээдрээтэй асуудал зэргээс хамааран олон улстай хамтарсан судалгааны төслүүд зогсох эрсдэл бий.
• Засгийн газрын шийдвэрээр тухайн шинжлэх ухааны салбар хүрээлэнг татан буулгах, нэгтгэх гэсэн эрсдэл гарах боломжтой.
• Улс орныг хамарсан байгалийн гамшиг, өвчин тахал зэрэг эрсдэл нь хээрийн судалгааны ажлыг зогсоох магадлалтай.
ГУРАВ: ХҮРЭЭЛЭНГИЙН СТРАТЕГИЙН ЗОРИЛТ,
ЗОРИЛГО, ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2024 он)
3.1. Стратеги төлөвлөгөө боловсруулах шатны
салбар нэгжийн зорилтууд
Археологийн хүрээлэн нь 6 салбартай үйл ажиллагаа эрхлэж байна. Эдгээр салбарууд нь өөр өөрийн онцлогтой, судалгааны чиглэлийн хувьд ч харилцан адилгүй юм. Салбаруудын эрдэм шинжилгээ судалгааны зорилт, үйл ажиллагааны хамрах хүрээ, боловсон хүчний байдал, гадаад хамтын ажиллагаа болон санхүүгийн эх үүсвэрийн талаар товч танилцуулав.
3.1.1. Чулуун зэвсгийн судалгааны салбарын зорилт
Товч танилцуулга: 2002 онд Археологийн хүрээлэн байгуулагдсанаар тус салбар “Чулуун зэвсгийн судалгааны сектор” нэртэйгээр анхлан судалгааны үндсэн чиглэлээ тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 2015-2019 онд Түүх, археологийн хүрээлэнгийн “Археологийн судалгааны төв”, 2019 оноос Археологийн хүрээлэнгийн “Чулуун зэвсгийн судалгааны салбар” нэртэйгээр ажиллаж байна. Өнөөгийн байдлаар тус салбарт 7 судлаач ажиллаж байгаагаас доктор (Ph.D) 5, магистр 2 байна (Б.Гүнчинсүрэн, Я.Цэрэндагва, Ц.Болорбат, Д.Базаргүр, Д.Одсүрэн, Г.Лхүндэв, Г.Ангарагдөлгөөн).
“Чулуун зэвсгийн судалгааны салбар” нь Монгол нутаг дахь чулуун зэвсгийн үеийн археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, хайгуул, малтлага судалгааны чиглэлээр дангаараа тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Монголын хуучин чулуун зэвсгийн үеийн соёлт давхаргатай дурсгалуудын холбогдох он цаг, эртний хүний ахуй амьдралд дөрөвдөгчийн үеийн уур амьсгал, хүрээлэн буй орчин хэрхэн нөлөөлж байсныг тодруулсан юм. Монголын умард хэсэгт орших Их Төлбөрийн гол, Харганын гол, Эгийн голын сав нутгийн томоохон дурсгалуудын чулуун зэвсгийн хөгжлийн үе шатыг чулуун зэвсгийн олдвор агуулагдах хөрсний үе давхаргуудын эрдэс судлалын үр дүнд тулгуурлан тодорхойлсон нь Монгол орны ихэнх хэсгээр тархсан ил суурингуудын холбогдох он цагийг харьцуулан тогтоох боломж олгосон байна.
Мөн үе үеийн судлаачдын судалгаа шинжилгээний үр дүнд Монгол нутгаас илрүүлсэн чулуун зэвсгийн дурсгалууд, тэндээс илрүүлсэн олдвор хэрэглэгдэхүүнийг нэгтгэн Монголын чулуун зэвсгийн дурсгалын нэгдсэн мэдээллийн санг бий болгосон ба өнөөгийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрээс 800 гаруй дурсгалт газар илрүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд доод палеолитын үед холбогдох, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн өвөрмөц онцлогийг илэрхийлэх томоохон дурсгалуудыг нээн илрүүлсэн билээ. Монгол орны өмнөд хэсэг Галбын говь болон түүний орчмын бүс нутгаас илрүүлсэн Хацавчийн толгод, Зүрх уул, Байшинт, Шарилын уулын ил суурин-дархны газрууд нь Ярх уул, Ёроол говь зэрэг гилбэр зэвсгийн үйлдвэрлэлийн арга ажиллагааг илэрхийлэх томоохон дурсгалуудын судалгааны үр дүнг бататгаж өгсөн ба доод палеолитын үед өрнө зүгт өргөн дэлгэрсэн гилбэр болон бифас зэвсгийн үйлдвэрлэлтэй адил арга технологи өнөөгийн Монгол нутагт оршин байсныг илэрхийлэх бодит баримт болсон юм.
Монголын чулуун зэвсгийн судалгааны чиглэлээр гадаад болон дотоодод хэвлэгдсэн томоохон бүтээлүүдэд манай салбарын судлаачид үндсэн болон хамтран зохиогчоор оролцон ажиллаж байна. Үүнд: 1980-аад оны дунд үед эртний нууруудын хөндийд явуулсан чулуун зэвсгийн судалгааны үр дүнд илрүүлсэн дурсгалуудын олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан Я.Цэрэндагва, А.П.Деревянко, Д.Цэвээндорж “Баянхонгор аймгийн хуучин чулуун зэвсгийн дурсгалууд” (УБ., 2017), хуучин чулуун зэвсгийн соёлт давхаргатай дурсгалуудын судалгааны үр дүнд тулгуурлан тус салбарын судлаачид “Монголын чулуун зэвсгийн судалгаа. Палеолитын үе: Соёлт давхаргатай суурингууд” (УБ., 2016) нэгэн сэдэвт хамтын бүтээл туурвисан. Хуучин чулуун зэвсгийн доод шатнаас шинэ чулуун зэвсгийн үед холбогдох томоохон дурсгалуудаас илрүүлсэн, чулуун зэвсгийн үе бүрийн хөгжил, үйлдвэрлэлийн арга ажиллагааг илэрхийлэх олдворуудыг багтаасан “Монголын чулуун зэвсгийн үе” (УБ., 2016) каталогийг хэвлүүлээд байна.
Хуучин чулуун зэвсгийн дурсгалуудын онцлог, судалгааны өвөрмөц байдал, олдворуудын төрөл зүйн ангилал зэрэг палеолит судлалын өргөн ухагдахууныг хамруулсан сургалтын хэрэглэгдэхүүнийг Я.Цэрэндагва “Палеолит судлалын үндэс” (УБ., 2017) нэртэйгээр хэвлүүлэв.
Одоогийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон плейстоцены үеийн хүний ясны цорын ганц олдвор болох Салхитын хүний ясыг тус салбарын судлаачид олон улсын судалгааны багтай хамтран шинжилж, энэхүү гавлын яс 34.950-33.900 Cal.BP жилийн өмнө холбогдохыг тогтоосон ба митохондрийн геном (mtDNA)-ийг сэргээн орчин үед Евразид өргөн тархсан хүний mtDNA (Haplogroup N) бүлэгт багтахыг тодруулжээ. Энэ нь Евразийн бүс нутагт палеолитын үед амьдарч байсан хүний генийн уламжлал өнөө үе хүртэл хадгалагдсан болохыг тогтоосноороо шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой судалгаа болжээ.
Чулуун зэвсгийн үеийн хүний нүүдэл, суурьшил, ахуй амьдралын хэлбэрийг тодруулахад хүрээлэн буй орчин, ялангуяа тэдний амин зуулгын гол эх булаг болсон ан амьтдын төрөл зүйлийг тогтоох судалгаа ихээхэн чухал байдаг. Тиймээс тус салбарын судлаачид Японы мэргэжил нэгт нөхдийн хамт Хэнтий аймгийн Өндөрхаан хот (хуучин нэрээр)-ын төвөөс санамсаргүй байдлаар олдсон савагт хирсний ясанд хэмжилт судалгаа хийж, холбогдох он цагийн асуудлыг лабораторийн судалгаагаар тогтоосон байна. Судалгааны үр дүнг “Discovery of Late Pleistocene rhinocerotid fossil from Ondorkhaa, eastern Monfolia // doi: 10.5575/geosoc.2017.0058. Vol. 123, No. 12, 2017” олон улсын геологийн судалгааны цахим сэтгүүлд хэвлүүлсэн. Мөн хирсний ясыг бэхжүүлж Хэнтий аймгийн музейн үзмэр болгон дэглэв. Энэ нь Монгол нутагт дөрөвдөгчийн үед амьдарч байсан өвсөн тэжээлтэн амьтны харьцангуй бүтэн араг ясны төлөөллийг улсдаа анх удаа нийтийн үзмэр болгосон үр өгөөжтэй ажил болов.
Чулуун зэвсгийн төгсгөл шат болох неолитын дурсгалын судалгааг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч, дурсгалуудын онцлог, тухайн үеийн хүний ахуй амьдралын хэв маяг, аж ахуйн хэлбэрийг тодорхойлохыг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол орны говийн бүс нутагт хийгдсэн чулуун зэвсгийн болон хүрлийн үеийн apxeoлoгийн cyдaлгaaны эx xэpэглэгдэxүүнд тyлгyypлaн мөcтлөгийн cүүл үeэc мaл aж axyйн үүcэл xүpтэлx үeийн гoвь нyтгийн түүxийн өмнөx үeийн acyyдлyyдыг нэгтгэн дүгнэcэн томоохон өгүүлэл L.Janz, D,Odsuren, D.Bukhchuluun “Transitions in Paleoecology and Technology: Hunter-Gatherers and Early Herders in the Gobi Desert” // Journal of World Prehistory (2017) 30: pp.1-80. (DOI 10.1007/s10963-016-9100-5) хэвлэгдсэн байна.
Тус салбарын судлаачид чулуун зэвсгийн үеийн дурсгалаас гадна хадны зургийн судалгааны чиглэлээр түлхүү ажиллаж ирсэн. Монголын хадны зургийн дурсгалуудыг судалж эрдэм шинжилгээний өгүүлэл, нэгэн сэдэвт бүтээл хэд хэдийг туурвиснаас томоохон нь Я.Цэрэндагва “Далан Түргэний Хос толгойн хадны зураг” (УБ., 2016), Д.Цэвээндорж, Б.Гүнчинсүрэн, Ж.Гантулга, Ч.Амартүвшин “Баян Айрагийн хадны зураг” (УБ., 2013); Н.Батболд, Б.Гүнчинсүрэн, Ч.Амартүвшин, Д.Одсүрэн, Г.Галдан, Л.Ишцэрэн “Баян Айрагийн хадны зураг” дэд боть (УБ., 2018) зэрэг болно.
Салбарын зорилт: Төв, Зүүн хойд Азийг дамнан орших Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт тархсан чулуун зэвсгийн бүхий л үеийн дурсгалуудыг археологи, байгаль шинжлэлийн аргаар нарийвчлан судлах, эртний хүмүүсийн ахуй амьдрал, нийгэм соёлын цогц судалгааг бүс нутгийн өвөг түүхийн суурь дэвсгэр дээр явуулж, Монголын дурсгалуудын онцлогийг тодруулах, эрт үеийн хүрээлэн буй орчин, хүмүүсийн нүүдэл суурьшлын зам чиглэл, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн хувьсал хөгжил, бүс нутгийн түүхэнд үзүүлсэн нөлөөллийг тодруулах нь тус салбарын судалгааны үндсэн чиглэл юм. Энэхүү үндсэн чиг үүргийн хүрээнд салбар нь дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд:
• Монгол нутагт амьдарч байсан нэн эртний хүний ул мөрийг шинээр илрүүлэх, Монгол нутагт амьдарч байсан нэн эртний хүний он цагийг урагшлуулах,
• Палеолит, мезолит, неолит, энеолитийн үеийн шилжилтийн уялдаа холбоо, он цагийн хамаарлыг нарийвчлан тогтоох,
• Дунд палеолитоос дээд палеолитын үед шилжих шилжилтийн асуудлыг нягтлах,
• Неолитоос хүрэл зэвсгийн үед шилжих шилжилтийн асуудлыг тодруулах,
• Палеолит, мезолит, неолит, энеолитийн үеийн хүний үйлдсэн хөдөлмөрийн багаж зэвсэг болон тэдгээрийг хийсэн арга технологийг нарийвчлан судлах, түүхэн цаг үе тус бүрд гарсан дэвшилтэд зүйлс, хувьсал өөрчлөлт, хөгжлийн зүй тогтлыг тодорхойлох.
Хамрах хүрээ: Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах бөгөөд хөрш зэргэлдээ улс орны нутагт дэвсгэрт хийгдэж буй судалгааны ажлыг ашиглана.
Өвөрмөц нөхцөл байдал: Төв болон Зүүн Азийн плейстоцены үеийн уур амьсгал, эртний хүний чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга технологийн өөрчлөлт, нүүдэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг шинэ олдвор баримтаар баяжуулахад Монголын чулуун зэвсгийн дурсгалууд судлаачдын анхаарлыг татаж байдаг онцлогтой. Монголын чулуун зэвсгийн дурсгалуудын судалгааны үр дүнд бүс нутгийн чулуун зэвсгийн үеийн соёлын өөрчлөлт ба он цагийн шинэ шаталбарыг гарган тавьж болно.
Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд, дотоодын суурь судалгаа, грант, захиалгат төслийн санхүүжилтээр судалгааны ажлаа явуулж байна.
Хамтын ажиллагаа: Тус салбар нь ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын ЮС Девисийн Их сургууль, Техасын Их сургууль, Японы Токио хотын Метрополитан Их сургууль, Канадын Трентийн Их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өв, археологийн хүрээлэн зэрэг таван байгууллагатай эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд хамтран ажиллаж байна.
3.1.2. Хүрэл ба төмрийн үеийн судалгааны салбарын зорилт
Товч танилцуулга: 2002 онд Археологийн хүрээлэн байгуулагдсанаар “Хүрэл төмөр, Хүннүгийн сектор” нэртэйгээр судалгааны үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 2009 онд Археологийн хүрээлэнгийн “Хүрэл, төмрийн судалгааны сектор” болон шинэчлэн байгуулагдаж, 2015-2019 онд Түүх, археологийн хүрээлэнгийн “Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар”, 2019 оноос Археологийн хүрээлэнгийн “Хүрэл ба төмрийн үеийн судалгааны салбар” нэртэйгээр ажиллаж байна. Тус салбарт 4 судлаач ажиллаж байгаагаас доктор (Ph.D) 2, магистр 2 байна (Ц.Төрбат, Ж.Гантулга, Д.Батсүх, Ц.Цэлхагарав).
Тус салбар нь Монголын хүрэл, түрүү төмөр зэвсгийн үеийн голлох археологийн соёлууд ба дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, хайгуул, малтлага судалгааны чиглэлээр тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Өмнөх хугацаанд Монгол Алтайн хүрлийн үеийн археологийн соёлуудын он цаг ба соёлын хамаарлын шинэ схемийг гаргажээ. Энэ ажлыг 2004-2014 оны хээрийн судалгааны үр дүнд нээн тодорхойлсон Түрүү хүрлийн үеийн Хэмцэгийн соёл, Цэнгэл хэлбэрийн тахилгын байгууламж, Хөгжингүй ба хожуу хүрлийн үеийн Сагсай хэлбэрийн булш, Баянтүмбэ ба Баян-Өндөрийн хэлбэрийн булшнуудын хэрэглэгдэхүүнд тулгуурлан радиокарбоны он цаг болон харьцангуй он цагийг баримтлан гаргажээ. Мөн хөрш зэргэлдээх Өмнөд Сибирийн Окунево, Каракол, Елуниний соёлуудтай харьцуулан судлаж соёл хоорондын нөлөөллийг тодруулсан байна.
Буган хөшөө судлалаар энэ хугацаанд тасралтгүй ажиллаж ирсний үр дүнд Монгол нутагт 1240 илүү буган хөшөөдийг бүртгэн баримтжуулж бүрэн бүртгэлийг гаргажээ. Үүний үр дүнд “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” томоохон хэмжээний хоёр боть каталогийг 2018 онд хэвлүүлээд байна. Буган хөшөө судлалаар сүүлийн жилүүдэд гарсан томоохон бүтээлүүдийн дийлэнхийг манай судлаачид хэвлүүлжээ.Үүнд: “Ц.Төрбат, Ж.Баярсайхан, Д.Батсүх, Н.Баярхүү. “Жаргалантын амны буган хөшөөд” (УБ., 2011), Ж.Гантулга, Ч.Ерөөл-Эрдэнэ, Ж.Магай. “Хойд Тамирын хөндийн буган хөшөөд” (УБ., 2016) нэгэн сэдэвт бүтээлүүд, Ж.Гантулга, Ч.Ерөөл-Эрдэнэ, Ж.Магай. Хойд Тамирын голын сав нутаг дахь буган хөшөө. Каталоги” (УБ., 2011) “Ц.Төрбат (Ред.). Монголын буган хөшөөд” (УБ., 2016), “Ц.Төрбат (Ред.). Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” Тэргүүн, дэд боть (УБ., 2018) каталоги зэргийг хэвлүүлэв. Монголын буган хөшөөг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн төдийгүй одоо жинхэнэ жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байна.
Хүрэл, түрүү төмрийн үеийн эртний нүүдэлчдийн зэр зэвсгийн судалгааг дагнан гүйцэтгэж зэвсгийн холбогдолтой олдворууд, хадны зураг болон буган хөшөөнөө дүрслэгдсэн зэр зэвсгийн дүрслэлүүдийг татан хамруулан хөрш зэргэлдээ орны бусад соёлуудтай харьцуулж, тэдгээрийн соёлын хамаарлыг тогтоон, Монголын хүрэл, түрүү төмөр зэвсгийн үеийн голлох археологийн соёлууд болох “дөрвөлжин булшны соёл”, “хиригсүүр ба буган хөшөөний соёл”, “чандманийн соёл”, “пазырыкийн соёл”-т эртний ард түмний зэр зэвсгийн иж бүрдэлийг археологийн бодит баримтанд тулгуурлан сэргээн гаргаж, тэдгээр соёлуудын зэр зэвсгийн ялгаатай болон адил тал, онцлог, уламжлал, хувьсалт өөрчлөлт, хөгжлийн зүй тогтолыг тодорхойлжээ. Дээрх судалгааны хүрээнд гарсан томоохон бүтээлүүдээс дурдвал, Н.Эрдэнэ-Очир. Вооружение воинов чандманьской культуры раннего железного века Монголии (УБ., 2008), Н.Эрдэнэ-Очир. Предметы вооружения трёх древних государств Кореи из Музея Сеульского Национального Университета (УБ., 2011), Ю.С.Худяков, Н.Эрдэнэ-Очир. Военное дело древних кочевников Монголии (II тысячлетие - III в. до н.э.) / под ред. В.П. Никоноров (СПб., 2011), N.Erdene-Ochir. Weapons of the Three Kingdoms period of Korea in the Seoul National Museum (UB., 2012), Н.Эрдэнэ-Очир. Хүннүгийн цэргийн зэвсэг, засаг захиргааны бүтэц ба цэргийн зохион байгуулалт, байлдааны арга, тактик (УБ., 2013), Тал 165-181. Н.Эрдэнэ-Очир, Ю.С.Худяков “Монголын эртний нүүдэлчдийн зэр зэвсэг” (УБ., 2016), Н.Эрдэнэ-Очир, Д.Батсүх. Монгол Алтайн пазырыкийн соёлт эртний нүүдэлчдийн зэр зэвсэг (УБ., 2016) зэргийг нэрлэж болно.
Хүрлийн үеийн өөр нэгэн үндсэн дурсгал болох хадны зургийн судалгааны чиглэлд тэргүүлэх байр суурьтай ажиллаж олон арван дурсгалыг шинээр нээж судалгааны эргэлтэд оруулсан төдийгүй сүүлийн жилүүдэд гарсан олонхи бүтээлийг манай судлаачид оролцон хэвлүүлжээ. Түрүү хүрлийн үеийн хадны зургийн пластыг анх удаа илрүүлж Хэмцэгийн соёлд хамааралтай болохыг тогтоосноор Монголын хадны зургийн он цагийн системийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Монгол-Орос-Хятадын хамтарсан археологийн форумын хүрээнд хадны зургийн судалгааны чиглэлээр цуврал хурлыг 2015 оноос хойш тасралгүй зохион байгуулж хурлын эмхэтгэлийг хэвлүүлээд байна. Сүүлийн жилүүдэд манай судлаачдын гарсан томоохон бүтээлүүдээс нэрлэвэл, Н.Батболд. “Монголын Говийн бүсний хадны зургийн судалгаа” (УБ., 2014), Н.Батболд. “Монголын хадны зураг. Каталоги” (УБ.,2016), “Монгол Алтайн чулуун шастир” (УБ., 2016) зэргийг дурдаж болно.
Хүрлийн үеийн өөр нэгэн голлох дурсгал болох хиргисүүрийн судалгааны тулгуур асуудлын нэг болох гарал үүслийн асуудлыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолборын жишээн дээрээс тодруулж Сагсай хэлбэрийн булшнаас гаралтай гэсэн шинэ таамаглалыг дэвшүүлж олон баримтаар нотлоод байна.
Дөрвөлжин булшны судалгаанд тус салбарын судлаачид тэргүүлэн оролцож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд гарсан томоохон хэмжээний бүтээлүүдэд тусгай бүлэг зүйлийг бичиж байна. Дөрвөлжин булшны он цагийг хавьгүй хойш татаж НТӨ X-IV зуун гэсэн шинэ онолыг дэвшүүлээд байна. Энэ нь Төв Азийн угсаа түүхийн цоо шинэ концепц зохиоход нөлөөлөх хэмжээний шинэлэг зүйл болсон билээ.
Түрүү төмрийн үеийн голлох археологийн соёл болох Пазырыкийн соёлын судалгааны чиглэлд гол материалыг манай судлаачид бий болгов. 2005-2013 онд Баян-Өлгий аймгийн нутагт 39 оршуулгын дурсгалыг нээн малтаж олон зуун эд өлгийн зүйлсийг илрүүлэн хүн малын ясны бүрэн судалгааг хийлгэсэн байна. Энэ чиглэлд “Монгол Алтайн мөнх цэвдгийн булш: Монголын Пазырыкийн соёл. Каталоги” (УБ., 2016) бүтээлийг монгол, герман хэлээр хэвлүүлсэн байна. Мөн “Монгол Алтайн мөнх цэвдгийн булш: Монголын Пазырыкийн соёл” эрдэм шинжилгээний үзэсгэлэнг 2016 оны 5-9 сард Монголын үндэсний музейд зохион байгуулав.
Төмөр зэвсгийн үеийн археологийн өөр нэгэн соёл болох Чандмань-Сагилын соёлын судалгааг Монголд 45 жилийн дараа дахин эхлүүлж, Сагилын голын хөндийд томоохон дурсгалуудыг нээн илрүүлж 2017 онд 7 дурсгалыг малтан олон арван ховор ба хосгүй эд өлгийн зүйлс илрүүлжээ.
Сүүлийн жилүүдэд Монгол-Германы хамтарсан төслийн хүрээнд хүрэл зэвсгийн үеийн булш, тахилгын байгууламжийн судалгааг Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Майхан толгой хэмээх газарт явуулж 30 орчим дурсгалыг малтан шинжилж зарим эд өлгийн зүйлс илрүүлснээс гадна Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт шинэ чулуун зэвсгийн үеийн 200 орчим булш бүхий дурсгалт газрыг шинээр нээн илрүүлж, гүймэг малтлага судалгааны ажлыг гүйцэтгээд байна.
Салбарын зорилт: Өвөг Монголчуудын угсаа гарал, угсаатны хөгжлийн явцыг археологи, антропологи, генетикийн судалгаагаар нарийвчлан тогтоох, нийгэм-аж ахуй, соёл, шашин шүтлэгийн цогцолбор судалгааг Евразийн хүрэл-төмрийн үеийн соёл иргэншлийн суурь дээр үндэслэж монголын онцлогийг тодорхойлох, мал аж ахуйн үүсэл, хөгжил, төмөрлөг боловсруулалтын хөгжлийн үндсэн зүй тогтлыг илрүүлэн судлах, нас тогтоох шинжилгээг хийх, радиокарбон, рентген-изотоп, газарзүйн мэдээллийн системийн үр дүнг нэгтгэн судлах нь тус салбарын судалгааны үндсэн чиглэл юм. Энэхүү үндсэн чиг үүргийн хүрээнд салбар нь дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд:
• Монголчуудын өвөг түүхийн үеийг археологи, угсаатны судлалын үүднээс цогцоор нь судлах,
• Мал аж ахуйн үүслийн талаар цогц судалгааг явуулах
• Евразийн бүс нутгийн эртний нүүдэлчдийн соёл иргэншил хоорондын харилцааг судлах, монголын нүүдэлчдийн аж ахуй, үйлдвэрлэлийн онцлогыг судлах, нийгэм, хүрээлэн буй орчин, соёлын судалгааг явуулах
• Монголын хүрэл, төмрийн үеийн археологийн судалгаагаар илэрсэн дурсгалуудад нарийвчилсан анализ, судалгааг хийх, газар зүйн мэдээлэлийн нэгдсэн системийн үр дүнг нэгтгэн судлах
Хамрах хүрээ: Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах бөгөөд хөрш зэргэлдээ улс орны нутагт дэвсгэрт хийгдэж буй судалгааны ажлыг ашиглана.
Өвөрмөц нөхцөл байдал: Монгол улсын нутаг дэвсгэр нь хүрэл, түрүү төмрийн үеийн голлох томоохон соёлуудын голомт нутаг бөгөөд амьтны загварт урлаг, монументаль урлаг, нүүдэлчдийн цэрэг зэвсэг, нүүдлийн соёл иргэншилийн өлгий нутаг, нүүдэлчийн төрт улсын уг үндэс болсон овог аймгуудын түүхэн дурсгалыг агуулж байдаг. Энэ ч утгаараа дэлхийн хүрэл, түрүү төмрийн үеийг судлаачдын анхаарлыг ямагт татдаг онцлогтой.
Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, музей, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд болон дотоодын суурь судалгаа, грант, захиалгат, хамтарсан төслийн санхүүжилтээр судалгаа явуулж байна.
Хамтын ажиллагаа: Тус салбар нь Германы Боннын Их сургууль, Францын Үндэсний байгалийн түүхийн музей, Тулуз, Сорбонны Их сургууль, Монакогийн Нэн эртний хүн судлалын музей, Солонгосын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн зэрэг 5 улсын 7 байгууллагатай хамтарсан эрдэм шинжилгээний төслийг зохион байгуулж буйгаас гадна эрдэм шинжилгээний ажилтан Г.Энхбаяр Хятадын Ардын Их сургуулийн магистрантурт, Н.Баярхүү Хятадын Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн докторантурт хамтын ажиллагааны хүрээнд суралцаж байна.
3.1.3. Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын зорилт
Товч танилцуулга: 2002 онд Археологийн хүрээлэн байгуулагдахад Хүрэл ба төмрийн түрүү үе, хүннү судлалын сектор нэртэйгээр ажиллаж эхэлсэн бол 2010 оноос Хүннүгийн археологийн судалгааны сектор болгон зохион байгуулжээ. 2015 оны ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн бүтцийн өөрчлөлтөөр Түүх, археологийн хүрээлэнгийн Хүннү, Эртний түүхийн судалгааны салбар нэртэйгээр ажиллаж байгаад 2019 оны бүтцийн өөрчлөлтийн дараа хүрээлэнгүүд нийлэхээс өмнө байсан бүтэц рүү шилжүүлснээр Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбар болон ажиллаж байна.
Хүннү ба эртний улсуудын судалгааны салбар нь өдгөө нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй (доктор (Ph.D) 2, магистр 4). Салбарын эрхлэгчээр доктор (Ph.D) Н.Батболд, эрдэм шинжилгээний ажилтнаар доктор (Ph.D) Ч.Ерөөл-Эрдэнэ, докторант Л.Ишцэрэн, С.Энхболд, магистр Г.Галдан, П.Алдармөнх нар ажиллаж байна.
Тус салбар нь Хүннү гүрний үеийн археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, малтлага судалгаа хийх, олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан эртний улсуудын түүх, угсаа гарвал, улс төр-нийгмийн байгуулал, аж ахуй, шашин шүтлэг, оюуны болон эдийн соёлын асуудлыг нарийвчлан судлах чиглэлээр тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна.
Салбарын судалгааны гол чиглэл болох Хүннү судлалаар энэ хугацаанд тасралтгүй ажиллаж ирсний үр дүнд Монгол улсын нутагт орших 350 гаруй дурсгалт газрын 11000 илүү Хүннүгийн булш, оршуулгын дурсгалыг цахим бүртгэлд оруулж, Хүннүгийн булш, оршуулгын дурсгалууд гэсэн нэртэйгээр газрын зураг хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн жилүүдэд Франц, БНСУ, ОХУ-ын судлаачидтай хамтран Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс зэрэг Хүннүгийн язгууртны булш бүхий томхон дурсгалт газруудад суурин судалгаа эрчимтэй хийсэн. Дээрх судалгаануудын үр дүнд Хүннүгийн ихэс язгууртны булшны бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг тодруулан судалсаны зэрэгцээ он цагийг орчин үеийн лабораторийн судалгааны аргаар нарийвчлан тодорхойлох, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, бүтэц найрлага, гарал үүслийг тодорхойлох зэрэг шинэлэг судалгаа хийсний үр дүнд хүннү нар зөвхөн хөрш зэргэлдээ улс гүрнүүд төдийгүй өрнө, дорнын олон улстай өргөн харилцаатай, өрнө, дорныг холбох гүүр болж байсныг бататган судалжээ.
Хүннү судлалаар сүүлийн жилүүдэд гарсан томоохон бүтээлүүдийн дийлэнхийг манай судлаачид хэвлүүлжээ. Үүнд: Монгол нутаг дахь хүннүгийн булш, оршуулгын дурсгалууд (солонгос хэлээр) (Сөүл., 2009), Хүннүгийн өв (УБ., 2011), Хүннүгийн толь бичиг (УБ., 2011), Хүрэл, түрүү төмрийн үе ба хүннүгийн өмнөх соёлын судалгааны асуудал (УБ., 2014), Хүннүгийн шастир (Сыма Цяний “Ши цзи” зохиолын 110-р бүлэг) (УБ., 2014), Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалын судалгаа (УБ., 2015), Монголын археологийн өв (3-р боть) (УБ., 2016), Монголын анхны төрт улс Хүннүгийн соёл (солонгос хэлээр) (Сөүл., 2016) Хүннүгийн археологи (солонгос хэлээр) (УБ., 2018), Гуа довын хүннүгийн дурсгал (УБ., 2018), Зүүн байдлагийн голын сав дахь археологийн дурсгалууд (УБ., 2018), Монголын палеонтологи, археологийн сор олдворууд (УБ., 2019) зэрэг ном бүтээлийг хэвлүүлсэн байна.
Мөн Монголын Хүннүгийн язгууртны булш оршуулгын дурсгалыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлээд байна.
Эртний нүүдэлчдийн төмөрлөг боловсруулалтын судлалаар энэ хугацаанд тасралтгүй ажиллаж ирсний үр дүнд эртний зэс хайлуулж байсан зуухны үлдэгдлүүд болон зэсийн хүдэр ухаж байсан ухмалуудыг Монгол орны говийн бүс нутаг болох Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгийн нутгаас илрүүлэн олж судалгааны эргэлтэнд оруулаад байна. Мөн түүнчлэн Хүннүгийн үед холбогдох төмрийн хүдэр хайлуулах зуух бүхий төмөрлөг үйлдвэрлэлийн 6 газар буйг илрүүлэн олж малтлага судалгааг хийгээд байна. Монгол Алтайд хэрэгжүүлж буй судалгааны үр дүнд НТӨ II зуунаас НТ IX зуун хүртлэх урт хугацаанд төмөрлөг үйлдвэрлэл эрхэлж байсан дурсгалуудыг Говь-алтай, Баян-Өлгий, Увс аймгийн нутгаас илрүүлэн олж судалгааг хийж байгаа бөгөөд Алтайн бүс нутаг нь Төв Азийн эртний төмөрлөг үйлдвэрлэлийн нэгэн томоохон бүс нутаг байсан, нүүдэлчдийн тухай бичгийн сурвалжид тэмдэглэгдэж үлдээгүй үйлдвэрлэлийн талаарх түүхийг нэхэн сэргээхэд чухал баримт хэрэглэгдэхүүн болж буйгаараа судалгааны өндөр ач холбогдолтой юм. Судалгааны үр дүнд “Зүүн Байдлагийн голын археологийн дурсгалууд” хэмээх хамтын бүтээлийг 2018 онд хэвлүүлсэн. Мөн тус сэдвээр “Хустын булагийн дурсгалт газарт илэрсэн төмрийн хүдэр хайлуулах болон ваар шатаах зуухны он цагийн асуудалд” (УБ., 2012), Ч.Амартүвшин, Т.Сасада, Г.Эрэгзэн, Л.Ишцэрэн, И.Үсүки. “Хүннүгийн төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгааны зарим асуудал” (УБ., 2014), Л.Ишцэрэн, Т.Сасада, Л.Мөнхбаяр. “Төв болон зүүн монголын нутагт хийсэн археологийн хайгуул судалгааны урьдчилсан үр дүн” (УБ., 2015) зэрэг өгүүлэл хэвлүүлээд байгаа билээ.
Хүрэл, түрүү төмөр зэвсгийн үеэс хүннүгийн үеийн эртний нүүдэлчдийн үлдээсэн бууц суурингийн дурсгалыг илрүүлэх, малтан судлаж тухайн түүхэн үеүдэд болж өнгөрсөн аж ахуй, засаг захиргааны өөрчлөлт хэрхэн явагдсаныг нэхэн сэргээхээс гадна нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг тодруулах зорилготой судалгааг гүйцэтгэж тодорхой үр дүнд хүрээд байна. Дээрх судалгааны хүрээнд “Б.Жаргалан, Г.Галдан, У.Гарднер. Тарвагатайн голын хөндийд хийж буй судалгаа ба археологийн онол арга зүйн асуудал (УБ., 2014), Г.Галдан. Эртний нүүдэлчдийн бууц суурин (отог)-гийн судалгаа (УБ., 2015), Г.Галдан, Ч.Амартүвшин. Эртний нүүдэлчдийн газар эзэмшилт (Умард нутгийн жишээн дээр) (УБ., 2018) зэрэг эрдэм шинжилгээний өгүүллээс гадна “Зүүн Байдлагийн голд хийсэн археологийн судалгаа” (УБ., 2018) нэгэн сэдэвт хамтын бүтээл хэвлэгдсэн байна.
Мөн Хүннү гүрний үеийн шавар урлал болох ахуйн ваар сав болон барилгын дээврийн ваарын судалгааг дагнан гүйцэтгэж байна. Хүннү булш оршуулгаас илэрсэн ваар савны хэлбэр хийц, онцог шинж, хоорондын уялдаа холбоо, үйлдвэрлэлийн асуудал зэргийг хамруулан судлахын зэрэгцээ хөрш зэргэлдээ орны бусад соёлуудтай харьцуулж, хоорондын харилцаа холбоо, арга зүйн онцлог байдлыг тодорхойлох, мөн Хүннүгийн үеийн хот сууринаас олдсон барилгын дээврийн ваарын хэлбэр хийц, онцлог шинж, үйлдвэрлэлийн асуудал зэргийг тодруулахаар ажиллаж байна. Дээрх судалгааны хүрээнд гаргасан бүтээлүүдээс дурдвал, Ян Ши Өн, П.Алдармөнх. Монголын нутгаас илэрсэн Хүннү ваарны анхан шатны судалгаа (Сөүл хот 2014), Г.Эрэгзэн, П.Алдармөнх. “Дуурлиг нарсны Хүннү булш-II” (Сөүл хот 2015), П.Алдармөнх, Ким Сан мин. Өмнөд хаалганы хэсгийн судалгаа. “Гуа довын хүннүгийн дурсгал” (Сөүл, 2018), П.Алдармөнх. Хүннүгийн ахуйн болон барилгын ваар (Сөүл, 2019) зэргийг нэрлэж болно.
Монголоос илэрсэн Хүннүгийн хот суурины дурсгалууд дотроос Хэрлэн голын баруун эргийг даган байрлах Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Өндөр дов, Гуа дов зэрэг 5 дурсгал судлаачдын анхаарлыг татсаар ирсэн бөгөөд үүнээс сүүлийн жилүүдэд Тэрэлжийн дөрвөлжин, Гуа дов, Хүрээт дов зэрэг газруудад малтлага судалгааны ажил хийж байгаа төдийгүй Хүрээт довын орчимд дээр дурдсан газруудтай ямар нэгэн байдлаар холбоотой төмрийн хүдэр хайлуулж байсан зуух, ахуйн болон барилгын дээврийн шавар ваар шатаах зуух зэрэг үйлдвэрлэлийн газруудын ул мөрийг малтан судлах ажлуудыг хэрэгжүүлж, тэр дундаа Гуа довын дурсгалт газар хийсэн археологийн болон байгалийн шинжлэх ухааны олон талт судалгаагаар язгууртны зуны орд, өргөө байсан хэмээн үзсэн нь эдгээр хот суурины дурсгалуудын үүрэг зориулалтыг өнөөг хүртэл “тахилын зориулалттай, хүн удаан сууж байгаагүй” хэмээх ойлголтыг эргэн харахад хүрээд байна.
Салбарын зорилт: Монголын анхны тулгар төр Хүннү гүрний соёлын өвөрмөц онцлог, хамрах хүрээг тодорхойлох, дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинээр авч үзэх, хот суурин, үйлдвэрлэл, төмөрлөг боловсруулалтын судалгааг өргөжүүлэх, Монголчуудын өвөг дээдэс мөн болохыг тогтоох, Сяньби, Жужаны үеийн археологийн дурсгалыг Монгол улсын нутгаас шинээр нээж олох, түүх, угсаа-соёлын тулгамдсан асуудлыг эх сурвалж, олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан судлах нь тус салбарын судалгааны үндсэн чиглэл юм. Энэхүү үндсэн чиг үүргийн хүрээнд салбарын зорилт нь дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд:
• Монгол болон бүс нутагт тархсан Хүннү гүрний түүхэнд хамаарах археологийн дурсгалын мэдээллийн нэгдсэн сан буй болгох • Хүннүгийн хот суурины судалгааны ажлыг эрчимжүүлэх, ном бүтээлүүдийг хэвлэн нийтлүүлэх,
• Хүннүгийн үйлдвэрлэлийн түүхэнд холбогдох газруудад хайгуул судалгааг явуулах, шинээр нээж илрүүлэх, тусгайлсан лабораторийн шинжилгээ хийх, нүүдлийн болон суурин амьдралын хоорондын харилцаа, аж ахуйн онцлог, хот байгуулалтын онцлог зэргийг судлах
• Хүннүгийн археологийн дурсгалын он цагийг тодруулах, эрт үеийн түүхэнд хамаарах дурсгалуудыг тусгайлан судлах, хүрэл болон төмөр зэвсгээс Хүннүгийн үед шилжих шилжилтийн үеийн түүхийг тодруулах
• Хүннүгийн дараа үед монгол нутагт оршин тогтнож байсан Сяньби, Жужан зэрэг улс орнуудын түүх соёлын харилцаа, уламжлалын асуудлыг тодруулах судалгааг явуулах
• Илэрч олдсон дурсгалуудад нарийвчилсан судалгааны ажлыг явуулах бөгөөд он цаг тогтоох шинжилгээг хийлгэх, харьцуулсан судалгаа явуулах
Хамрах хүрээ: Тус салбарын судалгаа Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамрах бөгөөд хөрш зэргэлдээ улс орнуудын нутаг дэвсгэрт хийгдэж буй тухайн он цагт хамаарагдах дурсгалын талаарх судалгааг хамруулан авч үзэж болно. Судалгааны эх хэрэглэгдэхүүн боловсруулахад гадаадын мэргэжлийн ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллана.
Өвөрмөц нөхцөл байдал: Одоогийн Монгол Улсын газар нутаг нь Хүннү болон түүний дараах төрт улсуудын археологийн дурсгалын гол цөм нутаг дэвсгэр болно. Тиймээс Хүннүгийн дурсгалын хамгийн томоохон цогцолборууд монгол нутагт байна. Иймээс Хүннүгийн судалгааны ажил монгол нутагт харьцангуй их хэмжээгээр хийгдсэн тул туршлага, хариуцлага, судлах дурсгал, судалгааны арга зүй төлөвшсөн байдалтай байгаа.
Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, музей, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд болон дотоодын суурь судалгаа, грант, захиалгат, хамтарсан төслийн санхүүжилтээр судалгаа явуулж байна.
Хамтын ажиллагаа: Тус салбар нь БНСУ-ын Үндэсний музей, Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн, Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Японы Эхимэ Их Сургууль, Нийгата Их сургууль, АНУ-ын Ийелийн Их сургууль, Монакогийн вант улсын Нэн эртний хүн судлалын музей зэрэг байгууллагуудтай эрдэм шинжилгээ, судалгаа, докторантурын хүрээнд хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан Л.Ишцэрэн Япон улсын Эхимэ Их сургуулийн докторантурын сургалтанд хамрагдан суралцаж байна.
3.1.4. Дундад зууны судалгааны салбарын зорилт
Товч танилцуулга: Дундад зууны судалгааны салбар нь тус хүрээлэнгийн ууган салбарын нэг бөгөөд анхны секторын эрхлэгчээр доктор Г.Сүхбаатар, доктор М.Санждорж, доктор А.Очир нарын зэрэг манай нэртэй түүхчид ажиллаж байсны дээр ШУА-ийн сурвалжлагч гишүүн, доктор Х.Пэрлээ, академич Ш.Нацагдорж, академич Ч.Далай, академич Н.Ишжамц, доктор Д.Гонгор, Ц.Насанбалжир нарын зэрэг алдартай эрдэмтэн мэргэд тус салбараас төрөн гарсан юм. 2002 онд Археологийн хүрээлэн байгуулагдсанаар “Дундад зууны археологийн сектор” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, 2009 онд Археологийн хүрээлэнгийн “Дундад зууны археологийн судалгааны сектор” болон шинэчлэн байгуулагдаж, 2015-2019 онд Түүх, археологийн хүрээлэнгийн “Дундад зууны судалгааны салбар”, 2019 оноос Археологийн хүрээлэнгийн “Дундад зууны судалгааны салбар” нэртэйгээр ажиллаж байна. Тус салбарт 6 судлаач ажиллаж байгаагаас доктор (Ph.D) 3, магистр 4 байна (А.Энхтөр, Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Л.Мөнхбаяр, Т.Батбаяр, Г.Батболд). Эдгээр судлаачид нь орос, англи, герман, хятад, япон, солонгос, түрк зэрэг судалгааны хэлтэйгээс гадна эртний түрэг, хятадын сурвалжийн хэлийг эзэмшсэн, олон жилийн туршлагатай мэргэжлийн аргазүйтэй чадварлаг судлаачдаас бүрдэнэ.
Монгол улсын нутагт буй, VI-XVII зууны үед холбогдох хот суурин, сүм хийдийн тур, булш оршуулга, тахилга тайлгын онгон, хадны зураг, бичээс зэрэг археологийн баримт, хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулах нарийвчлан судлах нь тус салбарынхны судалгааны үндсэн чиглэл болно.
Дундад зууны судалгааны салбарынхан 2002-2019 онд Монголын дундад зууны үеийн археологийн судалгааны чиглэлээр “Монголын археологи”, “Нүүдэлчдийн хот суурин”, “Торгон замын хөгжилд Төв Азийн нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг” зэрэг суурь судалгааны сэдэвт ажлууд, Монгол-Германы хамтарсан “Хархорум хотыг судлах”, Монгол-Германы хамтарсан “Орхон”, Монгол-Туркийн хамтарсан “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сэргээн засварлах”, Монгол-Японы хамтарсан “Бичээс-2”, Монгол-Казахстаны хамтарсан “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн дурсгалыг судлах”, Монгол-Герман-Израилийн хамтарсан “Хархорум хотыг судлах”, Монгол-Германы хамтарсан “Орхон”, Монгол-Казахстаны хамтарсан “Шивээт Улаан”, Монгол-Германы хамтарсан “Хархорум” зэрэг олон улсын төслүүдийг хамтран гүйцэтгэж ирсэн юм.
Дээрх төслүүдийн үр дүнд “Qara Qorum-City (Mongolia) I. Preliminary report of the excavations 2000/2001. Bonn Contributions to Asian Archaeology. Vol. 1, 2002”, “Dschingis Khan und seine Erben. Das Weltreich der Mongolen” (“Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнгийн цомог) (2005), “Хар бух балгас ба Туул голын сав дахь Хятаны үеийн хот суурингууд” (2005), “Хар балгас ба Хархорум – Орхоны хөндий дэх хожуу нүүдэлчдийн суурьшмал хоёр хот” (2009), Бичээс II. 2006-2008 оны Монгол улс дахь Түргийн бичээс ба эртний дурсгалыг судлах экспедицийн илтгэл (2009), “Mongolian-German Karakorum Expedition. Vol. 1. Excavations in the Craftsmen Quarter at the Main Road. Forschungen zur Archäologie Auβereuropäischer Kulturen. Band 8” (2010), “Хадны оршуулгын судалгааны зарим асуудлууд” (2012), “Монголын Дундад зууны археологийн судалгаа”. Бүтээлийн эмхтгэл. II боть (1992-2003 он)” (2013), “Монголын Дундад Зууны археологийн судалгаа. Бүтээлийн эмхтгэл. III боть (2004-2010 он)” (2014), “Хятаны өв соёл” (2014), “Этүгэн. Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл” (2015), “Хубилай Сэцэн хаан ба Монголын Юань улс. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл” (2015), “Хубилай Сэцэн хаан ба Монголын Юань улс. Эрдэм шинжилгээний цомог” (2015), “Moğolistan’daki Türk Ayak İzleri / Turkic Footprints in Mongolia” (2016), “Хархорум хотын археологийн судалгаа” (2017), “Монголын эртний түүх – IV боть: Түрэг, Уйгур” (2017), “Мартагдсан Пүгү аймаг” (2017, 2018), “Монгол орон ба эрт ба дундад үеийн Евразийн сүлжээ / Mongolia and the Eurasian Network in the Ancient and Medieval periods. Эрдэм шинжилгээний цомог” (2018), “Түрэг, Монгол судлалын өгүүллүүд. Эрдэм шинжилгээний бүтээлийн түүвэр (2003-2018 он)” (2018), “Эртний Түрэгийн «Шивээт Улаан» тахилын онгон цогцолбор. Эрдэм шинжилгээний цомог” (2019), “Монголын эзэнт гүрний түүх – IV боть” (2019) зэрэг нэгэн сэдэвт зохиол, хамтын бүтээл, бүтээлийн эмхэтгэл, хурлын эмхэтгэл, цомгууд хэвлэгдэж нийтийн хүртээл болжээ.
Салбарын зорилт: Дундад эрт болон дундад үеийн түүхэнд холбогдох томоохон гол дурсгалуудыг нарийвчлан тодорхойлох, энэ чиглэлээр тусгай төслүүдийг хэрэгжүүлж, судалгааны ажлыг өргөтгөх, зарим шинээр илэрсэн эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүргийн хүрээнд салбарын зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
• Түрэгийн язгууртны тахилын онгон, хүн чулуут тахилын байгууламж, булш оршуулга, хот суурин, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалыг судалгааны эргэлтэд оруулах, хэвлэн нийтлэх,
• Уйгурын хот суурин, булш, бунхант оршуулга, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалыг судалгааны эргэлтэнд оруулах, хэвлэн нийтлэх,
• Киданы үеийн хот суурин, булш оршуулга, бичиг үсгийн дурсгалыг судалгааны эргэлтэнд оруулах, хэвлэн нийтлэх,
• Монголын эзэнт гүрний хот суурин, булш оршуулга, хүн чулуут тахилын байгууламж, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалыг судалгааны эргэлтэнд оруулах, хэвлэн нийтлэх,
• Монголчуудын дэлхийн болон бүс нутагт гүйцэтгэсэн нөлөөлөл, өвийг судлах, орчуулах,
• Манжийн үеийн хот суурин, суварга, тахилын байгууламжийн археологийн судалгааг хийх гэсэн чиглэлээр судалгаа явуулах, ном бүтээл туурвих, судалгааны эргэлтэнд оруулах.
• Урьд өмнө судалсан дурсгалуудын судалгааг цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ тухайн нэгэн цаг үед холбогдох ерөнхий байдлаар хамаатуулсан зарим дурсгалуудын бүтэц, зохион байгуулалт, он цагийн асуудлыг нарийвчлан тодорхойлох,
• Монголын эзэнт гүрний үеийн булш оршуулгын дурсгалыг бүсчлэн судлах, дундад зууны үед холбогдох дурсгалуудыг шинээр нээн илрүүлэх
Хамрах хүрээ: Дундад зууны археологийн судалгааны он цагийн хамрах хүрээ нь Түрэг улсын үе буюу НТ 555 оноос XVII зууны сүүл үе хүртэлх үеийг хамруулан үздэг. Орон зайн хувьд Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах бөгөөд хөрш зэргэлдээ улс орны нутагт дэвсгэрт хийж буй судалгааны үр дүнг ашиглана.
Өвөрмөц нөхцөл байдал: Монгол улсын нутаг дэвсгэр нь дундад зууны түрүү үеэс хожуу дундад зууны үеийг хүртэлх эзэнт гүрнүүдийн голомт бөгөөд дэлхийн дахины түүхэнд гүнзгий нөлөө үзүүлсэн Монголын эзэнт гүрний мандсан газар, Чингис хааны төрсөн нутаг болохын хувьд тухайн үеүдэд холбогдох арвин баялаг дурсгалтай, тэр хэрээрээ дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын сонирхлыг татсаар иржээ.
Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, музей, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд болон дотоодын суурь судалгаа, грант, захиалгат, хамтарсан төслийн санхүүжилтээр судалгаа явуулж байна.
Хамтын ажиллагаа: Тус салбар нь Герман, Япон, Казахстан, Хятад зэрэг орны нийт 8 байгууллагатай эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд хамтран ажиллаж байна.
3.1.5. Мэдээллийн сан ба археологийн өвийн менежментийн албаны зорилт
Товч танилцуулга: ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2005 оны 19 дүгээр тогтоолоор Археологийн хүрээлэнгийн бүтцэд “Археологийн дурсгалыг авран хамгаалах сектор”-ыг тусгай нэгжтэй байхыг баталсан байна. Улмаар 2009 онд Археологийн хүрээлэнгийн “Археологийн дурсгалыг авран хамгаалах судалгааны сектор” болон шинэчлэн байгуулагдаж, 2015 онд Түүх, археологийн хүрээлэнгийн “Археологи, угсаатны авран хамгаалах салбар”, 2017 онд судалгааны чиглэл болон чиг үүргийн хувьд өргөжүүлэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 10-р тогтоолоор “Археологийн мэдээлэлийн сан ба авран хамгаалах салбар”, 2019 оноос Археологийн хүрээлэнгийн “Мэдээллийн сан ба археологийн өвийн менежментийн алба” нэртэйгээр ажиллаж байна. Тус салбарт 3 судлаач ажиллаж байгаагаас доктор (Ph.D) 2, магистр 1 байна (Ч.Амартүвшин, Б.Бадма-Оюу, Б.Батдалай).
Салбарын судалгааны үндсэн чиглэл нь тус хүрээлэнд хадгалагдаж буй 70 орчим жилийн туршид хуримтлагдсан археологийн дурсгалын мэдээлэл болон шинээр бүртгэн баримтжуулалт хийсэн археологийн дурсгал, олдворын талаарх бүх төрлийн мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, мэдээлэх үүрэгтэйгээс гадна Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу уул уурхай, зам, барилга, байгалийн болон хүний үй ажиллагааны үр дүнд сүйтгэгдэж болзошгүй болон сүйтгэгдэж буй түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах, угсаатан зүйн мэдээлэл цуглуулах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг гүйцэтгэхэд оршино. Мөн археологийн дурсгал, олдворуудыг ашиглан Монголын эртний түүх, соёлын талаар зөв ойлголт өгөх, олон нийтийг соён гэгээрүүлэх зэрэг сурталчилгаа, танин мэдэхүйн үйл ажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.
Тус салбар нь 2017-2019 онуудад “Монголын археологийн дурсгалын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх урьдчилсан судалгаа” суурь, судалгааны төсөл (ШуСо-2017/18)-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд Монголын археологийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх боломжийг судлах, уг мэдээллийн санд тулгуурлан аялал жуулчлал, их дээд сургуулийн сургалтанд ашиглах талаар урьдчилсан судалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүргийн зэрэгцээ тухайн мэдээллийн суурь судалгаанд ашиглахад чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Нийт 4 нэгэн сэдэвт бүтээл 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад, дотоодод хэвлүүлээд байна.
Салбарын зорилт: Үндэсний хэмжээний археологийн мэдээллийн сан үүсгэх, “Монгол улсын нутаг дэвсгэр дэх археологийн өвийн судалгаа” газар зүйн мэдээллийн 1:1.000.000 масштабтай зураг үйлдэх, соёлын биет болон биет бус өвд нөлөөлөх эрсдлийн үнэлгээг тодорхойлж, арга зүйг боловсруулах, удирдлагаар хангах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, түүх, соёлын өвийн судалгааг олон нийтэд түгээн таниулах, сурталчлах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх тус салбарын үндсэн чиг үүрэг юм. Энэхүү үндсэн чиг үүргийн хүрээнд салбарын зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
• Археологийн нэгдсэн мэдээлэлийн санг ижил төстэй байгууллагын мэдээлэлийн сантай уялдуулах, түүний арга замыг тодорхойлох,
• Археологи, угсаатны зүйн арга зүй аргачлалыг тодорхойлох, эрдэм шинжилгээний тайлангийн стандартыг буй болгох зорилт тавих,
• Археологи, угсаатны зүйн авран хамгаалах судалгааг суурь судалгааны ажилтай уялдуулахад анхаарлаа хандуулж ажиллах,
• Археологийн мэдээлэлийн санд газарзүйн мэдээлэлийн сан, геодез зураг зүйг сүүлийн үеийн арга зүйг хэрэглэж ахисан түвшны судалгааг хэрэгжүүлж эхлэх,
• Археологийн мэдээлэлийн санд тулгуурлан олон нийтэд зориулсан газрын зургийн 1:1.000.000 масштабтай эхний хувилбарыг нэгтгэж хэвлэн нийтлүүлэх,
• Археологийн мэдээлэлийн санд тулгуурлан аялал жуулчлалын маршрутыг буй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах,
• Археологийн биет дурсгалын мэдээлэлийн санд өмнөх үеийн судалгаанд хамрагдсан мэдээлэлийг тоон системд буулгаж газрын зурагт буулгах.
Хамрах хүрээ: Монгол улсын нутагт ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн тэнхим, музей, соёлын өвийн төв болон өөрийн байгууллагын нийт салбар нэгжүүдтэй хамтран ажиллана.
Өвөрмөц нөхцөл байдал: Монгол улсад хийгдэж буй археологийн авран хамгаалах судалгааны 50-аас дээш хувийг дангаараа гүйцэтгэдэг. Тэр хэмжээгээр археологийн авран хамгаалах судалгааны тайлангийн дийлэнхи хувь тус хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, музей, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд болон дотоодын суурь судалгаа, грант, захиалгат төслийн санхүүжилтээр судалгаа явуулж байна. Мөн Монгол улсын холбогдох хууль журмын дагуу соёлын өвийн хадгалалт хамгаалалт, судалгааны төсөл, грант авч байна.
Хамтын ажиллагаа: Тус салбар нь АНУ-ын Ийелийн Их сургууль, Жеоржиагийн Их сургуулийн Изотопын судалгааны төв, Японы Эхимэ Их сургуулиудтай хамтран ажиллахаас гадна эрдэм шинжилгээний ажилтан Б.Жаргалан, Д.Бөхчулуун АНУ-ын Ийелийн Их сургуулийн докторантурт хамтын ажиллагааны хүрээнд суралцаж байна.
3.1.6. Сан хөмрөг, лабораторийн салбарын зорилт
Товч танилцуулга: 2002 онд Археологийн хүрээлэн анх бие даасан байдлаар байгуулагдахад археологийн сан хөмрөг гэсэн тусгай нэгж байгуулагдаж байсан бол ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2009 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор Археологийн хүрээлэнгийн бүтцийг дахин шинэчлэн батлахад музей-лабораторийн сектор болон палеоантропологи-палеозоологийн сектор гэсэн нэгжүүд байгуулагдаж байсан. 2015 онд 2 хүрээлэн нэгдсэн үйл ажиллагаа явуулахад археологийн сан хөмрөг, лаборатори нь Археологийн төвийн харьяанд үйл ажиллагаа явуулсан байдаг. 2019 онд Археологийн хүрээлэн дахин бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэхэд тус нэгжийг Сан хөмрөг, лаборатори нэртэйгээр тусд нь бие даалган үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан. Энэ салбарт Археологийн сан хөмрөг, палеоантропологи-палеозоологийн лаборатори, сэргээн засварлах лаборатори гэсэн 3 тусгай чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хэсгүүдийг нэгтгэн хамруулсан юм. Салбарын эрхлэгчээр доктор, профессор Б.Цогтбаатар ажиллаж байгаа бөгөөд сан хөмрөгийн хэсэгт магистр М.Баярсайхан, Э.Амарболд, С.Далантай, Ц.Цэгмид нар, палеоантропологи-палеозоологийн лабораторид докторант Ц.Амгалантөгс, Л.Дэлгэрмаа, С.Эрдэнэ, Д.Мандах нар, сэргээн засварлах лабораторид докторант Р.Эрдэнэцэцэг, магистр Н.Нандинцэцэг нар ажиллаж байна.
Тус салбарын харьяанд 1950-иад оноос хойш Монгол улсын нутаг дэвсгэрт явуулсан археологийн малтлага судалгааны явцад илрүүлсэн олсон дийлэнх олдворууд болох 30 мянга орчим нэгж олдвор нийт 4 сан хөмрөгт хуваагдан хадгалагддаг. Мөн бүс нутагт дээгүүрт орох эртний хүний ясны хэрэглэгдэхүүн, мал амтны ясны цуглуулгыг бүртгэн баримтжуулж хадгалж байна. Сэргээн засварлах лаборатори нь БНСУ-ын тусламжаар бүрэн тоноглогдсон бөгөөд төмөрлөг эдлэлийн сэргээн засварлалтыг бие даан хийх боломжтой манай улсад ховорхон лабораторийн нэг юм.
Салбарын зорилт: Археологийн олдвор, эд өлгө, хэрэглэгдэхүүнийг стандартын дагуу хадгалалт хамгаалалт хийх, малтлагаар илэрсэн хүн, малын ясны хэмжилт судалгаа хийх, төмөрлөг болон шавар эдлэлд сэргээн засварлалт хийх үндсэн үүрэгтэй. Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хүн, малын ясны судалгааны үр дүнд эртний хүн ам зүй болон мал амьтны бүтэц, өөрчлөлтийг судлах, олдворыг сэргээн засварлаж, хадгалалт хамгаалалтын нөхцөлийг дээшлүүлэх нь тус салбарын үндсэн зорилго юм. Энэ зорилгын хүрээнд ирэх 4 жилд хэрэгжүүлэх зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
• Археологийн сан хөмрөгийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хэсэгчилэн засах зорилготой бичил төслүүдийг боловсруулж хөрөнгө санхүүгийн дэмжлэг хайх (сан хөмрөгийг засварлах болон камержуулах зэрэг).
• Сан хөмрөгийн орчин, нөхцөлийг бүхлээр нь шийдвэрлэх зорилгоор Үндэсний археологийн музей, судалгааны цогцолборын төсөл боловсруулж салбарын Яамаар дамжуулан Засгийн газарт өргөн барих.
• Сан хөмрөгийн цахим бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгож хөгжүүлэх. Сан хөмрөгт хадгалагдаж буй олдворуудыг цахимаар хайх, үзэх боломж бий болгох.
• Палеоантропологи-палеозоологийн сан хөмрөгийг шинэчлэн, бүртгэл болон савлагааг орчин үеийн стандартад нийцүүлэх, улмаар бүс нутагт дээгүүрт орох лаборатори болгон зохион байгуулах.
• Эртний хүн болон мал, амьтны ясанд хэмжилт судалгаанаас гадна байгалийн ухааны олон талт шинжилгээг хийж, монголчуудын угсаа гарвалын асуудал, монгол нутагт мал гаршуулсан асуудал, мал сүргийн бүтцийн цаг хугацааны өөрчлөлт зэрэг асуудлуудыг нарийвчлан судлах ажлыг эхлүүлэх.
• Төмөрлөг эдлэлийн сэргээн засварлалтыг ажлыг тасралтгүй хийх боломжоор хагнах, цаашлаад улсдаа тэргүүлэх зэргийн лабораторитой болох.
Хамрах хүрээ: Монгол улсын нутагт ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн тэнхим, музей, соёлын өвийн төв болон өөрийн байгууллагын нийт салбар нэгжүүдтэй хамтран ажиллана.
Өвөрмөц нөхцөл байдал: Монгол улсын нутгаас илэрсэн археологийн олдворын дийлэнх хувийг хадгалж байгаа ба палеоантропологи-палеозоологийн хамгийн том сан хөмрөгтэй. Мөн бүрэн тоноглогдсон төмөрлөг эдлэлийн сэргээн засварлах лабораторитой.
Хөрөнгө оруулалт: БНСУ-ын Соёлын өвийн удирдах газрын тусламжаар төмөрлөг эдлэл сэргээн засварлах лаборатори байгуулсан ба гадаад улс орны эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа хамтарсан төслийн хүрээнд зарим тусламж дэмжлэгийг авч байсан. Одоогоор шууд хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллаж буй санхүүжилт байхгүй.
Хамтын ажиллагаа: Тус салбарын ажилтнууд Японы хэд хэдэн Их сургууль, АНУ-ын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хээрийн судалгааны төсөлд оролцон ажилладаг. БНСУ-ын Соёлын Өвийн Үндэсний хүрээлэнтэй хамтарч зарим мэргэжилтэнг сургах дадлагажуулах ажил хийж байсан.
3.2. Хүрээлэнгийн стратегийн зорилго, төлөвлөгөө
Археологийн хүрээлэнгийн стратегийн зорилго нь дараах 5 зүйл байна. Үүнд:
• Алсын хараа: Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн үйл ажиллагаагаар тэргүүлэн манлайлж, бүс нутгийн хүрээнд нэр хүндтэй, олон улсын түвшиний эрдэм шинжилгээний байгууллага байна.
• Эрхэм зорилго: Нэн эртнээс бичгийн бүрэн сурвалжтай болох хүртлэх хугацааны түүх, соёлын зангилаа асуудлаар суурь судалгаа хийж, судалгааны үр дүнг дотоод, гадаадад таниулан сурталчилж, Монголын эртний түүхийг бодит эх хэрэглэгдэхүүнээр баяжуулна.
• Үнэт зүйл: Монгол Улсын археологийн цогц мэдээллийн сан, эртний түүхэнд холбогдох олдвор хэрэглэгдэхүүний цөмийг хадгалдаг сан хөмрөг бүхий стратегийн чухал ач холбогдолтой төрийн байгууллага байна.
• Давуу тал: Дотоод, гадаад хамтын ажиллагааг одоо байгаа түвшинөөс урагшлуулж, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, музей, лабораториудтай идэвхитэй хамтран ажиллаж, судалгаа болон хамтын ажиллагааны хувьд жишиг байгууллага болно.
• Онцлог: Шинжлэх ухааны шинэ мэдлэгийг эрхэм болгож, судлаачдын ёс зүйг чанд баримтладаг, чадварлаг болоод мэдлэгтэй боловсон хүчин бүхий эрдмийн хамт олныг бүрдүүлсэн, ажиллах судалгаа хийх таатай орчинтой эрдэм шинжилгээний байгууллагыг бий болгоно.
Дээрх стратегийн зорилгыг хангахын тулд хүрээлэнгийн ирээдүйн төлөвлөгөөг ерөнхийд нь эрдэм шинжилгээ судалгаа, хүрээлэнгийн үйл ажиллагаа менежмент, боловсон хүчний нөөц, санхүүгийн боломж гэсэн 4 хэсэгт хувааж томъёолов. Эдгээр хэсгүүд нь хүрээлэнгийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын онцлогтой шууд холбоотой төдийгүй хоорондоо нягт уялдаатай, нэг нь нөгөөгөөс хамааралтай зүйлс юм. Өөрөөр хэлбэл, энэ 4 зүйлс нэгдэж байж Археологийн хүрээлэнгийн стратегийн төлөвлөгөө болно.
3.2.1. Эрдэм шинжилгээ, судалгааны төлөвлөгөө
Тус хүрээлэнгийн үндсэн бүтэц, зохион байгуулалтыг чиг үүрэг, судлаачдын бэлтгэгдсэн байдал, олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн боловсруулж ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2019 оны 10-р сарын .. өдрийн хурлаар батлуулсан. Батлагдсан бүтцийн дагуу хүрээлэнгийн үндсэн 6 салбараас чулуун зэвсгийн судалгаа, хүрэл ба түрүү төмрийн судалгаа, Хүннү ба эртний улсууд, Дундад зууны судалгааны салбарууд нь суурь судалгааны үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэгтэй нэгжүүд юм.
Салбаруудын эрдэм шинжилгээний ажлын зорилтуудын талаар өмнөх хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн тул дор тэрхүү зорилтуудтай уялдуулан гаргасан хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд баримтлах ерөнхий бодлого, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ерөнхий бодлого:
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үндсэн чиглэл нь нэн эртнээс бичгийн бүрэн сурвалжтай болох хүртлэх цаг хугацаанд хамаарах археологийн дурсгал, олдвор эд өлгийг судлан шинжлэж, Монголын эртний түүх, соёлын зангилаа асуудлыг судлах явдал юм. Тиймээс хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэхийн төлөө ажиллана. Мөн дурдан буй бүх үеийг хамруулах байдлаар жигд хөгжүүлэх бодлого баримтлана.
Монголын археологийн салбарын үзэл баримтлалыг шинээр боловсруулах, Монголын эртний түүхийн зангилаа асуудалд мэргэжлийн эрдэмтэн судлаачдын байр суурийг нэгтгэх ажлыг зохион байгуулна.
Өнөөгийн археологийн судалгааны ерөнхий түвшин, хийгдэж ирсэн ажлууд, цаг үеийн байдал, хандлага, ирээдүйг харах, зайлшгүй шаардлага, эрхэмлэх шинж зэрэг олон хүчин зүйлийг тооцож үзсэний үндсэн дээр Монголын эзэнт гүрний үеийн археологийн судалгааг онцгойлон авч хүрээлэнгийн судалгааны ажлын тэргүүлэх чиглэл болгон түлхүү хөгжүүлэх зорилго тавьж ажиллахаар төлөвлөж байна.
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ судалгааны ажил нь ерөнхийдөө суурь судалгаа, хээрийн судалгаа, лабораторийн судалгаа гэсэн 3 үндсэн хэсэгт хуваагдах бөгөөд эдгээр судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь ном хэвлэлийн хэлбэрээр нийтэд хүрдэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөөг суурь судалгаа, хээрийн судалгаа, лабораторийн судалгаа, ном хэвлэл хэмээн 4 хэсэгт хувааж танилцуулав.
Суурь судалгааны ажлын хүрээнд:
• Археологийн судалгааг чулуун зэвсэг, хүрэл ба түрүү төмөр, Хүннү ба эртний улсууд, Дундад зууны үе тус бүрээр өргөжүүлж, суурь судалгааны үр дүнг нэгтгэн хамтын бүтээл хэлбэрээр хэвлүүлнэ. Цаашид уг хамтын бүтээлийг бүлэг тус бүрээр задлан дэлгэрүүлж Монголын эртний түүх, археологийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэсэн суурь судалгааны цуврал бүтээл туурвина.
• Эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын чанарыг сайжруулж, цөөн зохиогчтой эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд чиглүүлнэ.
• Судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд хандалт өндөртэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ.
• ШУТС-ын санхүүжилтээр хэрэгждэг суурь судалгаа, цөм төсөл, захиалгат төсөлд хүрээлэнгийн ажилтнуудыг идэвхитэй оролцуулж, судалгааны чиглэлээр төсөл бичих, хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжиж, судлаач нэг бүр судалгааны грант санхүүжилттэй суурь судалгаа хийх боломжийг бүрдүүлнэ.
• Монголын археологийн дурсгалын судалгааны хүрээг өнөөгийн хил хязгаараас давуулж түүхэн хил хязгаарын хүрээнд ажиллахыг зорилго болгоно.
• “Монголын эзэнт гүрний археологи” Үндэсний хөтөлбөр боловсруулж Засгийн газраар батлуулж хэрэгжүүлнэ. Манай улсад Монголын эзэнт гүрний үеийн археологийн судалгаа хамгийн хоцрогдолтой байгаа бөгөөд энэ цаг үе бидний хамгийн бахархах ёстой хэдий ч биет олдвор эд өлгө бага болохоор үзүүлж таниулах зүйл муу юм. Түүнээс гадна түүхэн сурвалж мэдээ баримтад эзэнт гүрний монголчуудын соёлын талаарх мэдээлэл бага байдаг. Энэхүү үндэсний хөтөлбөрийг батлуулснаар Монголын эзэнт гүрний үеийн соёлын биет өвийг шинээр илрүүлэх, судлах, таниулах, дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан үүрэг, нөлөөг бодит баримтаар батлах, үндэсний ухамсарыг сэргээх зэрэг олон талын ач холбогдолтой олон жил үргэлжлэх цогц төсөл болох боломжтой юм.
• Дээрх үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор дэлхийд тархсан Монголын эзэнт гүрний үеийн археологийн дурсгалуудын мэдээллийг нэгтгэх, судалгааны шинэ үр дүнг гадаад, дотоодод харилцан таниулах зорилгоор “Монголын эзэнт гүрний археологи” олон улсын тогтмол форумыг бий болгоно.
• Тус хүрээлэнгээс Хүннүгийн археологийн судалгаанд ихээхэн анхаарч бодлогоор дэмжиж ирсэний хүчинд Хүннү судлал, тэр дундаа Хүннүгийн археологийн судалгааны чиглэлээр Монголын судлаачид дэлхийд голлох байр суурьтай болж танигдаж чадсан юм. Улмаар Хүннүгийн археологийн судалгаа олон улсын анхаарлын төвд орсон төдийгүй томхон хэмжээний малтлага судалгааны ажлууд ч хийгдэж үр дүнгүүд нь өдгөө ч үргэлжлэн гарсаар байна. Нэгэнт бий болсон судалгааны энэхүү ололт амжилтыг баталгаажуулж, Хүннү судлалд өөрийн орны эрдэмтдийн хувь нэмрийг өндөрсгөх, Хүннүгийн талаарх буруу зөрүү ойлголтыг засч залруулах, Монголын судлаачдын сүүлийн үеийн үр дүнг олон улсад сурталчилан таниулах зорилгоор “Хүннүгийн археологи” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2 жил тутамд тогтмол болгон зохион байгуулна.
• Монголын түүхийн 25 боть зэрэг улс орны мэргэжлийн салбарын томоохон төсөл ажлуудад идэвхитэй оролцож, хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой хэсгийг хариуцан гүйцэтгэнэ.
Хээрийн судалгааны ажлын хүрээнд:
• Хээрийн судалгааны арга зүйг боловсронгуй болгож, орчин үеийн түвшинд судалгаа хийнэ.
• Хээрийн судалгааны ажлыг бүс нутгийн хүрээнд зохион байгуулж, хөрш улсуудад экспедиц ажиллуулж Монголын судлаачдыг олон улсын түвшинд ажиллах чадвартай болгоно.
• Хээрийн судалгаанд тусгай зорилгын экспедицүүдийг зохион байгуулж ажиллахад анхаарна.
• Гадаад хамтын ажиллагааг дэмжин, өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарах ба өмнө хэрэгжиж ирсэн гадаадтай хамтарсан төсөл, экспедицүүдийн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлж, шинэ төсөл, экспедицийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.
• Гадаад хамтын ажиллагаанд Монголын талын байр суурь, бодлогыг тусгахад анхаарч ажиллана.
• Дотоодын ижил төстэй мэргэжлийн байгууллага, судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулна.
• Их, дээд сургуулийн Монголын түүх, археологийн мэргэжлийн тэнхимүүдтэй хамтарч сургалтын үйл ажиллагаанд хүрээлэнгийн судалгааны үр дүнг тусгах, оюутан залууст хүрээлэнгийн мэргэшсэн судлаачдаар хичээл заалгах ажлыг зохион байгуулна. Мөн мэргэжлийн ангийн оюутнуудыг хүрээлэнгийн хээрийн шинжилгээний ажилд оролцуулах, дадлага хийх боломжоор хангана.
• Археологийн судалгааны ажилд орчин үеийн техник, технологийг ашиглах явдлыг дэмжиж, шинэ технологид суурилсан судалгааны бүтээлийг дэмжиж ажиллана.
Лабораторийн судалгааны хүрээнд:
• Хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй олдвор хэрэглэгдэхүүний талаар нарийвчилсан судалгаа хийхийг бүх талаар дэмжиж, судлаачдын сонирхолыг чиглүүлнэ.
• Лабораторийн судалгаанд гадаадын судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллахыг дэмжинэ. Мөн дотоодын мэргэжлийн лабораториудад нарийн шинжилгээ хийх боломжийг судлах, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд анхаарна.
• Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад археологийн малтлагаар илэрсэн дээжийг шинжлүүлэхийг зорино.
• Хүрээлэнгийн судлаачдыг дэлхийн нэр хүндтэй лабораторид судалгаа хийх, тийм судалгааны байгууллагын эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжийг хангахад анхаарна.
Ном хэвлэл:
• Суурь судалгааны үр дүнг нэгэн сэдэвт болон хамтын бүтээл хэлбэрээр хэвлэхийг хүрээлэнгийн зүгээс дэмжиж, ном бүтээл хэвлүүлэх сонирхол бий болгоход анхаарч ажиллана.
• 1960 оноос эхлэн хэвлэгдэж, олон улсад харьцангуй танил болсон “Археологийн судлал” мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийг олон улсын түвшинд хүргэхэд анхаарч, сэтгүүлийн бүтцийг өөрчлөн зөвхөн эрдэм шинжилгээний шаардлага хангасан өгүүлэл хэвлүүлдэг болгоно.
• Археологийн судалгааны онцлогийг харгалзан хээрийн судалгааны үр дүнг нийтэд танилцуулах зорилготой цахим сэтгүүл бий болгоно. Эхний удаад цахим сэтгүүлийг жилд 2 удаа гаргах ба цаашид улирал тутам гаргаж байхаар төлөвлөж байна.
• “Археологийн судлал” сэтгүүлийн тусгай дугаарыг 2 жил тутам англи хэлээр хэвлүүлнэ. Тусгай дугаарт Монголын судлаачдын бичсэн тодорхой асуудал дэвшүүлсэн чанартай эрдэм шинжилгээний өгүүллийг сонгон оруулж, Монголын судлаачдын судалгааны үр дүнг олон улсад таниулах ажлыг зохион байгуулна.
• Монголын археологийн судалгааны үр дүнг олон нийт, гадаад дотоодод сурталчилах зорилгоор эхлүүлсэн “Монголын археологийн өв” гэрэл зураг бүхий каталогийн цувралыг үргэлжлүүлэн хэвлүүлнэ. Одоогоор энэ цувралын хүрээнд 9 боть каталоги хэвлүүлсэн бөгөөд 2024 он хүртлэх хугацаанд 20 боть болгож Монголын археологийн гол дурсгал, олдворуудыг багтаан оруулна.
• Археологийн судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах зорилготой эхлүүлсэн “Монголын археологийн шинэ судалгаа” цувралыг үргэлжлүүлж археологич эрдэмтдийн судалгааны шинэ үр дүнг хэвлэн нийтлэнэ.
• Олон жилийн өмнө хийгдсэн судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор эхлүүлсэн “Тайлан эх хэрэглэгдэхүүн” цувралыг үргэлжлүүлж хүрээлэнгийн архив, номын санд хадгалагдаж буй гар бичмэл тайлан, бүтээлийг шат дараатайгаар хэвлэн нийтлэнэ.
• Монголын эртний түүхэнд холбогдолтой гадаад хэлээр хадгалагдаж буй бичгийн сурвалж, мэдээ баримтыг цуврал болгон хэвлүүлнэ.
• Гадаадын эрдэмтдийн Монголын эртний судлал, археологийн судалгаатай холбоотой шилдэг бүтээлийг орчуулан хэвлүүлэх ажлыг зохион байгуулна.
• Монголын археологичдын шилдэг бүтээл, нэгэн сэдэвт зохиолыг гадаад хэлээр орчуулах, хэвлүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.
3.2.2. Удирдлага, менежментийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Энэ хэсэгт үндсэн чиг үүргийн дагуу хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулах бөгөөд дээр дурдсан эрдэм шинжилгээ, судалгааны төлөвлөгөөнд ороогүй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлсийг хамруулан авч үзэв. Тухайлбал, хүрээлэнгийн хувьд зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай сан хөмрөгийн нөхцөлийг сайжруулах, хуримтлагдаж буй мэдээллийг цэгцлэх, хурал зөвлөгөөн хийх, үзэсгэлэн болон сургалт семинар зохион байгуулах, археологийн үр дүнг соёлын бүтээгдэхүүн болгох, ажлын байрны орчин нөхцөлд анхаарах зэрэг олон асуудлуудыг бий бөгөөд дор тэдгээрийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг танилцуулав.
Төрийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр:
• Түүх, соёлын талаар төрөөс явуулах бодлого, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, санал зөвлөмж өгөх, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын өвийн талаар иргэдэд сурталчилгаа таниулга хийх лекц, семинарыг төлөвлөж зохион байгуулна.
• Монголын археологийн дурсгалаас Юнескогийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг санаачлан тэргүүлж оролцоно.
Сан хөмрөгийг сайжруулах ажлын хүрээнд:
• Хүрээлэнд 1950-иад оноос хойш улсын хэмжээнд малтлага судалгаа хийсэн археологийн дурсгалаас илэрсэн 30 мянга гаруй олдвор хэрэглэгдэхүүний сан хөмрөг хадгалагдаж байна. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн жил бүр зохион байгуулж буй хайгуул, малтлага судалгааны үр дүнд нэмэн баяждаг. Тус хүрээлэнгийн археологийн олдворын сан хөмрөг нь зориулалтын байргүй, орон сууцны подваль буюу газар доорх хонгил давхарт байрладаг. Тиймээс археологийн олдвор эд өлгийн зүйлсийг хадгалах орчин нөхцөл бүрдээгүй юм. Түүнээс гадна сан хөмрөгийн талбайн хэмжээ хадгалж буй олдвор эд өлгийн зүйлсийг багтаах боломжгүй жижиг тул дийлэнх олдворууд сан хөмрөгийн өрөөнд бус төмөр чингэлэгт хадгалагдаж байна. Тиймээс археологийн олдворын хадгалалтын байдал хамгийн анхаарал хандуулах асуудал юм. Энэ асуудлыг цогцоор шийдвэрлэх гарцыг хүрээлэнгийн зүгээс “Монголын Үндэсний археологийн музей” байгуулах замаар шийдвэрлэхээр зорьж, ерөнхий үзэл баримтлал, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж ирсэн. Энэхүү музейн концевц нь зөвхөн хүрээлэнгийн сан хөмрөгийг зориулалтын байранд оруулах, зарим хэсгийг нийтэд дэлгэн үзүүлэх ач холбогдолтой хэдий ч хүрээлэнгийн ажилтнуудын ажиллах орчин, хүрээлэн болон музейн хоорондын уялдаа холбоо зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжийг тусгаж чадаагүй байна. Энэ бүхнийг харгалзан үзэж өмнөх концевцийг “Монголын Үндэсний археологийн музей, судалгааны цогцолбор” болгон өргөжүүлэн боловсруулахаар төлөвлөж байна. Ингэснээр сан хөмрөгийн асуудал, судалгааны үр дүн, олдвор хэрэглэгдэхүүнийг нийтэд үзүүлж таниулан сурталчилахаас гадна хүрээлэнгийн ажилтнуудын ажиллах орчин сайжирч, музей болон хүрээлэнгийн ажилтнуудын уялдаа холбоо нягтарч, хамтач ажиллагаа бий болох давуу талтай юм.
• Тус хүрээлэнд БНСУ-ын Соёлын өвийн хорооны хандиваар бий болсон сэргээн засварлах лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү лаборатори нь төмөр болон төмөрлөг эдлэл сэргээн засварлах зориулалттай юм. Ийм бүрэн хэмжээний тоноглолтой лаборатори манай улсад хангалттай биш тул энэ лабораторийг түшиглэн хүрээлэн төдийгүй улсын хэмжээний археологийн судалгааны явцад илэрсэн төмөрлөг эдлэлийг сэргээн засварлах боломжтой юм. Харамсалтай нь уг лабораторийн тоног төхөөрөмж зориулалтын бус орчинд байгаа болохоор байнгын үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг ба ажилладаг мэргэжилтны хувьд ч хангалтгүй юм. Тиймээс цаашид уг лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж, байнгын ажиллагаатай болгоно.
• Хүрээлэнгийн сан хөмрөгийг шат дараатай цэгцлэж, орчин үеийн шаардлага хангасан стандартад нийцүүлэн тохижуулах ажлыг зохион байгуулна.
• Хүрээлэнгийн сан хөмрөгийг камержуулж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
• Археологийн сан хөмрөгийн байр талбайн нөхцөл хангалтгүй байгаагаас гадна нийт олдворын цахим бүртгэлжүүлэлт хийгдээгүй тул сан хөмрөгт хадгалагдаж буй олдворуудыг үзэж судлах, сан хөмрөгт ажиллах боломжгүй байна. Түүнээс гадна сан хөмрөгийн аюулгүй байдлын журмын дагуу хадгалагдаж буй олдвор эд өлгийн зүйлсийг дурын ажилтан үзэж танилцах боломжгүй юм. Энэ байдал нь сан хөмрөгт хадгалагдаж буй олдворуудыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, ажилтнууд үзэж, судалгаа шинжилгээ хийх боломжийг боогдуулж ирсэн. Тиймээс хүрээлэнгийн археологийн сан хөмрөгт хадгалагдаж буй олдворуудыг бүрэн цахим бүртгэлд хамруулах, уг цахим бүртгэлийг тусгай программын тусламжтай эрдэм шинжилгээний ажилтнууд үзэх, судалгаанд шаардлагатай олдворыг хайдаг системийг бий болгоно. Сан хөмрөгийн цахим бүртгэлийн систем нь аюулгүй байдал, цаг зав хэмнэх, хялбар байх зэрэг маш олон талын ач холбогдолтой юм.
Мэдээллийн сан байгуулах ажлын хүрээнд:
• Монгол улсын соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан “Соёлын өвийн Үндэсний төв”-д хадгалагдаж байдаг. Гэвч энэ мэдээллийн сан нь олон сул талтай болохоор археологийн судалгаанд ашиглах боломж нөхцөл тааруу юм. Хүрээлэнгийн архивт олон жилийн судалгааны үр дүн болох тайлан хэрэглэгдэхүүн хадгалагдаж байгаа төдийгүй ажилтан судлаачидад тус тусын судалгааны чиглэлийн дагуух асар их мэдээлэл цугларсан байна. Эдгээр мэдээллийг цуглуулж эмх цэгцтэй хадгалах, ашиглах зайлшгүй шаардлагатай. Энэ зорилгоор хүрээлэнд Монголын археологийн мэдээллийн санг үүсгэх зорилгоор салбар нэгжийг бий болгосон ба мэдээллийг хадгалах цахим серверийг бий болгохоор ажиллаж байна. Цаашид энэхүү археологийн мэдээллийн цахим санг стандартын дагуу бий болгож, ашиглах ажлыг эхлүүлнэ. Археологийн цахим мэдээллийн сан нь Монгол улсын нутгаас илэрсэн бүх төрлийн археологийн дурсгалын бүртгэл, судалгааны тайлан гэх мэт холбогдох нарийн мэдээллийг цэгцтэй хадгална. Мэдээллийн санг цахим хэлбэрээр судлаачид ашиглаж, судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн болгох бүрэн боломжтой юм.
Хурал, сургалт семинар зохион байгуулах:
• Монголын Эзэнт гүрний археологи, Хүннүгийн археологи, Хадны зураг зэрэг Олон улсын эрдэм шинжилгээний тогтмол хурлыг хүрээлэнгээс зохион байгуулна. “Монголын Эзэнт гүрний археологи” хурал нь Монгол болон бүс нутагт хийгдэж буй судалгааны үр дүнг танилцуулах, гадаадад тархсан Монголын эзэнт гүрний соёлын өвийн талаар мэдээлэл цуглуулах зорилготой байх бөгөөд жилд 1 удаа зохион байгуулна. Хурлыг Монгол болон гадаадын улс оронд зохион байгуулах боломжтой. “Хүннүгийн археологи” хурлыг 2 жилд 1 удаа зохион байгуулах бөгөөд Хүннүгийн археологийн судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулахаас гадна Хүннү судлалд монголын судлаачдын оруулж буй хувь нэмэр, онолын болон практик үр дүнгүүдийг гадаадын судлаачидад танилцуулж, энэ салбарын судалгаанд өөрийн судлаачдын байр суурь, мэдлэгийн ололтыг тусгуулахад чиглэгдэнэ. “Хадны зураг” эрдэм шинжилгээний хурал нь Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2 жилд 1 удаа зохион байгуулагдах юм.
• Дээр дурдсан тогтмол хурлуудаас гадна цаг үеийн шаардлагатай, ой болон тэмдэглэлт үйл явдалд зориулсан тодорхой сэдвийн эрдэм шинжилгээний хурлыг хүрээлэн дангаар болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
• Олон улсын хурал, зөвлөлгөөн, семинарт ажилтнуудыг хамруулах, оролцуулахыг бодлогоор дэмжиж, зарим тохиолдолд хүрээлэнгээс бодит дэмжлэг үзүүлнэ.
Үзэсгэлэн сурталчилгаа хийх:
• Судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор тусгай үзэсгэлэнг орон нутаг, нийслэлд, мөн гадаад улс орнуудад зохион байгуулна.
Соёлын бүтээгдэхүүн бий болгох:
• Археологийн дурсгалт газруудыг аялал жуулчлалын маршруттай холбож соёлын бүтээгдэхүүн болгох, зарим чухал дурсгалт газруудыг үзвэрийн газар болгон тохижуулах ажилд зөвлөн дэмжлэг үзүүлж ажиллана.
• Тус хүрээлэн нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хөдөө арал, Архангай аймгийн Их Тамир сумын Цацын эрэг зэрэг газруудад салбар судалгааны төв байгуулсан. Эдгээр төвүүд нь одоогоор жижиг хэмжээний үзмэрийн танхимтай, хээрийн судалгаа хийх судлаачдын байртай бөгөөд зуны улиралд тогтмол биш ажиллагаатай юм. Цаашид эдгээр төвийн тохижилтыг сайжруулж, аялал жуулчлалын маршруттай холбох замаар орон нутаг судлах музейн үүрэгтэй, байнгын үйл ажиллагаа явуулдаг төв болгон хөгжүүлнэ.
• Хүрээлэнгийн судалгаа, шинжилгээний үр дүнг нийгэмд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилгоор гарааны компани байгуулахыг дэмжиж ажиллана.
• Хувийн хэвшилийн салбартай соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сурталчилан таниулах ажилд хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах:
• Хүрээлэнгийн номын санг шинэ ном хэвлэлээр баяжуулж, ажилтнуудад мэргэжлийн ном үзэх боломжийг хангах үүднээс судлаач бүрт буй номын файлуудыг нэгтгэж цэгцлэн зөвхөн дотоод хэрэгцээнд зориулагдсан цахим номын сан үүсгэнэ.
• Хээрийн судалгааны ажлын орчин, нөхцөлийг сайжруулна.
• Ажилтнуудын нийгмийн идэвхийг сайжруулах зорилгоор бүтээлч ажил санаачлан зохион байгуулж, нийтийг хамруулна.
• Ажилтнуудын ажиллах орчинг сайжруулахад анхаарна.
3.2.3. Боловсон хүчний нөөцийн төлөвлөгөө
Дээр өгүүлсэн 2 чиглэлийн төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэхэд хүрээлэнгийн ажилтнуудын орон тооны боломж, чадвар чадавхи, мэргэжлийн түвшин, арга зүй болон ёс зүйн хандлага ч чухал нөлөөтэй юм. Тиймээс стратеги төлөвлөгөөний нэгэн чухал хүчин зүйлээр байгууллагын хүний нөөцийн асуудлыг авч үзсэн. Тус хүрээлэн нь эрдэм шинжилгээний 38 ажилтан, 1 удирдах ажилтан, 2 жижүүр, 1 үйлчлэгч, нягтлан бодогч, референт гэсэн нийт 43 орон тоотой үйл ажиллагаа эрхлэж байна.
Хүрээлэнгийн үйл ажиллагааг хангалттай хэмжээнд эрхлэн явуулахад орон тоо, хүний нөөц хангалттай биш юм. Гэвч улс орны нөхцөл байдлыг харгалзан үзвэл орон тоог хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх боломж тааруу байна. Энэ нөхцөлд зарим нэг шаардлагатай орон тоог нэмэгдүүлэхээр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болон салбарын Яаманд хүсэлт хүргүүлж ажиллах хэдий ч дотоод боломжоо ашиглан асуудлыг шийдвэрлэхээс аргагүй юм. Үүнээс гадна ажилтнуудын мэдлэг боловсролын түвшин төлөвлөж буй ажлыг хийхэд хангалттай байж чадах эсэх асуудал байгаа төдийгүй ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хангамжийн хүрэлцээ, ар гэрийн нөхцөл байдал зэрэг төлөвлөсөн ажлыг гүйцэтгэхэд нөлөөлөх хүний нөөцийн талын хүчин зүйлүүд бий. Энэ бүхнийг харгалзан хүрээлэнгийн хүний нөөцийн бодлого, чадавхийг сайжруулах ажлыг дараах байдлаар хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Орон тооны хүрэлцээ, нөхцөлийн хүрээнд:
• Хүрээлэнгийн ажилтнуудын дунд явуулсан тандалт судалгааны үр дүнд эрдэм шинжилгээний ажилтнуудын хувьд хээрийн судалгааны ажлын үр дүнг боловсруулах, зураг хэрэглэгдэхүүнийг цэгцлэж бэлтгэх, олдворыг хайрцаглаж савлах, гар зураг үйлдэх гэх мэт техник ажил хамгийн их ачаалал үүсгэж байгаа нь мэдэгдсэн. Ийм техник ажилд цаг их зарцуулж байгаа явдал нь эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, суурь судалгааны бүтээл гаргахад шууд нөлөөтэй тул ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах зорилгоор техник ажилд туслуулах гэрээт ажилтан (цагийн ажилтан, мэргэжлийн ангийн оюутан) авч ажиллуулах системийг бий болгоно. Ингэснээр эрдэм шинжилгээний ажилтны ажлын ачаалал буурахаас гадна судалгааны ажлын чанар, тоо хэмжээ өсөх магадлалтай юм. Олон улсад эрдэм шинжилгээний ажилтанд цагийн ажилтнаар туслуулах систем нэвтэрч, үр дүнтэй байгаа жишээ маш олон байна.
Ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх хүрээнд:
• Залуу ажилтнуудыг давтан сургах, мэргэжлийн арга зүй эзэмшүүлэх, шинэ техник технологийн дэвшилд сургах зорилгоор онол, арга зүйн семинар-сургалтыг сарын давтамжтайгаар зохион байгуулна.
• Эрдэм шинжилгээний ажилтнуудыг дотоод болон гадаадын мэргэжил дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамруулах, оролцох боломжийг хангаж өгнө.
• Мэргэжлийн дагуу гадаад, дотоодын их дээд сургуульд магистр, докторын сургалтанд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ. Мэргэжлийн дагуу зэрэг хамгаалахаар явах ажилтны ажлын байрыг хадгалах ба зэрэг хамгаалаад буцаж ирэхэд ажлын байраар хангана.
Орлого, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд:
• Хүрээлэнгийн үйл ажиллагааны нэмэлт орлогын 15-20 хүртлэх хувийг хуримтлал сан үүсгэж судалгааны тэтгэлэг олгох байдлаар эрдэм шинжилгээний залуу ажилтнуудыг судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зарцуулна.
• Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бодит дэмжлэг үзүүлэхийн төлөө тусгай хөтөлбөр боловсруулж ажиллана.
Ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд:
• Ажилтнуудын алжаал тайлж түр амрах орчинг бий болгохын тулд хүрээлэнгийн ажлын байрыг орчин үеийн шийдлээр тохижуулна. Жишээлбэл, цайны өрөө болон уулзалтын өрөө бий болгох зэрэг.
• Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилтнуудыг спортоор хичээллэх боломжоор хангана.
• Хээрийн судалгааны ажилд оролцож буй ажилтнууд болон туслах ажилчдийг даатгалд хамруулах тогтолцоог бий болгоно.
• Хээрийн судалгааны ажилд шаардлагатай багаж техник, ажилд шаардлагатай тоног хэрэглэлээр хангаж ажиллана.
3.2.4. Санхүү, эдийн засгийн боломж, нөхцөлийн төлөвлөгөө
Археологийн хүрээлэнгийн стратегийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй хүчин зүйл нь санхүү, эдийн засгийн боломж, нөхцөл юм. Хүрээлэн улсын төсвийн хөрөнгөөр ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон байр ашиглалтын зардал зэрэг урсгал зардлыг төлдөг. Түүнээс гадна ШУТС-нд төсөл өгч өрсөлдөх замаар суурь судалгааны сэдэвт ажил, цөм төсөл, захиалгат төсөл зэргээс төсвийн нэмэлт санхүүжилт авах боломжтой юм.
Гадаад хамтын ажиллагааны явцад жилд хэрэгжүүлж буй хээрийн судалгааны 90 орчим хувийг хамтарч буй гадаадын байгууллагын хөрөнгө оруулалтаар шийдэж иржээ. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам барилгын бүтээн байгуулалт хийгдэж байгаатай холбоотойгоор “Соёлын өвийг хамгаалах хууль”-ийн дагуу талбайд өртөх дурсгалын хайгуул, авран хамгаалах чөлөөлөлтийн гэрээт ажлыг хийх болсноор төсвөөс гадуур нэмэлт орлого олох боломж нээгдсэн байна.
Дээр дурдсан санхүүжилтийн эх үүсвэрүүдээс гадна Засгийн газраас хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдэд судалгаа шинжилгээний ажлын чиглэлийн дагуу хамрагдан оролцож, хэрэгжүүлэгч талуудтай хамтран ажиллах замаар, төрийн болон хувийн хэвшилийн байгууллагуудтай шинжлэх ухаан технологийн бүхий л хэлбэрийн төсөл хэрэгжүүлэх замаар, гадаадын байгууллага, сан зэрэгт зорилтот төсөл боловсруулан мэдүүлж дэмжүүлэх замаар, гарааны компани гэх мэт соёлын бүтээгдэхүүн бий болгож зах зээлд гаргах замаар, хүрээлэнгийн ном бүтээлийг борлуулах замаар, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай шинээр хамтарч ажиллах төсөл хийх замаар, хамтарч ажиллаж ирсэн гадаадын байгууллагын шууд тусламж дэмжлэгийн замаар зэрэг олон эх үүсвэрээс санхүүжилт босгож төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж байна.
Хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас зарим нэг томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх таамаглалын талаар дор жишээ болгон товчхон дурдав.
Хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг зорьж буй “Монголын эзэнт гүрний археологи”-ийн судалгааны ажлуудыг Засгийн газрын санхүүжилт болон гадаадын хамтарсан төслийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, “Монголын эзэнт гүрний археологи”-ийн талаар хийх судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол, судлах зайлшгүй шаардлага зэргийг салбарын Яамаар дамжуулан Засгийн газарт танилцуулан Үндэсний хөтөлбөр батлуулах төлөвлөгөөтэй байна. Уг хөтөлбөрийн хүрээнд эзэнт гүрний үеийн археологийн дурсгалыг хайж илрүүлэх, зарим чухал ач холбогдолтой дурсгалт газруудад төлөвлөгөөтэйгээр олон жил үргэлжлэх археологийн малтлага судалгаа хийх, судалгааны үр дүнг хэвлэн нийтлэх, судлаачдын санал бодол, судалгааны шинэ үр дүнгээ харилцан тайлбарлаж таниулах боломж олгох эрдэм шинжилгээний хурал, форумыг зохион байгуулах, дэлхийд тархсан эзэнт гүрний үеийн дурсгал, олдворын талаарх цогц мэдээллийн сан үүсгэх зэрэг цогц үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх боломжтой юм. Энэ бүх ажлыг гагц Засгийн газрын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх бус зарим дурсгалт газрын малтлага судалгааг гадаадын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна.
Археологийн олдворын сан хөмрөгийн нөхцөлийг сайжруулахын тулд энэ чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг олон улсын хэд хэдэн санд хандахаар төлөвлөж байна. Тухайлбал, Монгол Улсад Суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамнаас Монголын Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг хөтөлбөртэй. Япон улсын Жайка олон улсын байгууллага, Өвсны үндэс хөтөлбөр, БНСУ-ын Засгийн газрын Койка байгууллага зэрэгт энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлдэг сан, байгууллагууд бий. Ийм чиглэлийн үйл ажиллагаа эрхлэдэг Соёл урлагийг дэмжих сан, ЭмСиЭс ХХК-ны “Өв Эрдэнэ” хөтөлбөр зэрэг төрийн байгууллага, дотоодын аж ахуйн нэгж, компани ч байна. Эдгээр газруудад хандаж археологийн олдворын сан хөмрөгийн нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжүүлэн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллана.
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэлийн дагуу ажилтнууд дангаар болон баг болж ШУТС-нд суурь судалгааны төсөл, цөм төсөл, захиалгат төсөл өргөн мэдүүлж хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Түүнээс гадна Соёлын өвийн Үндэсний төв зэрэг байгууллагатай хамтарч Археологийн мэдээллийн сангийн төсөл, археологийн сан хөмрөгийн цахим бүртгэлжүүлэлтийн төсөл зэрэг тодорхой зорилготой төслийг боловсруулж салбарын яам болон ШУТС-ын хөрөнгө дэмжлэгээр хэрэгжүүлнэ.
Археологийн хүрээлэнгийн судалгааны ажлын томоохон хэсгийг хээрийн судалгаа, экспедиц зохион байгуулах ажил эзэлдэг. Өнгөрсөн жилийн хувьд хээрийн судалгааны 30 зөвшөөрөл авсан байгаагаас дотоодын (ШУТС, Орон нутгийн ЗДТГ, хувийн хэвшил гэх мэт) санхүүжилтээр 6 төсөл, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан 24 төслийн хээрийн шинжилгээний анги ажилласан. Хүрээлэнгийн зүгээс цаашид дотоод эх үүсвэрээс санхүүжилттэй хээрийн судалгааны ажлыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжиж ажиллах бөгөөд ингэхийн тулд ажилтнуудад ШУТС-нд хандсан төсөл бичих, дотоодын байгууллагуудтай хамтарч тодорхой зорилгын дагуу төсөл хэрэгжүүлж судалгаа хийхийг зөвлөн боломжоор дэмжинэ. Гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн санхүүжилт харилцан адилгүй боловч одоогийн өртөгөөр тооцож үзэхэд 1 сар орчим хээр ажиллах экспедицийн зардал дундажаар 15-20 мянган доллар орчим байна. Энэ байдлаар тооцож үзэхэд 1 жилд гадаадтай хамтарсан төслүүдийн хүрээнд 380-480 мянган доллар буюу 1 тэрбум орчим төгрөгийн шууд хөрөнгө оруулалт орж байгаа юм. Энэхүү мөнгөн дүн нь ШУТС-аас жилд нийгмийн ухааны салбарт зарцуулж буй нийт төслийн санхүүжилттэй дүйцнэ. Тиймээс хүрээлэнгийн зүгээс гадаадтай хамтарсан төслийг нэмэгдүүлэх, амжилттай ажиллаж буй төслүүдийн үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг.
Хүрэээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй олдвор эд өлгийн зүйлсийг сурталчилах, олон нийтэд таниулах зорилгоор гадаад, дотоодод тусгай үзэсгэлэн зохион байгуулна. Гадаадын музейд зохион байгуулах тусгай үзэсгэлэнгээс үзмэрийн түрээсийн хөлс авах боломжтой бөгөөд үзэсгэлэнд зориулан хэвлэсэн каталоги, бэлэг дурсгалын зүйлсийн орлогоос ч тодорхой хувийн ашиг олох боломжтой. Гадаад үзэсгэлэнг амжилттай хэрэгжүүлсэн нөхцөлд мөнгөн орлогоос гадна зарим олдвор эд өлгийн зүйлсийг үнэ төлбөргүй сэргээн засварлуулах, мэргэжилтэн сургах зэрэг дагалдах боломжууд ч өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд дотоодын аж ахуйн нэгж, аймаг, нийслэл, сумдын ЗДТГ зэрэг төрийн байгууллагууд түр үзэсгэлэн зохион байгуулах хүсэлт их өгдөг болжээ. Дотоодын үзэсгэлэн нь гадаадынхтай ижил орлого оруулахгүй ч гэсэн каталоги ном хэвлүүлэх зэргээр нэмэлт санхүүжилт бүрдүүлдэгээр давуу талтай юм. Ер нь тусгай үзэсгэлэн зохион байгуулах нь санхүү эдийн засгийн ашиг орлогоос гадна сурталчилгааны асар их өгөөжтэй үйл ажиллагаа билээ.
Эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах зорилгоор нэвтрүүлэхээр зорьж буй богино хугацааны гэрээт ажилтан ажиллуулах системийг нэвтрүүлэх санхүүжилтийг хэд хэдэн эх үүсвэрээс шийдвэрлэх боломжтой байна. Юуны түрүүнд хээрийн шинжилгээний ангийг зохион байгуулах төсөв зохиохдоо энэ төрлийн санхүүжилтийг тусгаж өгөх шаардлагатай. Өнөөг хүртэл ийм төрлийн санхүүжилтийг экспедицийн төсөвт суулгаж байгаагүй ажээ. Зохион байгуулалтын өөрчлөлт хийж хээрийн шинжилгээний ангийн төсөвт тусгайлан зааж оруулснаар богино хугацаат гэрээт ажилтан ажиллуулах санхүүжилтийн тодорхой хувийг бүрдүүлнэ.
Соёлын өвийг хамгаалах хуулийн хүрээнд тус хүрээлэн нь газрын хэвлийг хөндсөн аливаа ажил, уул уурхай, зам, барилгын талбайд түүх, соёлын дурсгал байгаа эсэх талаар хайгуул судалгаа хийх, талбайд дурсгал илэрсэн тохиолдолд археологийн малтлага судалгаа хийх чиг үүрэгтэй. Ийм археологийн авран хамгаалах хайгуул, малтлага судалгааны ажлын тоо, хэмжээ жил бүр харилцан адилгүй байдаг бөгөөд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хувьд цалингаас гадуур нэмэлт орлого олох боломжийн нэг юм. Энэ төрлийн захиалгат ажилд оролцсоноор хүрээлэнгийн зүгээс ажлын хөлс олгох замаар ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй эндээс орсон хураамжийн мөнгийг хуримтлуулж хүрээлэнгийн санхүүжилт шаардлагатай бусад ажлуудыг хэрэгжүүлэхэд зориулах боломжтой. Тухайлбал, энэ төрлийн ажлын төсвөөс хүрээлэнд үлдэж буй хураамжийн мөнгөн дүнгийн 15-20 хувийг залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжих сан үүсгэхээр төлөвлөж байгаа ба зарим хэсгийг ном хэвлүүлэх зэрэг улсын төсөвт тусгагдаагүй ажлуудыг гүйцэтгэхэд зарцуулна.
Хүрээлэнгийн дэргэд гарааны компани байгуулах замаар нэмэлт орлого олох боломжтой. Дэлхийн хөгжингүй орнуудын хувьд археологийн олдвор, соёлын өвийг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болгох, дурсгалт газруудыг аялал жуулчлалын маршрутад хамруулснаар орлого олдог тогтолцоо бий болгосон байдаг. Хүрээлэнгийн зүгээс энэ төрлийн ажлыг нэмэлт орлого олох боломж хэмээн харж, гарааны компани байгуулахыг бүх талаар дэмжих бөгөөд аялал жуулчлалын тур операторуудтай ч нягт хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
ДӨРӨВ: СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД
ТАВИХ ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ
5.1. Хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
Засгийн газрын 2019 оны 36, 37, 38 дугаар тогтоолоор баталсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт тогтоох, тайлан гаргах журам”-ыг баримтлан ШУА-ийн Археологийн хүрээлэн нь байгууллагын стратеги төлөвлөгөөтэй уялдуулан жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулна. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд байгууллагын ажилтнуудын жилийн туршид гүйцэтгэх ажлыг дараах байдлаар ялган тусгаж өгнө. Үүнд:
А. Нийтлэг ажил үйлчилгээ
Б. Тусгай захиалгат ажил үйлчилгээ
2. Дотоод ажил үйлчилгээ
3. Ажилтнуудын мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт
Археологийн хүрээлэнгийн жилийн туршид хийх ажлын “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-нд байгууллагын онцлогоос хамаарч заагдсан ажил үйлчилгээг дараах утгаар ойлгож авч үзнэ. Тухайлбал:
5.2. Явцын хяналт, авах арга хэмжээ
Хүрээлэнгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг жил бүр боловсруулж ажиллах тул байгууллагын стратеги төлөвлөгөөний явцын хяналтыг жил бүрийн эцэст хийх боломжтой юм. Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэрэгжлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу жилийн ажлын гүйцэтгэлийн тайланг 1-р сарын 10-ны дотор үнэлгээний баг хүлээн авч, 1-р сарын 30-ны дотор дүнг нэгтгэж гаргах үүрэгтэй ажээ. Үнэлгээний багийг тус журмын 4.1 дүгээр заалтын дагуу хүрээлэнгийн нэгжийн дарга нараас бүрдүүлж ажиллана.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлгээний баг ажилтан тус бүрээр болон салбар нэгж тус бүрээр гаргаж танилцуулах үүрэгтэй бөгөөд ажил үйлчилгээг дүгнэхдээ 2 үзүүлэлтийг гол болгон авч үзнэ. Үүнд:
Үнэлгээний баг ажилтан тус бүрийн ажлыг хангалтгүй, хангалттай, бүрэн хангалттай гэсэн 3 зэргээр үнэлэнэ. Энэхүү зэрэглэл нь тухайн ажилтныг шагнаж урамшуулах болон шийтгэх үндэслэл болно.
Үнэлгээний баг ажилтан тус бүрээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж үнэлэлт өгөхөөс гадна салбаруудын ажлын гүйцэтгэл хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаа, хангалттай түвшинд явагдсан эсэх талаар дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх үүрэгтэй ажиллана.
Хэрэв үнэлгээний баг салбаруудын гүйцэтгэлийн төлөвлөгөө хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөнөөс зөрөх, гүйцэтгэл нь хангалтгүй байна хэмээн үзвэл захирал болон эрдэмтэн нарийн бичгийн дарга нар авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн зөвшөөрөл авч хэрэгжүүлнэ.